"Риядус Салихийн" гэх Доку Умаровын бүлэглэл “Газпром”-ын албан байрнаас
холгүй гараашийн дээвэрт хийсэн дэлбэрэлтийн хариуцлагыг өөртөө авсан
тухай дайчдын сайт мэдээлжээ. Лалын дайчдын мэдээлснээр дэлбэрэлтийг Умаровын тушаалаар гүйцэтгэсэн бөгөөд тэдний зорилго нь хүмүүсийг хөнөөхдөө биш харин ямар ч хамгаалалттай газарт нэвтэрч чадна гэдгээ үзүүлэхэд бэлэн байжээ.
Оросын удирдлага лалын дайчдыг ялсан гэж мэдэгдэж байгаа ч дайн дуусаагүй харин та нарын тансаг орон байр, албан тасалгаанд чинь очиж байна хэмээн тэд мэдэгдэлдээ онцолсон байв. Мөн тэд Орост гарч байгаа түймэр өөрөө гараагүй гэдгийг хэлжээ. Москвагийн төвийн гараашийн дээвэрт дэлбэрэлт энэ сарын 9-ний өглөө гарсан ба “Газпромын” нэг машин түүнд өртсөн байв. Гарааш нь Москва хотын орон сууцны асуудал эрхэлсэн албаны дарга Петр Сапрыкины өмч гэнэ.