"Ерөнхий сайдад эрдэмтдийн танилцуулсан хугацаа 3 хоногоор л зөрсөн" | News.MN

"Ерөнхий сайдад эрдэмтдийн танилцуулсан хугацаа 3 хоногоор л зөрсөн"

COVID-19

"Ерөнхий сайдад эрдэмтдийн танилцуулсан хугацаа 3 хоногоор л зөрсөн"

"Ерөнхий сайдад эрдэмтдийн танилцуулсан хугацаа 3 хоногоор л зөрсөн"

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Судлаачид зургадугаар сарын 15-наас цар тахлын халдварын тоо буурна гэж байсан. Гэвч бодит нөхцөл байдалд тийм байсангүй. Гол асуудал юунд байв?

-Тухайн үед МУИС-ийн профессор, судлаачид нөхцөл байдал, вакцинжуулалт, түүний үр нөлөөг тооцоод ийм дүгнэлт гаргасан. Энэ тооцооллоор зургадугаар сарын 15-наас эхлээд тохиолдлын тоо буурахаар байв. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар судлаачдын дүгнэлтийг олон нийтэд танилцуулсан. Харамсалтай нь, иргэд зургадугаар сарын 15, 16, 17-ны мэдээг хараад халдварын тоо буурна гэсэн яасан бэ гэсэн асуулт тавьсан.

Гэтэл энэ судлаачдын таамаглал 2-3 хоногийн зөрүүтэй зөв байж гэдэг нь батлагдаж, гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, зургадугаар сарын 18-ны өдөр улсын хэмжээнд хамгийн их тохиолдол бүртгэгдээд, үүнээс хойш өвчлөл тасралтгүй буурсан. Наймдугаар сарын 1 гэхэд ковидын тохиолдол улсын хэмжээнд 1000 хүрнэ гэх таамаг, тооцооллын дагуу явж байна. Ойрын 2-3 өдөр тохиолдлын тоо өдөрт 1000 орчим илэрч байгаа. Үүнээс цааш нөхцөл байдал ямар болохыг хэдүүлээ ярилцъя.

-Тэгэхээр судлаачдын таамаглал гурван хоногоор зөрсөн гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Таамаглал бага зэрэг зөрөхөд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлснийг бүгдээрээ мэдэж авлаа шүү дээ. Нэгдүгээрт, цар тахлын альфа хувилбар хүн амын дунд тархсан гэдгийг Япон улс руу явуулсан шинжилгээгээр мэдлээ. Хоёрдугаарт, тэр үед орон нутгийн хөл хөдөлгөөн нэмэгдэж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зарим үед болсон. Эдгээр хөдөлгөөний тооцооллыг магадгүй дутуу тооцсон байхыг үгүйсгэхгүй. Зөвхөн Улаанбаатар хотод сүүлийн хэд хоногт өдөрт 200-300 тохиолдол бүртгэгдэж эхэлж байна.

Хамгийн сүүлд хэзээ 200 орчим тохиолдол бүртгэгдэж байсан бэ гэхээр, гуравдугаар сарын 20 орчмын үе байв. Гэвч хөл хорилгүй явж байгаад дөрөвдүгээр сард 28 хоногийн хатуу хөл хорио тогтоож байсан. Өнгөрсөн хугацаанд удаа дараа хатуу хөл хорио тогтоож байхад Улаанбаатар хотод хамгийн багадаа нэг л удаа 317 тохиолдол бүртгэгдэж байсан. Бусад бүх өдөрт 400-600 тохиолдол бүртгэгдэж байв. Гэтэл өнөөдөр  хатуу хөл хорио тогтоохгүйгээр халдварын тоо эрс буурч байна.

Мэдээж үүнд нийт хүн амынхаа 60 хувийг вакцины бүрэн тунд хамруулсан, мөн иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж байгаа нь нөлөөлсөн. Нэг ёсондоо, хатуу хөл хорио тогтоож байх үеийнхээс халдварын тоо эрс буурсан. Гэхдээ ойрын хоёр өдөр илэрсэн халдварын тоо долоо хоногийн эхэн учраас бага зэрэг савлагаатай байгаа. Маргааш, нөгөөдөр халдварын тоо үл ялиг нэмэгдэнэ. Бидний тооцоолсноос илүү нэмэгдээд эхэлбэл дельта вирус байгаа эсэхийг судална. Хэдийгээр Улаанбаатар хотод тохиолдлын тоо буурч, 200 гаруй болсон ч халдвар хамгааллын дэглэмээ барихгүй, хөл хөдөлгөөнөө чөлөөтэй нээвэл өвчлөл буцаад нэмэгдэх өндөр эрсдэл бий. Тийм учраас ерөөсөө тайвширч болохгүй. Есдүгээр сарын 1-нээс хичээл, сургууль эхлүүлэх эсэхийг харзнаж байгаа энэ үед анхаарлаа сулруулж огтхон ч болохгүй. Энэ сардаа 12-17 насны хүүхдүүд вакцинжуулалтад хамрагдах шаардлага байсаар байна.

-Та сая 12-17 насны хүүхдүүдээ вакцинжуулна гэж хэллээ. Намар хөл хөдөлгөөн нэмэгдэнэ. Энэ үед ямар бодлого баримтлахаар төлөвлөж байна вэ?

-Нийт 12-17 насны хүүхдүүдийн вакцинд хамрагдалт улсын хэмжээнд 60 орчим хувьтай байна. Үндсэндээ 220 орчим мянган хүүхэд вакцинд хамрагдсан гэсэн үг. Энэ насны бүлгийн хүүхдүүд 280 орчим мянга байдаг.  Тэгэхээр энэ сард вакцинд хамрагдаагүй бүлгээ хамруулах, сургууль, цэцэрлэг эхлэхэд 12-17 насны хүүхдүүд вакцинд бүрэн хамрагдчихсан байвал халдварын тархалт төдийлөн нэмэгдэхгүй. Яагаад гэвэл, вакцинд хамрагдсан хүн ам дархлаажуулалтад хамрагдаагүй бага насны хүүхдүүдээ хамгаалах боломжийг бий болгож чадна. Нэг ёсондоо, вакцинд бүрэн хамрагдсан иргэд 0-11 насны хүүхэд болон хүндэтгэх шалтгаанаар вакцинд хамрагдаад иргэдээ хамгаалж чадна гэсэн үг. Дэлхийн бүхий л улс орон үүний төлөө л ажиллаж байна.

-Хүн амаа вакцинжуулаагүй байсан бол яах байсан бэ?

-Халдварын тоо 800 орчим мянгад хүрэх байсан. Бид өнөөдөр вакцинтай учраас энэ зовлонг мэдрээгүй.

-12-17 насныхны дархлаажуулалтад хамрагдаж буй байдал маш сайн байна. Энэ эрчээрээ явбал наймдугаар сард бид энэ насны хүүхдүүдийг бүрэн тунд хамруулж дуусах уу. Нөгөө талд 150 мянган иргэн вакцинд хамрагдаагүй гэх мэдээлэл байна. Насан хүрэгсдийн вакцинд хамрагдалт ямар түвшинд байна вэ?

-12-17 насны вакцинд хамрагдаагүй хүүхдүүд наймдугаар сардаа багтааж хийлгэх бүрэн боломжтой. Вакцины нөөц хангалттай бий. Тэр бүү хэл ямар нэг байдлаар эргэлзээд вакцинд хамрагдаагүй иргэд гурван төрлийн вакцинаас сонгоод хийлгэх боломж ч байна. Хамгийн гол нь, ард иргэдийн идэвх санаачилга хэрэгтэй. Энэ хүмүүс наймдугаар сардаа вакцинжуулалтад хамрагдчихвал хичээл сургуулийн үйл ажиллагааг тодорхой үе шаттай нээх боломжтой.
-Хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулснаар ямар үр дүн гарч байгаа бол?

-Ердөө 4-5 долоо хоногийн өмнө 12-17 насны хүүхдүүдийн өвчлөл нийт өвчлөлийн 50 хувийг эзэлж байсан. Харин энэ насны бүлгийнхнийг дархлаажуулж эхэлснээр хүүхдийн өвчлөл дотроо тэдний өвчлөл буурч эхэлсэн. Энэ бол вакцинжуулалтын үр нөлөө. Үүний нөгөө талд вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн өвчлөл нэмэгдэж байна. 5-11 насны хүүхдүүдийн өвчлөл 44 хувьтай. Тэгэхээр вакцинд хамрагдаагүй хүмүүсийн хувьд эрсдэл байсаар байна. 0-4 насны хүүхдээс ПСР шинжилгээ авахгүй байгаа. Ерөнхийдөө шинж тэмдэггүй өвчилж байгаа хүүхдүүд бий.

-Covid-19-өөр өвчлөх тохиолдлын тоо буураад байгаа нь ПСР шинжилгээ бага авч байгаатай холбоотой юм биш үү?

-Тохиолдлын тоо буурч байгааг ПСР шинжилгээ түүнд илэрч байгаа эерэг тохиолдлын тоотой харьцуулж гаргадаг. ПСР шинжилгээг долдугаар сарын 11-нna байдлаар Японд өдөрт 54, Солонгост 25, Тайвань 23 мянгыг хийж байсан. Монголд энэ тоо 10 мянга байгаа. Одоо өдөрт 7-8 мянган хүнд шинжилгээ хийж байна. Нийт хүн амд нь харьцуулаад үзвэл, манайд хийж буй ПСР шинжилгээний тоо өндөр. Өмнө нь орон нутаг руу зорчихоор бол вакцины бүрэн тунд хамрагдаагүй учраас заавал шинжилгээ шаарддаг байсан. Тухайн үед төрийн болоод хувийн хэвшлийн зарим байгууллага руу нэвтрэхэд шинжилгээний хариу нэхдэг байв. Нэг ёсондоо, нөөцийг бид үр ашиггүй зарцуулж байсан. Гэтэл вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносны дараа ПСР шинжилгээний хариу нэхэхээ больсон.

Энэ нь шинжилгээний тоо буурсан харагдуулаад байгаа юм. Одоо өдөрт хийж буй 7-8 мянган хүний шинжилгээ бол тандалтаар ойрын хавьтлаас авч байгаа үр ашигтай сорьц гэж ойлгож болно. Энэ шинжилгээний тоог эерэг эзэлж байгаа хувьтай нь харьцуулж үзье. Орон нутагт гарч байгаа халдвар нийт тохиолдлын 80 хувийг эзэлж байна.

Өнөөдөр 1000 тохиолдол бүртгэгдэхэд Улаанбаатарт 200, орон нутагт 800 илэрсэн. Тийм учраас орон нутаг, нийслэлийн тохиолдлыг салгаж авч үзэхэд Улаанбаатарт эерэг эзлэх хувь нийт хийж байгаа ПСР шинжилгээний тоотой харьцуулахад таван хувь руу дөхөж ирж байна. Хатуу хөл хорионы дараах үетэй дөхөж очиж байгаа. Дэлхий нийтээрээ энэ харьцуулсан тохиолдлын тоо таван хувь руу ороод ирвэл халдварын тохиолдлыг хяналтад авлаа гэж үздэг. Улаанбаатар хотын хувьд тэр нөхцөл байдал руу нэлээд дөхөж байна. Гэхдээ орон нутагт халдварын тохиолдол нэмэгдэж буй учраас нийт шинжилгээний тоонд эерэг эзэлж байгаа хувь нь 15 байгаа.

-Орон нутагт халдварын тохиолдол яагаад өсөөд байгаа юм бэ?

-Увс, Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тохиолдлын тоо нэмэгдэж байна. Баян-Өлгий аймагт ХӨСҮТ-ийн баг энэ өдрүүдэд ажиллаж байгаа. Тэндээс ирүүлсэн тандалтын багийн мэдээгээр, аймагт хурим найраас гадна аялал жуулчлалыг дагаад хөл хөдөлгөөн их байна гэсэн. Дээрээс нь вакцинжуулалтын хувь хамгийн бага байна. Увс аймагт ч ялгаагүй. 12-17 насны вакцинжуулалтаар ч эдгээр аймаг хамгийн бага хувьтай. Тийм учраас хөл хөдөлгөөн, халдвар хамгаалал, вакцинжуулалт гэсэн цогц арга хэмжээг авч байж үр дүнтэй ажиллана гэдгийг хэлье.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-08-04 66.181.161.86

Ковид тархалт ихтэй түгээмэл болсон гэж ХӨСҮТ ийн Байгалмаа дарга 3 хоногийн өмнө бичсэн байсан. Гэтэл буураад байгаа мэт бичээд яриад байгаа нь буруу. Энэ буруу мэдээ нь хүмүүсийг тайвшруулж улмаар халдварын тархалтыг нэмэгдүүлж байна.

1000 аас өнөөдөр л буурлаа. Энэ нь тайвшрих тоо биш. өнөөдөр л тэгж гараа биздээ. Шинжилгээ авч байгаа цэг нь цөөрөөд вакцин хийх хүний тоо ч бага болжээ. Төр засгийн буруу бодлого буруу маркетинг явагдаад байна.

Avatar

зочин 2021-08-04 150.129.140.137

Вакцин хамгаалаад байгаа юмуу. ХҮНДРЭЛИЙН багасгана үхүүлэхгүй гээд яриад байсан биз лээ. Орон гаран нөхөр үү.

Avatar

Зочин 2021-08-04 202.9.47.45

Эмнэлгээр нэг байгаа 2 тунтай өвчтөнүүдээ юу гэж тайлбарлах юм бол.

Avatar

Зочин 2021-08-04 202.126.89.186

12оос доош насны хүүхдүүд яах вэ

Avatar

Зочин 2021-08-04 202.9.47.45

Вероселл вакцин бол халдвар тараагч байсан. 100000 орчим хүнийг өвслүүлсэн байх. Одоо халдвартай вакцин хийлгэсэн хүмүүс өвдөж дууссан учир тохиолдолын тоо буурч байна. Дараагийн тун хийхэд дахиад өвчлөл ихсэнэ. Энэ үед аль амаараа юу гэж хуцахыг нь хар яа. Хэрвээ вакцингүй байсан бол 800000 гаран хүн өвдөх байсан гэнээ. Вакцингүй байсан бол 60 гаран мянга л өвдөхгүйюү. Баииөр гуай өөрөө өвдүүлчихээд хулгайгаа нууж байна.

Avatar

Иргэн 2021-08-04 202.21.96.212

Энэ ярилцлага овоо нэг шинжлэх ухаан байх чинь

Avatar

Зочин 2021-08-04 202.21.109.131

Худал шаасан юм нь аз бол 3-хан хоногийн зөрүүтэй таарсан чинь нисэхнэээээээ !!!

Avatar

Зочин 2021-08-04 64.119.25.93

Х а р а а л идсэн судлаачид ба энэ малнуудыг сонсдог х а р а а л идсэн овунэрдэнэ махан толгой….

Avatar

уншигч 2021-08-04 202.9.47.45

бас нэг шаалтуур нэмэгдчихсэн

Avatar

Зочин 2021-08-04 66.181.187.41

Миний хувьд харин энэ цаг үед тооцоо судалгаатай байсан нь хэрэг. Энэ доор коммент бичиж байгаа нөхдүүд сонгуулийн синдром, шагналын хурын талаар яагаад ярихгүй байна. Энэ тооцоонд ороогүй шалтгаанууд л өнөөгийн нөхцөл байдалд авчирсан шүүдээ.

Avatar

Зочин 2021-08-04 124.158.67.136

Саяхан ЗГ-ын хэвлэлийн төлөөлөгч бүсгүй 9-р сард 1 сая тохиолдол гарахаас аварсан гэж ЗГ-ын ичэх ч үгүй мэдэгдэл хийж байна. Иргэд сайн байж энэ түвшинд барьж байна. Иргэд дүрэм журам, өөрсдийн сахилга бат зэргээ хангалттай биелүүлсэн. Харин ЗГ-т танилцуулах бус тахал дэлгэрсэн үед зөвлөмж, авах арга хэмжээг зааварлах ёстой үүргээ ЗГ, УОК-д өгч, тэдний буруу арга хэмжээнд шүүмжлэл өгөхгүй байснаас Ковидод дарамтлуулж байна даа.

Avatar

Зочин 2021-08-04 124.158.67.136

Арай л хүмүүсийг доромжлох юм аа. Эрдэитэд чинь 9- р сард 90000-100000 болохоос аварч байгаа гээд бүтэн сар хориод, сонголтыг нь багасгаад Хятад вакцин хурдтай хийж эхлэсэн. Эрдэмтэд чинь буурна гэсэн хугацаанд 1000 орчим оргил үе гэж тооцсон байх. Амьдрал дээр оргил үедээ 2500 давсан. 2499 тоог л болсон хугацаанаасаа 2-3 өдөр зөрсөн гэж тал засаад, өвчин тэр дундаа тахал болж байхад өөдгүй гэдэг нь, та нар тоо дарсан, шинжилгээг хангалттай бус авсан зэрэг чинь цаг хугацаа өнгөрч ил болно ш дээ.

Avatar

Хулансаран 2021-08-04 203.91.115.51

Баярлах болоогүй шүү дээ. Одоо 8-р сарын 15-с л жинхэнэ эхлэх гээд байхад.

Avatar

Зочин 2021-08-04 202.131.245.243

Манай томчууд хятад вакциныг хийлгээгүй шүү дээ Тэд чинь өөрсдөдөө болон гэр бүлдээ ах дүү садангууддаа Спутник болон Файзер л хийлгэсэн юм Харин борчууд ядуус л Хятад вакцины туршилтанд орсон Хамгийн гол нь маш их хямрал харшил өгч бна Цус өтгөрөөд сарын тэмдэг ирэхгүй бна Цус өтгөрснөөс даоалт ихэсч толгой зүрх өвддөг хуучтай болчихлоо Их хортой вакцин юм даа Ийм вакциныг зүрх муу харшил астма тай даралт их хүмүүс хийлгэхээр нас барж бна шүү Энэ бол аюул

Avatar

Зочин 2021-08-04 66.181.183.92

Тэнэг авгай кк

Avatar

б 2021-08-04 59.153.85.98

Хохь нь, ингэж амьд явахаар үхээч муу л***р здаа.

Avatar

Зочин 2021-08-04 24.17.94.42

Tsusaa shingeleh yum heregleh heregtei terneees end comment bicheed nemergui. Tsagaan gaa, sarmis sain id. Buur ih utgursun bol jaahan aspirin gehdee sain germany tsus shingeldeg aspirin jaahniig uuj bolno. Sain yum unsh buhimdaj baij bolno chi ooroo oortoo l arga hemjee avahgui bol commentd uuraa gargaad nemergui shuu.

Avatar

Зочин 2021-08-04 192.82.92.65

нээрэн сарын тэмдэг ирэхээ болиод байгаа

Avatar

Зочин 2021-08-04 66.181.183.250

ШИНЖЭЛГЭЭГ ҮНГҮЙ АВААЧ ШИНЖЭЖЛГЭЭ ӨГӨХ МӨНГҮЙ ХҮН МАШ ИХ БАЙНА МОНГОЛ ХҮН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ ҮҮНИЙГ ТҮР БИЕЭЛҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ ОДООГООР МӨНГӨГҮЙ БОЛ ҮХ ГЭСЭНТЭЙ АДИЛ БОЛООД БАЙНА
МОНГОЛ ТӨР БАЙНА УУ ҮНДСЭН ХУУЛЬ ТӨРД ҮҮРЭЛСЭН ЛУЙВАРЧИН НАРЫН ГАРААР ГУУЛЬ БОЛСОН ЮМ УУ

Avatar

ИРГЭН 2021-08-04 66.181.183.250

НИЙТИЙН ҮҮЛЧИЛГЭЭНИЙ УНААНЫ ХҮНИЙ ТОО ХЭТ ОРЛОН БАЙНА ДЭЛГҮҮР ХУДАЛДАА ЗАЙ БАРИХГҮЙ БАЙНА
АРХИ УНДАА ХООЛ ЦАЙНЫ ГАЗАРЫН ҮҮЛЧИЛГЭЭГ БҮРЭН ХААХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭМЛЭГТ МАШ САЙН ЗАЙ БАРИХ

АРИУТГАЛЫГ ТОГТМОЛ ХИЙХ ИРГЭД ЗАЙ БАРИХ МАСК ЗҮҮХ ЗЭРГЭЭН ТОГТМОЛ ХИЙХ ГУДАМ ТАЛАЙГ АРИУТГАХ ЗЭРЭГ АЖИЛЫГ САЙН ХИЙХ ЮМ БОЛ ЭНЭ ӨВЧӨНИЙГ ТУСАХГҮЙ БАЙЖ ЧАДНА ГЭДЭГ НЬ ТОГТООГДОЖ БАЙНА АРД ИРГЭД ӨӨРТӨӨН ХЯНАЛТ ТАВИЖ
АРИУТГАЛЫН БОДОС БАЙНГА АВЧ ЯВАН ӨӨРИЙН ОРЧНИЙГ ШҮРШЭЖ АРИУТГАЖ БАЙХ

Avatar

Зочин 2021-08-04 202.21.109.49

Монгол хэлийг доромжлоод байна уу? Цаашид зөв бичихдээ анхаараарай.

Avatar

Зочин 2021-08-04 64.119.19.181

Хугацаа зөрүүлсэн эрдэмтдэд ямар хариуцлага тооцох гэж бн?! МАН- гарууд аа!!?? Хариуцлагахүлээдэг болох гэж бид өвлийн хүйтэн жавар сөрж Ардчилсан Хувьсгал хийсэн юм!!

Avatar

Одоо болио 2021-08-04 43.242.242.24

Буурсан гэж худал мэдээлээд байх юм. УБ-т хэдэн хүн шинжилээд хэд гарч байна гэдгээ хэлээч. Өмнө нь 15-20 мянган хүнд шинжилгээ хийдэг байсан бол одоо 1-2 мянган хүнд шинжилгээ хийчээд буураад байна гээд байх юм.

Avatar

Зочин 2021-08-04 192.82.76.187

Одоо зүгээр хөнгөн шинж тэмдэггүй хүнээс шинжилгээ авахгүй байгаа юм биш үү.

Avatar

Зочин 2021-08-04 202.131.245.243

PCR хаана ч авахгүй байгаа.

Avatar

Зочин 2021-08-04 202.126.90.101

Яг хэлсэгвн гээд магтуулах гээд баыгаа юм уу мал чинь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж