Б.Хонгорзул хүрэл медалийн төлөө дагах барилдаан хийнэ

Хуучирсан мэдээ: 2021.08.04-нд нийтлэгдсэн

Токио 2020

Б.Хонгорзул хүрэл медалийн төлөө дагах барилдаан хийнэ

Б.Хонгорзул хүрэл медалийн төлөө дагах барилдаан хийнэ
Чөлөөт бөхийн гурав дахь өдрийн хагас шигшээ барилдаанууд эхэлсэн. Б.Хонгорзулыг ялсан олимп, дэлхийн аварга Японы Рисако Каваи АНУ-ын тамирчин Хелен Марулисыг 2-1 гэсэн харьцаатай ялж, алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Япон тамирчин ялснаар Б.Хонгорзул маргааш хүрэл медалийн төлөө дагах барилдаан хийх эрхтэй болов.
Б.Хонгорзул ээлжит барилдаанаа олимп, дэлхийн аварга Японы Рисако Каваитай хийж, 7-0 гэсэн харьцаатай ялагдлаа. Хэдийгээр ялагдсан ч Рисако Каваи финалд шалгарвал манай тамирчин хүрэл медалийн төлөө дагах барилдаан хийх болно.

Б.ХОНГОРЗУЛЫН ЭСРЭГ ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГА РИСАКО КАВАИ

Олимпийн чөлөөт бөхийн тэмцээний гурав дахь өдрийн барилдаанууд эхэллээ. Өнөөдөр эмэгтэй 57 кг болон эрэгтэй 57 кг-ийн барилдаанууд болно. Эмэгтэй жинд өрсөлдөж буй 20 настай залуу тамирчин Б.Хонгорзул эхний барилдаанаа Францын Матилде Ривьерегийн эсрэг хийж, 7-5 гэсэн харьцаатай яллаа.

Барилдаан 4-4 гэсэн харьцаатай байх үед манай талаас челленж дарсан ч амжилтгүй болж Францын тамирчин нэг оноо авсан. Ийнхүү онооны харьцаа 4-5, барилдааны цаг дуусахад минут хүрэхгүй хугацаа үлдэхэд Б.Хонгорзул дараалан гурван оноо авч, 7-5 гэсэн харьцаатай ялж, шөвгийн наймд шалгарав.

Шөвгийн наймд тэрбээр олимп, дэлхийн аварга Японы Рисако Каваитай барилдана. Хоёр бөхийн хэн ялсан нь хагас шигшээд шалгарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж