Өчигдрийн борооны улмаас Нисэх, Яармагт үер буужээ | News.MN

Өчигдрийн борооны улмаас Нисэх, Яармагт үер буужээ

Өчигдрийн борооны улмаас Нисэх, Яармагт үер буужээ

Өчигдрийн борооны улмаас Нисэх, Яармагт үер буужээ

Энэ сард ихэнх нутгаар хур тунадастай байх бөгөөд сарын сүүлчээр зарим нутгаар цочир хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн.  Тиймээс өчигдөр /2021.8.3/ орсон борооны улмаас нийслэл болон орон нутагт хохирол учирсан эсэхийг ЦУОШГ болон Онцгой байдлын ерөнхий газраас тодрууллаа.

УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ ХООЛОЙГҮЙ ХЭСЭГТ ҮЕР БУУСАН

Хур тунадас орсны улмаас томоохон голуудын усны түвшин нэмэгдэж, үерлэж иргэд олноор амь насаа алдсан харамсалтай хэргүүд бүртгэгдэж байгаа.  Тиймээс цаг агаарын мэдээллийг иргэд тогтмол хүлээн авч, нөхцөл байдлыг харгалзаж салхинд гарч зугаалахдаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх  хэрэгтэй.

Өчигдөр Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Дундговь, Орхон, Өвөрхангай, Төв, Хөвсгөл аймгуудын нутгийн зарим хэсэгт үер буусан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа. Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас Нисэх, Яармаг чиглэлд борооны ус тогтож, үерлэсэн. Орон сууцнуудын хороолол болон автозамуудын хэсгээр үерлэсэн уснаас болж явган зорчигч явахад хүндрэл учирсан.

Ус зайлуулах шугам сүлжээний насжилт болон ус зайлуулах хоолойгүй төвийн хэсэгт үер бууж байгаа. Шаардлагатай тохиолдолд ус зайлуулууах, соруулах машин үйлчилж, үер буусан хэсгийн усыг соруулж ажилладаг.

Ойрын өдрүүдэд хур тунадастай байх урьдчилсан мэдээ гарсан. Өнөөдрийн хувьд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, маргааш буюу 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Энэ сарын 4-нд нутгийн баруун хагаст, 5, 6-нд ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон Нууруудын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 7-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэхийг албаныхан мэдээллээ.

НИЙСЛЭЛД ҮЕР БОЛОН ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЭЭГҮЙ

Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр өчигдөр хур тунадас ахиу орсон ч иргэдэд хохирол учрах хэмжээнд хүрээгүй байна. Өчигдөр ихэнх нутгаар усархаг бороо орсон бөгөөд голуудын ай саваар нутагладаг хүмүүс болон амарч зугаалж яваа иргэд анхаарал болгоомжгүй байдлаас болж эндэх, эд хөрнгөө урсгах тохиолдол гарсан. Түүнээс нийслэлд үер бууж хохирол учирсан дуудлага мэдээлэл ирээгүй. Зорчих хэсгийн хөдөлгөөн хаагдсан дуудлага ирээгүй ч Хан-Уул дүүргийн автозам болон орон сууцны хорооллын орц, гарц, зоорийн давхруудад үер буусан мэдээлэл байна. Тухайн хэсгийг аж ахуй нэгж хариуцаж усыг нь соруулна. Хэрэв олон нийтийн эзэмшлийн зам талбайд үер бууж ус тогтвол онцгой байдлын газар дуудлага мэдээллийн дагуу ажилладаг байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2021-08-04 202.131.225.53

УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ ХООЛОЙГҮЙ ХЭСЭГТ ҮЕР БУУСАН-тэрийг нь олоод л үер буув гэж дээ , үер буусан хэсэгт нь ус зайлуулах хоолой байхгүй байсан байлгүй дээ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж