Ганьсу мужийн Чоуцюй тойрогт гарсан газрын нуралтын улмаас амь үрэгдэгсдийн тоо 1117 болсон тухай Хятадын эрх баригчид албан ёсоор мэдэгдсэн байна. Одоогоор 627 хүн сураггүй болсонд тооцогдож байна.
Чоуцюй тойрогт аврах ажиллагаа үргэлжилж байгаа энэ 11-ний өдөр аврагчид нуранги дороос хоёр амьд хүнийг гарган авсан байлаа.
Цэргийнхэн хог, шорооны нурангид дарагдан боогдсон голын саадыг дэлбэрэлтээр сэтлэх ажлыг хийн байгаа гэнэ. Газрын хүчтэй нурангийг тэнд наймдугаар сарын 7-ноос эхлэн орсон усан бороо дагалдуулсан байв. Дараагийн өдөр нь гамшгаар 127 хүн үрэгдсэнийг мэдээлээд 45 мянган хүнийг нүүлгэсэн байжээ. Одоо тэнд бороо орох мэдээтэй байгаа ба дахин нуралт үүсч болох аюултай байна.