Монголын баг тамирчдын гурав дахь буюу сүүлчийн ээлж өнөөдөр/2021.08.04/ Токиог зорилоо. Багийн бүрэлдэхүүнд марафон гүйлтийн хоёр тамирчин, Монголын чөлөөт бөхийн холбооны гадаад харилцааны дарга П.Буяндэлгэр тэргүүтэй албаны хүмүүс багтжээ. Токиогийн олимпод Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа, Б.Сэр-Од зэрэг Монголын гурван марафон гүйлтийн тамирчин өрсөлдөх бөгөөд МУГТ Б.Сэр-Од өдгөө Нагоя хотод бэлтгэлээ базааж байна.
Монголын чөлөөт бөхийн холбооны гадаад харилцааны дарга П.Буяндэлгэр нь өнгөрөгч дөрөвдүгээр сард Азийн бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон билээ.
Олимпийн марафон гүйлтийн тэмцээн наймдугаар сарын 6-наас 7-ны өдрүүдэд болно.
Өнөөдөр мөн олимпийн наадамд оролцсон жүдо, бокс, буудлага, байт, хүндийг өргөлтийн тамирчид бүхий нийт 40 хүн эх орондоо ирнэ. Зуны XXXII олимпийн наадам ирэх Ням гаригт буюу наймдугаар сарын 8-ны өдөр хаалтаа хийнэ.
Холбоотой мэдээ