Засгийн газар өнөөдөр /2021.08.04/ хуралдаж байна. Засгийн газар Лхагва гариг бүр хуралддаг. Энэ удаагийн Засгийн газрын хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал болон, хичээлийн шинэ жилийн элсэлтийн асуудлыг хэлэлцэж байгаа аж. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй албаныхан 12.00 цагаас мэдээлэл хийж байна.
БШУ-НЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН:
-Хүн амын дунд вакцинжуулалт бусад орнуудтай харьцуулахад өндөр байна. Монгол Улсын хэмжээнд нийт иргэдийн 60 гаруй хувь нь вакцинд хамрагдсан. Энэ дотроос сургууль цэцэрлэг, багш ажилтнууд хоёр дахь тундаа хамрагдаад, ирэх сарын 1-н гэхэд 90 гаруй хувьд хүрнэ. Цар тахлын улмаас 185 мянга орчим хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон. Тийм учраас ирэх есдүгээр сард үе шаттайгаар хичээлийн шинэ жилийг эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хоёрдугаарт, 12-17 насны хүүхдүүдийн 60 орчим хувь нь вакциндаа хамрагдсан байна. Нийт 220 мянган хүүхэд вакцины хоёр дахь тунгаа авчээ. Вакцинжуулалт өндөр байгаа учраас эрдэмтдийн тооцоолсноор өдөрт гарч буй халдварын тоо буурна. Есдүгээр сард халдварын тоо буурах таамаг байна. Гэхдээ эрсдэл бий.
Засгийн газрын шийдвэр маш том эрсдэл дагуулсан шийдвэр боллоо. Тухайлбал, 0-11 насны хүүхдийн дунд өвчлөл өндөр байна. Улсын хэмжээнд халдвар авсан 180 мянга гаруй иргэдийн 20 хувь нь хүүхэд буюу халдвар авсан таван хүний нэг нь хүүхэд байгаа юм. Вакцинжуулалтад хамрагдаагүй хүүхдийн эрсдэлийг тооцох ёстой.
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ТАНХИМЫН ХИЧЭЭЛ ЕСДҮГЭЭР САРЫН 13-НААС ЭХЭЛНЭ
- Цэцэрлэгт 4-5 настай хүүхдийг хамруулна. Тухайлбал, есдүгээр сарын 1-нээс цахим, танхим хослуулна. Өөрөөр хэлбэл, тав хоног гэртээ, тав хоног танхимаар орох боломжийг олгоно.
- ЕБС сурагчид тав хоног хичээлдээ ирнэ, тав хоног цахимаар хичээлээ хийнэ. Үүнийг бид 5:9 гэдэг стратеги гэж нэрлэж байгаа. Уг стратеги хоёр янзаар хэрэгжинэ. Ногоон бүсэд зуун хувь танхимаар хичээллэнэ. Хэрэв Улаанбаатар хот болон эрсдэлтэй бүсүүдэд цэцэрлэг, хичээлийг тав хоног хичээлээд, тав хоног цахимаар хичээллэх байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байна.
- МСҮТ, их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Есдүгээр сарын 13-наас эхлэж, цахим болон танхимаар хичээл орно. Яагаад гэвэл ЭЕШ наймдугаар сарын 19-нөөс, 24-ний хооронд болж буй учир цар тахлаас болоод тодорхой хүүхдүүд ЭЕШ-д орж чадахгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд хоёр дахь ЭЕШ-ыг зохион байгуулна.
Ирэх Баасан гаригт дээрх шийдвэртэй холбогдуулж зургаан настнуудын бүртгэлийг хэрхэн хийх талаар шийдвэрлэнэ. 2-3 настай хүүхдүүдийн томуугийн вакцинжуулалтын хуваарийг харж байгаад дахин эрсдэлийн үнэлгээ хийнэ. Цэцэрлэгийн 2-3 настай хүүхдүүдийг хэзээнээс авах вэ гэдгийг есдүгээр сарын сүүлчээр дахин төлөвлөгөө гаргаж танилцуулна. Танхимын үеэр хичээлж буй тав хоногт Үдийн цай хөтөлбөр хэрэгжинэ.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна
Posted by News.mn on Tuesday, August 3, 2021
Холбоотой мэдээ