Японы 12 настай охин мөнгө, Британийн 13 настай охин хүрэл медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2021.08.04-нд нийтлэгдсэн

Токио 2020

Японы 12 настай охин мөнгө, Британийн 13 настай охин хүрэл медаль хүртэв

Японы 12 настай охин мөнгө, Британийн 13 настай охин хүрэл медаль хүртэв

Токиогийн олимп эхлэхээс өмнө медаль хүртэх өндөр магадлалтай тамирчдын нэг гэж байсан Скай Браун таамаг ёсоор хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн скейтбордын спортын парк төрөл өнөөдөр/2021.08.04/ болж, 19 настай Японы тамирчин Сакүра Ёсозүми алт, 12 настай Японы тамирчин Кокона Хираки мөнгө, 13 настай Их Британийн тамирчин Скай Браун хүрэл медаль тус тус хүртжээ.

Алтан медаль хүртсэн Сакүра Ёсозүми 60.09 оноо авсан бол Кокона Хираки 59.04 оноо, Скай Браун 56.47 оноо авчээ. Скай Браун нь Их Британийн түүхэнд хамгийн залуудаа олимпод оролцсон тамирчин болсон юм.

Токиогийн олимпоос эхлэн олимпийн хөтөлбөрт багтаж буй скейтбордын спортоос Япон улс одоогоор гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна. Тэдний араас хоёр мөнгөтэй Бразил, нэг хүрэлтэй АНУ, Их Британи зэрэг улсууд удаалж байна. Маргааш эрэгтэйчүүдийн парк төрлийн аваргууд тодорно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж