Япон улсын Фукуока муж, Кюүшюгийн урлагийн галерейд наймдугаар сарын 6-наас аравдугаар сар хүртэл зохион байгуулж буй "Азийн олон улсын 29 дэх удаагийн үзэсгэлэн"-д Монгол Улсаас оролцохоор шалгарсан 10 уран бүтээлчийн 20 гаруй уран бүтээлийн үзэсгэлэнг "Монгол Арт" галерейд дэлгэн үзүүлэх боллоо.
Энэ жилийн үзэсгэлэнг Азийн уран бүтээлчдийн Холбооны гишүүн Японы улсын зөвлөл хороо зохион байгуулж байгаа билээ.
Үзэсгэлэнд Монгол Улсаас Төрийн шагналт Ардын зураач До. Болд, МУЭ-ийн шагналт зураач А.Чадраабал, МУЭ-ийн гишүүд Х.Эрдэнэ-Очир, Х.Ганбат, уран сийлбэрч Т.Баттогтох, зураач Б.Энхтуяа, Л.Хонгорзул, Ц.Оюун-Эрдэнэ, Н.Мөнхтуул, Б.Цолмонбаяр нар оролцож байна.
Энэ олон улсын үзэсгэлэн нь Азийн орчин үеийн урлаг, соёл үнэт зүйлийг дүрслэх урлагаар дамжуулан сурталчилан таниулах, уран бүтээлчдийн харилцаа холбоо, соёлын солилцоог сайжруулан идэвхжүүлэх зорилготой.
Дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахал, Япон улсын хилийн хаалт хязгаарлалтаас шалтгаалан Монгол улсын уран бүтээлчид явж чадсангүй. Бидний уран бүтээлийг үзэгч түмэнд хүргэхээр ивээн тэтгэж хамтран ажилсан "Монгол Арт" галерейн хамт олонд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна.
- Үзэсгэлэн нээлт: 2021.08.05-нд 16.00 цагт.
- Хугацаа: 2021 оны наймдугаар сарын 13 хүртэл "Монгол Арт" галерейд дэлгэгдэх тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
- Хамтран зохион байгуулагчид: Азийн Уран Бүтээлчдийн Холбоо, БНХАУ, Хонконг, Тайван, Макао, БНСУ, Малайз, Монгол, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг улсуудын зөвлөл хороод.
Холбоотой мэдээ