Японы 12 настай охин мөнгө, Британийн 13 настай охин хүрэл медаль хүртэв | News.MN

Японы 12 настай охин мөнгө, Британийн 13 настай охин хүрэл медаль хүртэв

Токио 2020

Японы 12 настай охин мөнгө, Британийн 13 настай охин хүрэл медаль хүртэв

Японы 12 настай охин мөнгө, Британийн 13 настай охин хүрэл медаль хүртэв

Токиогийн олимп эхлэхээс өмнө медаль хүртэх өндөр магадлалтай тамирчдын нэг гэж байсан Скай Браун таамаг ёсоор хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн скейтбордын спортын парк төрөл өнөөдөр/2021.08.04/ болж, 19 настай Японы тамирчин Сакүра Ёсозүми алт, 12 настай Японы тамирчин Кокона Хираки мөнгө, 13 настай Их Британийн тамирчин Скай Браун хүрэл медаль тус тус хүртжээ.

Алтан медаль хүртсэн Сакүра Ёсозүми 60.09 оноо авсан бол Кокона Хираки 59.04 оноо, Скай Браун 56.47 оноо авчээ. Скай Браун нь Их Британийн түүхэнд хамгийн залуудаа олимпод оролцсон тамирчин болсон юм.

Токиогийн олимпоос эхлэн олимпийн хөтөлбөрт багтаж буй скейтбордын спортоос Япон улс одоогоор гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна. Тэдний араас хоёр мөнгөтэй Бразил, нэг хүрэлтэй АНУ, Их Британи зэрэг улсууд удаалж байна. Маргааш эрэгтэйчүүдийн парк төрлийн аваргууд тодорно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-04 66.181.176.23

Olympid juluudguud ornoo gej yu baidiin be boliul pisda ene skateboardiig box toi ni has

Avatar

Мөнхжаргал 2021-08-04 59.153.114.235

Шинэ төрөл учраас одоохондоо хүүхдүүдийн спорт юм даа.

Avatar

Зочин 2021-08-04 192.82.76.187

Энэ зүгээр хөөрхөн хүүхдүүдэд зориулсан олимпын төрөл юм биш үү. Дандаа томчууд ордог олимп байхаар бас яахав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж