Засгийн газар өнөөдөр /2021.08.04/ хуралдаж байна. Засгийн газар Лхагва гариг бүр хуралддаг. Энэ удаагийн Засгийн газрын хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал болон, хичээлийн шинэ жилийн элсэлтийн асуудлыг хэлэлцэж байгаа аж. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй албаныхан 12.00 цагаас мэдээлэл хийж байна.
БШУ-НЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН:
-Хүн амын дунд вакцинжуулалт бусад орнуудтай харьцуулахад өндөр байна. Монгол Улсын хэмжээнд нийт иргэдийн 60 гаруй хувь нь вакцинд хамрагдсан. Энэ дотроос сургууль цэцэрлэг, багш ажилтнууд хоёр дахь тундаа хамрагдаад, ирэх сарын 1-н гэхэд 90 гаруй хувьд хүрнэ. Цар тахлын улмаас 185 мянга орчим хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон. Тийм учраас ирэх есдүгээр сард үе шаттайгаар хичээлийн шинэ жилийг эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хоёрдугаарт, 12-17 насны хүүхдүүдийн 60 орчим хувь нь вакциндаа хамрагдсан байна. Нийт 220 мянган хүүхэд вакцины хоёр дахь тунгаа авчээ. Вакцинжуулалт өндөр байгаа учраас эрдэмтдийн тооцоолсноор өдөрт гарч буй халдварын тоо буурна. Есдүгээр сард халдварын тоо буурах таамаг байна. Гэхдээ эрсдэл бий.
Засгийн газрын шийдвэр маш том эрсдэл дагуулсан шийдвэр боллоо. Тухайлбал, 0-11 насны хүүхдийн дунд өвчлөл өндөр байна. Улсын хэмжээнд халдвар авсан 180 мянга гаруй иргэдийн 20 хувь нь хүүхэд буюу халдвар авсан таван хүний нэг нь хүүхэд байгаа юм. Вакцинжуулалтад хамрагдаагүй хүүхдийн эрсдэлийг тооцох ёстой.
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ТАНХИМЫН ХИЧЭЭЛ ЕСДҮГЭЭР САРЫН 13-НААС ЭХЭЛНЭ
- Цэцэрлэгт 4-5 настай хүүхдийг хамруулна. Тухайлбал, есдүгээр сарын 1-нээс цахим, танхим хослуулна. Өөрөөр хэлбэл, тав хоног гэртээ, тав хоног танхимаар орох боломжийг олгоно.
- ЕБС сурагчид тав хоног хичээлдээ ирнэ, тав хоног цахимаар хичээлээ хийнэ. Үүнийг бид 5:9 гэдэг стратеги гэж нэрлэж байгаа. Уг стратеги хоёр янзаар хэрэгжинэ. Ногоон бүсэд зуун хувь танхимаар хичээллэнэ. Хэрэв Улаанбаатар хот болон эрсдэлтэй бүсүүдэд цэцэрлэг, хичээлийг тав хоног хичээлээд, тав хоног цахимаар хичээллэх байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байна.
- МСҮТ, их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Есдүгээр сарын 13-наас эхлэж, цахим болон танхимаар хичээл орно. Яагаад гэвэл ЭЕШ наймдугаар сарын 19-нөөс, 24-ний хооронд болж буй учир цар тахлаас болоод тодорхой хүүхдүүд ЭЕШ-д орж чадахгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд хоёр дахь ЭЕШ-ыг зохион байгуулна.
Ирэх Баасан гаригт дээрх шийдвэртэй холбогдуулж зургаан настнуудын бүртгэлийг хэрхэн хийх талаар шийдвэрлэнэ. 2-3 настай хүүхдүүдийн томуугийн вакцинжуулалтын хуваарийг харж байгаад дахин эрсдэлийн үнэлгээ хийнэ. Цэцэрлэгийн 2-3 настай хүүхдүүдийг хэзээнээс авах вэ гэдгийг есдүгээр сарын сүүлчээр дахин төлөвлөгөө гаргаж танилцуулна. Танхимын үеэр хичээлж буй тав хоногт Үдийн цай хөтөлбөр хэрэгжинэ.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна
Posted by News.mn on Tuesday, August 3, 2021
Зочин 2021-08-04 85.203.20.119
Чи өөрөө хүүхдээ хичээлд нь явуулах уу, вакцин хийлгэхүү яс юман дээр алийг нь хийхгүй. Бусдын хүүхэд яах нь сайдад хамаагүй. Арай л байна.
Зочин 2021-08-04 122.201.22.138
Төрийн албыг 100 хувь шинэчлэх хэрэгтэй байнаа Оюунэрдэнэ сайдаа.
Зочин 2021-08-04 122.201.22.138
Наад цахим хичээл чинь ямар хурдан морины уралдаан юмуу. хүүхэд дэвтэртээ бичих цаг өгөөч. өөрсдөө самбарт бичиж бэлдэж ирчээд шууд яриад явчих юм. Яагаад сурган заах арга зүйн мэдлэггүй хүмүүсээр энэ яамыг дүүргэчихсэн байнаа..
Зочин 2021-08-04 122.201.22.138
Ангид хичээллэх хүүхдийн тоог 2 дахин цөөлөх үүднээс 5 хоног хичээлээд 5 хоног гэрээр цахимдах юмуу. Наад 5:9 гэсэн стратеги чинь ямар учиртай юм бэ
Зочин 2021-08-04 66.181.177.234
Яаманд зөвхөн 9-1нд хичээл эхлүүлсэн болох нь чухал байх цаашаа бусад нь бол яаманд Падгүй биз цаад санаа нь мөнгө юм шиг нөгөө сүртэй голомт энэ тэрээ бүр мартсан бололтой
Зочин 2021-08-04 103.212.119.238
Yaj 9 honog tasraltgui onlinaar yvah ym be bid nar chin huuhduud shde
Зочин 2021-08-04 202.126.90.26
Их сургуулиуд нь нэг жил өнж х нь дээр дээ.Ямар мэргэжилтэн дутаад байгаа биш дээ.Заримыг ньхаасан ч яахав дээ.Мөнгөний гарз
Зочин 2021-08-04 64.119.18.191
Их,дээд сургууль болон хувийн ЕБСиудын хичээлийг танхимаар оруулах хэрэгтэй,ноднин хувийн сургуулиудын 30 хүүхэдтэй англи 15,15аар нь хуваагаад үдээс өмнө хойно гээд оруулж байсанш болохоор юи билээ.Бас вакцин хийлгэсэн насныхныг танхимаар оруулж дэглэи сайн барих хэрэгтэй бага ангийнхныг 2 хуваагаад танхимаар оруулж болох юм.
ZOCHIN 2021-08-04 66.181.182.15
Zuv shiidver gargaj. Ersdlee tootsox yostoi.
Иргэн 2021-08-04 103.229.121.203
Энэ засаг нэг л бишээ нөхцөл байдал ийм байхад танхимийн хичээл эхэлнэ гэж юу байдаг юм нэг бол бүгдийг нь өвдүүлж дархлаа тогтоох гээд байгаа юм уу ойлгохоо байлаа
Зочин 2021-08-04 202.126.88.196
АЙ МЭДКҮҮҮ…ТЭР ӨДРИЙН ТЭНГЭР НЬ МЭДЭХ БАЙХДАА….
Irgen 2021-08-04 122.201.21.251
Jaahan harznaval yasan yum be de. Hodoo gadaanaas olon hun orj ireed baidal bishdeh vii de.
Эцэг,эх 2021-08-04 64.119.26.29
Өдөрт 1000 аас буухгүй байхад хүүхдүүдийг бөөгнөрүүлэх ямар зорилго байнаа
Зочин 2021-08-04 202.126.88.162
Ehlyyleed haa hij bhdaa
Зочин 2021-08-04 64.119.26.29
Эргүүтээд байгаарай,цар тахал тарааах нь уу
а 2021-08-04 192.82.92.230
5 хоног цахимаар, 5 хоног танхимаар хүүхэд юу сурах вэ. цахимаар хичээллэж байгаа 5 хоног гэртээ хичээл сурахгүй, олигтой юм заахгүй, танхимаар орж байгаа 5 хоног нь нэг бол хичээлээ шахаад нөгөөдүүл нь ойлгохгүй, аль эсвэл цар тахал гэж балайраад хичээлийг нь оруулахгүй байс хийгээд л багш нар шалгалтын комиссын гишүүд нь орж гараад
й 2021-08-04 202.131.248.198
тулгаж байж л хичээлийн хэрэглэлээ бэлдэе. Юу ч гэж хуцах нохдууд шдээ. Ганц сайн юм нь сонгууль нь өнгөрсөн юм даа
Зочин 2021-08-04 192.82.76.187
Бэлдэнэ гэж сэтгэж байгаа чинь буруу. Ганц нэг ганц нэгээр өөрийнхөө гэрийн хамгийн ойрхон хүсний дэлгүүр, жижиг дэлгүүрээс бага багаар ав. Бас ахиад 9 сарын нэгний бэлтгэл гээд зах дээр бөөгнөрөх гээд байвал дэмий шүү.
Зочин 2021-08-04 202.126.90.8
Яаж бодохоор ийм шийдвэр гаргадаг юм болтгэж бодмоор шийдвэр гаргах юм.Хүүкийн хэлдгээр чадахгүй болтзайлцгаа. Зг УИХ огцорч МАН тар!!!!
Зочин 2021-08-04 192.82.76.187
Хүүхдүүдийг 7 хоног танхим, 7 хоног цахим гээд сөөлжлөөд сөөлжлөөд орох хэрэгтэй.
ЗОчин 2021-08-04 203.91.118.150
Ямар ч байсан ЕБС-аа эхлүүлье ээ.
зочин 2021-08-04 66.181.161.92
Коронагын вирус 7 хоног ажиллаад 7 хоног амрдаг болохыг Монголын эрдэмтэд тогтоожээ .
Зочин 2021-08-04 202.126.90.131
MANgar erdemted geech, haha
zochin 2021-08-04 202.21.127.170
90 garui huvi geed baih yum aa saidaa. Baga nasn huuhduud vaccine hiilgeeguy baigaa sh dee. Ter huuhduud chin baga nasni, darkhlaa baga baidag. Baga angiin huuhduudin hicheel yah vee
Зочин 2021-08-04 122.201.22.148
Оюутны хичээлийг танхимаар оруулаа. Мэргэжил эзэмшиж байгаа биз дээ
Зочин 2021-08-04 202.126.90.101
Үнэндээ ялгаа алга
Иргэн 2021-08-04 124.158.107.98
1-5 дугаар ангийн хүүхдийн дархлааг дэмжсэн ажил өрнүүлэх шаардлагатай. улсаас нэгдсэн журмаар С витамин шингэн, үрэлээр харьцангуй өндөр тунгаар хүүхэд бүрт өгөх. бусад өөр ямар эм байдаг бол.
Зочин 2021-08-04 202.131.230.50
МАНгар MУДАКУУД
Зайл 2021-08-04 202.55.188.35
Оруулсан болоод хаанаа ойлгомжтой
Зочин 2021-08-04 66.181.160.17
Их дээд сургуулиуд хичээллэх хэрэггүй. Нийгэмд тэдний эрэлт хэрэгцээ огт алга.
Зочин 2021-08-04 202.126.88.197
АЙ МЭДКҮҮ …ТЭР ТЭНГЭР ӨДРИЙН ТЭНГЭР НЬ Л МЭДЭЖ ДЭЭ….
Зочин 2021-08-04 202.21.108.161
ХАРИН ТИЙМЦ