УЕПГ: Ш.Нямдоржийг шалгаж байгаа нь үнэн

Хуучирсан мэдээ: 2021.08.04-нд нийтлэгдсэн

УЕПГ: Ш.Нямдоржийг шалгаж байгаа нь үнэн

УЕПГ: Ш.Нямдоржийг шалгаж байгаа нь үнэн

Нийслэлийн Ерөнхий прокуророор ажиллаж байсан Ш.Нямдоржийг хоёр хоногийн өмнө АТГ-аас саатуулж, гэрт нь нэгжлэг хийсэн талаар хэвлэлүүд мэдээлж буй. Тухайлбал, түүний гэрт нэгжлэг хийх явцад, их хэмжээний гадаад валют, улс төрчидтэй холбоотой ноцтой зөрчил илэрсэн аж.

Энэ талаар Улсын Ерөнхий прокурорын газраас тодруулахад “Тодорхой хэргээр шалгаж байгаа нь үнэн. Мөрдөх байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа учир прокурорын байгууллагаас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.

Өөрөөр хэлбэл Ш.Нямдоржийг авлигын хэргээр саатуулсан нь үнэн бөгөөд тэрбээр, улстөрчидтэй холбоотой хэргийг шийдвэрлэхдээ авлига авдаг байсан байж болзошгүй нөхцөл байдал илрээд буй талаар албаны эх сурвалж мэдээлж байна. Мөн түүнийг албан тушаалаа урвуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр саатуулаад байгаа юм. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх шийдвэрлэх аж.

Ш.Нямдоржийг энэ оны гуравдугаар сард албан тушаал бууруулж, Баянзүрх дүүргийн прокурорын албанд томилоод байсан юм. Тэрбээр 2021 оны хоёрдугаар сард АТГ-т гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрийн орлогыг 41.6 сая, гэр бүлийн гишүүний орлогоо 36.9 сая хэмээн мэдүүлж, 240 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, 30 сая төгрөгийн үнэ бүхий "Тоёота Хариэр" маркийн автомашин, гурван сая төгрөгөөр үнэлэгдэх 0.7 га газартай хэмээн мэдүүлсэн байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж