Отгонтэнгэр хайрханыг тахих ёслол энэ сарын 22-нд болно | News.MN

Отгонтэнгэр хайрханыг тахих ёслол энэ сарын 22-нд болно

Хуучирсан мэдээ: 2021.08.04-нд нийтлэгдсэн

Отгонтэнгэр хайрханыг тахих ёслол энэ сарын 22-нд болно

Отгонтэнгэр хайрханыг тахих ёслол энэ сарын 22-нд болно

Төрийн тахилгат хайрхануудыг тахих ёслол Covid-19 нөхцөл байдалтай холбоотойгоор хойшлоод буй. Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахыг Улсын онцгой комиссоос хориглож, зургадугаар сард хойшилсон Отгонтэнгэр хайрханы тахилга наймдугаар сарын 22-нд болохоор төлөвлөжээ.

Уламжлалын дагуу Отгонтэнгэр, Сутай хайрханыг энэ жил тахина. Тодруулбал, төрийн тахилгат хайрханыг таван жилд нэг удаа тахьдаг бөгөөд Отгонтэнгэр хайрханыг тахих ёслолыг наймдугаар сарын билэгт сайн өдөр зохион байгуулахаар болсон аж.

Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд сүсэгтэн олон олноор зорин очдог. Энэ жил халдвар хамгаалалтын дэглэмийг баримталж цөөн хүн оролцуулахаар төлөвлөсөн аж. Тахилгын үед:

  • Амьтны амь таслахгүй байх
  • Хараал хэлэхгүй, хэрүүл хийхгүй байх
  • Архи огт хэрэглэдэггүй, газар ухах мод огтлох, жимс ногоо, өвс түүх, усанд орохыг ихэд цээрлэдэг.
  • Тахилгад өл халзан морьтой очдоггүй
  • Бадархундага нуурт бүсгүй хүн ойртохыг цээрлэдэг
  • Явган болон чулуун дээр сандайлж суудаггүй
  • Муу зүйл хийхгүй байх нь чухал
  • Тахилгын үед цагаан хоол идэх ёстой байдаг аж.

Мөн тахилгын  үеэр Бадархундага нууранд хүмүүс хадаг өргөл, сэлт өргөдөг уламжлалтай билээ. Энэ жилийн хувьд цэвэр мөнгөн эдлэлээс бусад зүйл өргөхгүй байх уриалгыг гаргажээ. Хадаг болоод бусад зүйлс нуурын усыг маш ихээр бохирдуулдаг бөгөөд сүсэгтэн олны буян заяагаа даатган өргөсөн усыг бохирдуулахуйц зүйлсийг нутгийн ард цэвэрлэх, эс цэвэрлэх асуудал тулгардаг байна. Иймд сүсэгтэн олон та бүхэн нуурандаа өргөх зүйл дээр маш их анхаарч хадаг өргөхгүй байх уриалга, мэдэгдлийг Завхан аймгийн засаг даргын тамгын газраас цахим хуудастаа гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-04 202.21.99.42

Нутгийн уул усаа шүтэх нь шүтнэ шүү дээ шүтэхгүй нэг нь янз бүрийн юм бичихгүй байвал зүгээрдээ

Avatar

Зочин 2021-08-04 202.126.88.228

БИ НЭГ ИХ БӨӨ УДГАН ШАР УЛААН ГЭЭД ШҮТЭЭД БАЙДАГ ХҮН БИШ. САЙН ЯРИВАЛ ЭНЭ НӨХДҮҮДТЭЙ АЛАЛЦАХАД БЭЛЭН НОМ ХАЯЛЦАХАД НАМ ТАВИНА ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ДӨВИЙЛГӨЖ ЯВДАГ НЭГЭН. ГЭХДЭЭ УУЛ ОВООН ДЭЭР ГАРНАА ГАРНА. БАЯНХОНГОРТ СҮҮЛИЙН 10 ЖИЛ БОЛООГҮЙ САЙХАН ЗУН БОЛЖ БАЙНА ГЭЖ НУТГИЙН МАЛЧИД ЯРЬЖ БАЙХЫН. ЭНЭ ЖИЛ ИХ БОГДЫГ ТӨРИЙН ТАХИЛГАТ БОЛГОЖ АНХ ТАХИВ. СУТАЙГ ӨНӨӨ МАРГААШГҮЙ ТАХИХ ГЭЖ БАЙНА. ГОВЬ-АЛТАЙ ЗУНШЛАГА БАС Л МАЯГТАЙ БАЙНА ГЭХ. СҮСЭГГҮЙ ОЛОН ҮҮНД ЮУ БОДОЖ БАЙНА?

Avatar

Зочин 2021-08-04 202.126.88.228

2016 ОНД ОТГОНТЭНГЭРИЙН ТАХИЛГЫН ЖИЛ БАЙСАН. ТАХИЛГААР АНХ ОЧСОН. ОТГОНООС ХАЙРХАН ОРТОЛ АМ БОЛГОНООС ГОЛ ГОРХИ УС УРСААД ТЭГЭХЭД ОЧСОН ХҮМҮҮС САНАЖ БАЙГАА БИЗ. ТЭРНЭЭС ХОЙШ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНД ЖИЛ БОЛГОН ОЧСОН НӨГӨӨ ИХ УС ГОЛ ГОРХИ БАЙГААГҮЙ. ТАХИЛГА БОРОО ХУР ЯАГААД ДАВХЦААД БАЙГААГ ГАЙХАЖ БАЙНА. ТОХИОЛДОЛ ГЭХ ҮҮ ЯГ ИНГЭЭД ТААРУУЛСАН ЗҮЙЛ БОЛ БАЙХГҮЙ Л ЮМ БИЛЭЭ.

Avatar

Зочин 2021-08-04 120.142.31.236

heden mongon ayaga shidseniigni harj bgaad shono avahaa medyaa shunal hodolgoson medee bna shuu

Avatar

зочин 2021-08-04 202.21.100.210

Хэдэн мөнгөн аяга олж авах гээд , дээр нь хэдэн лам ухаантай балингуудаа тэтгэх арга л даа. Хоцрогдсон уламжлал….

Avatar

Зочин 2021-08-04 150.129.142.105

Коронагийн дараагийн давалгааг эхлүүлэх нь дээ, дээр нь оюутнууд тэр бөөн өвчин чирж ирээд баар, короэке хэсээд заваарсан юм болох нь….

Avatar

pubodoj,apxi uuj boloxgui 2021-08-04 216.38.195.77

ylcuun

Avatar

shaldar byldar yaxab, Shataxuunii,dylaanaa. 2021-08-04 216.38.195.77

news mn/r/2459346

Avatar

Зочин 2021-08-04 202.126.88.45

Уул ус тахих, овоо чулуу босгох г.м. нь бөөгийн ёс заншил шүү дээ!!! Төр нь бөөгийн заншлаар ажилладаг юм уу?

Avatar

bolcn,ylcuun 2021-08-04 216.38.195.77

MUUXAIGAAR, CAIXNAAR opon nytguug vaktsindaj, deer ni bn geb.dapyu damjuul.

Avatar

Зочин 2021-08-04 66.181.161.8

Германд Христийн ардчилсан нам байдаг. АНУ-ын ерөнхийлөгч тангараг өргөхдөө христийн шашны зан үйл үйлддэг. Библийн судар дээр гараа тавьж тангараг өргөдөг.

Avatar

Зочин 2021-08-04 192.82.69.25

Хүмүүс сансарлуу зугаалгаар нисэж эхлэж байхад үхсэн баасны тахилга махилга .

Avatar

Зочин 2021-08-04 66.181.161.109

Баар, караоке нээнэ гэнэ. Уул овоо тарина гэнэ. 100 жилийн өмнө бидний өвөг дээдсийн цусаа урсгаж тэмцсэн тусгаар тогтнолын үнэ цэнийг сануулсан үндэсний их баяр наадмаа болохоор NoNaadam гэнэ. Бизнес хэцүүдлээ, мөнгөгүй болчихлоо гэсэн мөртлөө манай бизнесийнхэн амарч зугаалах болохоор мөнгөтэй болчихсон 7 хоногоор үүд хаалга бариад алга болчих юм. Гол усны эргээр юун наадам цаашаа бөөгнөрөл.

Avatar

Зочин 2021-08-04 202.179.26.57

Энэ олон тахилгаа болимоор юм. Ингэлээ гээд ард түмний амьдрал сайжирвал сайжрахаар боллоо, ургамал мод ургавал ургахаар болоо

Avatar

Зочин 2021-08-04 202.126.89.157

юу хийхээ мэдэхгүй улс мөн ч хэцүү юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж