"Шаардлагатай гэвэл Замын-Үүд дэх ачаа тээврийн асуудалд төр оролцоно"

Хуучирсан мэдээ: 2021.08.04-нд нийтлэгдсэн

"Шаардлагатай гэвэл Замын-Үүд дэх ачаа тээврийн асуудалд төр оролцоно"

"Шаардлагатай гэвэл Замын-Үүд дэх ачаа тээврийн асуудалд төр оролцоно"

Шадар сайд С.Амарсайхан Зам-Үүдэд ажиллаж төрийн албан хаагчидтай уулзах үеэрээ тээврийн зардлыг яаралтай буулгахгүй бол төр өөрөө татан авалтыг зохион байгуулж үнийн зохиомол хөөрөгдлийг зогсоох арга хэмжээ авах талаар хэллээ. 


Тэрбээр "Эрээн талд ачаа илгээгч хэсэг, манай талд ачаа хүлээн авагч хэсэг хоорондоо зохион байгуулалттайгаар үнийн хөөрөгдлийг бий болгодог. Орон нутгийн хэмжээнд хил гаалийн орчимд албан бус үнэ тарифаар ачаа тээврийн үнийг хөөрөгддөг зохион байгуулалттай бүлэг хүмүүс байна. Энэ асуудлыг хууль хяналт, мэргэжлийн болон орон нутгийн байгууллага хамтарч шийдвэрлэх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар албан тарифаас өөрөөр нэмэгдэл тариф тооцдоггүй байх, дундын зуучлал байхгүй болохтой холбоотой бүх талын арга хэмжээг хоёр талаасаа авч хэрэгжүүлье гэдэг саналыг тавьж, зарим арга хэмжээ манай талаас авагдаж эхэлсэн. Энэ хүрээнд томоохон өөрчлөлтүүд хийгдэнэ.  Ачаа барааны үнийн хөөрөгдлийг багасгах, эргэлтийг нэмэгдүүлэх ажлыг хийнэ.

Тээврийн компани, хилийн хяналтын байгууллага, орон нутгийн захиргаа хамтран үнэ тарифын зохиомол хөөрөгдөл үүсгэхгүй байх хариуцлагын асуудлаа маш яаралтай эцэслэж үйл ажиллагааг жигдрүүлэх ёстой. Хэрэв  богино хугацаанд энэ асуудал шийдэгдэхгүй бол Засгийн газар  хэдэн тээврийн компаниудыг хараад суухгүй. Шаардлагатай гэвэл төрийн оролцоотой бид тээврийн хэрэгслүүдийг гаргаж, хэвийн горимд ортол нь татан авалтыг хийнэ" гэдгийг онцлов. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж