Токио хотод газар хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2021.08.04-нд нийтлэгдсэн

Токио 2020

Токио хотод газар хөдөллөө

Токио хотод газар хөдөллөө

Токиогын олимпийг байгаль дэлхий таалахгүй байна уу? Анх цар тахлын улмаас хойшлогдсон олимпийн үйл ажиллагааг энэ жил вирусийн халдвар өсөн нэмэгдэж байгааг үл харгалзан зохион байгуулж байна. Гэтэл өнгөрсөн долоо хоногт тус хотыг далайн хар салхи дайрсан бол энэ удаа газар хөдөллөө. Тодруулбал, агаарын температур болон чийгшил өндөртэй байгаа тус бүс нутагт өнөөдөр 5.8 магнитуд газар хөдөлж, чичирхийлэл мэдрэгджээ.

4.1-ээс 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн үйл ажиллагаа тасалдсан болон хохирол учирсан талаарх мэдээлэл хараахан гараагүй байна. Мөн орон нутгийн эрх баригчид тус хотод цунамийн ямар нэгэн аюул нүүрлэхгүй гэжээ. Харин зуны 32 дахь Олимпийн наадмыг сурвалжилж байгаа хэвлэл мэдээллийн багийнхан газар хөдлөлтийг мэдэрсэн даруйдаа нийтэд мэдээлсэн юм. Тодруулбал, орон нутгийн цагаар өглөөний 05:33 цагаас хойш энэ  талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд тавигдаж эхэлжээ.

"NBC News" -ийн хөтлөгч Лестер Холт "Би өнөөдөр Токио хотод  газар хөдлөлтийн бага зэргийн чичирхийлэл мэдэрлээ. 20 секундын турш дайвалзсан. Сонирхолтой нь, гурван давхарт байгаа манай багийнхан юу ч мэдрээгүй гэнэ" гэжээ. Харин "CNN" -ийн Уилл Рипли “Би газар хөдлөлтийн чичиргээг 30 орчим секундын турш мэдэрлээ. Одоо ч үргэлжилсээр байна” гэжээ. Уилл Риплигийн хэлснээр Японы Хасаки хотын эрэгт орон нутгийн цагаар 05:33, 05:43 цагт хоёр удаа газар хөдөлсөн нь зуны олимпийн наадам болж буй Токиод мэдрэгджээ.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: DEADLINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж