Мэргэжлийн сүмогийн 73 дахь их аварга болсон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Япон улсын иргэн болсныг өнөөдөр/2021.08.04/ тус улсын Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдэгдлээ. Ийнхүү 29 настай Тэрүнофүжи нь зодог тайлсан хойно Исэгахама дэвжээг эзмшихээр болов. Мөн ёкозүна цолтой бөх Японы иргэн болсон тав дахь тохиолдол болжээ. Анх ёкозүна Акэбоно АНУ-ын иргэншлээсээ татгалзаж, Японы иргэн болсон тул түүний араас Мүсашимарү, Хакүхо, Какүрюү зэрэг ёкозүна нар иргэншлээ сольжээ.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нь өнгөрсөн Нагоя башёд 14 даваа, нэг унаатай үзүүрлэж, ёкозүна цол хүртэх болзлоо хангасан билээ. Улаанбаатар хотод төрсөн тэрбээр сүмогийн замналдаа олон бэртэл, гэмтлийг авч, жонидан хүртэл зиндаа буурч явсан түүхтэй.
Холбоотой мэдээ