Гэртээ харихыг эсэргүүцсэн Беларусь тамирчин Польшийг зорив

Хуучирсан мэдээ: 2021.08.04-нд нийтлэгдсэн

Токио 2020

Гэртээ харихыг эсэргүүцсэн Беларусь тамирчин Польшийг зорив

Гэртээ харихыг эсэргүүцсэн Беларусь тамирчин Польшийг зорив

Токиогийн олимпод оролцохоор ирсэн Беларусь тамирчин Кристина Тимановская эх орон руугаа буцахаас татгалзаж, өнөөдөр/2021.08.04/ Нарита олон улсын нисэх онгоцны буудлаас Польшийг зорилоо.

Өдгөө 24 настай гүйгч бүсгүйн хувьд өнгөрөгч Ням гаригт Беларусь нисэх онгоцонд суухаас татгалзаж, Токиогийн Ханэда нисэх онгоцны буудлын цагдаа нараас тусламж хүсэн, үлдсэн билээ. Түүнд Польш улс хүмүүнлэгийн виз олгожээ.

Тэрбээр Ханэда нисэх буудлын ойролцоох зочид буудалд нэг шөнийг өнгөрүүлж, Даваа гаригт Польшийн элчин сайдын байранд хүргэгдсэн.

Тамирчин бүсгүй өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 07.00 цагаас Польш руу нисчээ.

Беларусийн сөрөг хүчний Үндэсний хямралын эсрэг удирдлагын бүлгийн дарга Павел Латушкагийн хэлснээр тамирчин бүсгүй эх орондоо буцан очвол өөрийгөө аюулд орно хэмээн сэрэмжилж, Польшийн консултай хамт Варшав руу явж байгаа гэжээ. Япон дахь Польшийн элчин сайд Павел Милевски өчигдөр өөрийн твиттер хуудаснаа “Бүх зүйл сайн байгаа. Түүнд муу зүйл хийх гэсэн хүмүүсийн эсрэг зогсч, тусламжийн гараа сунгасан хүмүүст баярлалаа” хэмээн жиргэжээ.

Кристина Тимановскаяагийн хувьд өөрийн цахим хуудаснаа 4х400 метрийн буухиа тэмцээнд оролцох болсондоо бухимдаж буйгаа илэрхийлсэн юм. Учир нь гүйгч бүсгүй өмнө нь хэзээ ч энэ төрөлд өрсөлдөж байгаагүй аж. Тэрбээр энэ олимпийн наадмын 100 метр болон 200 метрийн уралдаанд оролцох гэж ирсэн гэнэ. Гэвч шигшээ багийнх нь дасгалжуулагчид түүнийг 4х400 метрийн буухиа тэмцээнд оруулна гэдгээ мэдэгджээ.

Тэрбээр эмэгтэйчүүдийн 100 метрийн ойрын зайн гүйлтийн шигшээд шатанд шалгарч чадаагүй. Мөн үүссэн нөхцөл байдлын улмаас 200 метрийн уралдаанд ч оролцоогүй. Дасгалжуулагчтайгаа ам мурийж, 4х400 метрийн оролцохгүй гэдгээ илэрхийлсэн учир Беларусийн талаас Кристина Тимановскаяаг хүчээр нутаг буцаах гэж байсан аж.

Беларусийн олимпийн хороог тус улсын ерөнхийлөгчийн хүү Виктор Лукашенко удирддаг.

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко болон түүний хүүг тамирчдаа ялгаварлан гадуурхсан гэх үндэслэлээр Токиогийн олимпод уриагүй, оролцуулаагүй билээ. Олон улсын олимпийн хороо Кристина Тимановскаяагийн хэрэг дээр шалгалтын ажил эхлүүлсэн бөгөөд Беларусийн олимпийн хороог нарийн мэдээлэл өгөхийг шаарджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж