Хятадын супер од хүчингийн хэргээр ял сонсож болзошгүй | News.MN

Хятадын супер од хүчингийн хэргээр ял сонсож болзошгүй

Хуучирсан мэдээ: 2021.08.04-нд нийтлэгдсэн

Хятадын супер од хүчингийн хэргээр ял сонсож болзошгүй

Хятадын супер од хүчингийн хэргээр ял сонсож болзошгүй

Хятадын поп од Крис Вуг залуу бага насны охидыг бэлгийн харьцаанд удаа дараа уруу татан оролцуулсан болон бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй хэргээр саатуулсан болохыг Бээжин хотын Чаоян дүүргийн цагдаагийн газраас өнгөрсөн Бямба гаригийн орой мэдэгдлээ. Цагдаагийн газрын мэдэгдсэнээр хятад нэр нь Ву Ифан буюу Вугийн хэрэг мөрдөн байцаалтын шатандаа яваа аж.

Ийнхүү баривчилсан нь Хятадын нийгмийн сүлжээний платформ “Weibo” дээр Ду Мэйжү хэмээх 19 настай оюутан өдгөө 30 настай поп одын талаар цочирдом мэдэгдэл нийтэлсэнтэй холбоотой юм. Хятадын Харилцаа холбооны их сургуулийн оюутан тэрбээр 17 настай байхдаа Крис Вутэй танилцсан бөгөөд Ву түүнийг ажил хэргийн шугамаар буудлын өрөөндөө урьсан аж. Гэвч энэ уулзалт охин бэлгийн хүчирхийлэлд өртсөнөөр өндөрлөсөн байна.

Гэвч хэрэг явдал үүгээр дуусаагүй. Ду бүсгүйн хэлснээр Крис Ву хөөрхөн залуухан дагагч охидтой уулзалт зохион байгуулахыг фэн клубынхаа удирдлагуудаас байнга хүсдэг байжээ. Мөн бэлгийн хамтрагч нараа найзууддаа танилцуулж, хариуд нь тэдэнд үнэтэй бэлэг сэлт, бэлэн мөнгө зэргийг өгдөг байв.

Ву болон түүний төлөөлөгчид бүсгүйн мэдэгдлийг эрс няцааж, нэр төрд халдсан хэргээр шүүхэд гомдол гаргах болно гэсэн юм. Гэвч бүсгүй бууж өгсөнгүй мэдээллийн томоохон портал сайт “163.com”-д ярилцлага өгснөөр хүмүүсийн анхаарлыг улам бүр татах болжээ.

Хятадын өмнөд хэсэгт төрсөн, Канадын иргэншилтэй Ву өнгөрсөн сард "Weibo" цахим хуудаснаа дээрх мэдээллийг үгүйсгэсэн юм. Мөн түүний компани гүжирдэгчийн эсрэг хуулийн арга хэмжээ авахаар хөөцөлдөж байгаа гэж байв. Гэвч баривчилгааны дараа Хятадын цагдаагийн газраас Вугийн 51 сая дагагчтай хуудсыг нь устгажээ. Эрх баригч Коммунист намын улс төр, хууль эрх зүйн төв комисс өнгөрсөн Бямба гаригт Вуг саатуулсантай холбогдуулан цахим хуудаснаа "БНХАУ-ын газар нутагт Хятадын хуулийг дагаж мөрдөх ёстой. Бид баримтыг үндэс, хуулийг хэмжүүр болгон ажиллана" гэж мэдэгдсэн байв.

Ву нь Өмнөд Солонгосын алдартай “EXO” хамтлагийн гишүүн байсан бөгөөд 2014 онд хамтлагаасаа гарч бие даан уран бүтээл хийх болжээ. Тэрбээр олон кинонд дүр бүтээхийн зэрэгцээ “Burberry” зэрэг брэндүүдэд загвар өмсөгчөөр ажиллаж байв. Цаашлаад Францын тансаг зэрэглэлийн загварын бренд “Louis Vuitton”-оос 2018 онд “Брэндийн элч” өргөмжлөлийг хүртсэн юм. Гэвч хүчингийн хэргийн дуулиан гарсантай холбогдуулан “Bulgari”, “Porschе”, “Kans” зэрэг брэндийн түншүүд нь түүнээс зайгаа барьж, зарим нь бүр харилцаагаа тасалжээ. “Louis Vuitton”-ий төлөөлөгч долдугаар сард "CNN"-д өгсөн ярилцлагадаа хэргийн үнэн мөнийг шалгаж дуустал уран бүтээлчтэй харилцахгүй гэсэн юм.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: CNN NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

chamd ymar hamaatain 2021-08-04 192.82.77.143

psdagud dandaa ohidiin ongoniig avna
dontoi lalrud shu neeree.

Avatar

Зочин 2021-08-04 66.181.161.29

Яг ч баттай болоогүй гэсэн. Гэхдээ үнэхээр л ийм алдартай, царайлаг, мөнгөтэй хүн, хүн хүчиндэнэ гэж бараг л худлаа. Нэг бол ярилцаж тохиролцож хийж байгаад зайгаа бариад ирэнгүүт нь сүрдүүлсэн байж магадгүй.(gsen tsuu rhal bga)

Avatar

Зочин 2021-08-04 136.25.5.2

харин ч үнэн байх бүрэн боломжтой. Өөрийгөө царайлаг, алдартай, мөнгөтэй юм чинь өөртэй нь унтахыг хүсч л байж таараа гэж бүрэн итгэлтэйгээр дайрах, мөнгө өгөөд л амыг нь таглачихна гэх мэт

Avatar

Зочин 2021-08-04 66.181.161.125

Мөнгө олох гэсэн охид олон болсон хорвоо, залуучууд минь бодолтой байгаарай. Хэнтийгийн ИХ гишүүн байсан залуу гэндсэн шиг л ..

Avatar

Зочин 2021-08-04 192.82.73.99

huchingiin hereg hamgiin teneg ni ymrch notloh barimtgui hohirogchiin ugeer l shiidegdchihdeg heden jiliin daraa ch gesen yallah bolomjtoi

Avatar

Зочин 2021-08-04 17.149.233.179

Kris uneheer teglee gj uu dee?

Avatar

Зочин 2021-08-04 17.149.233.179

exo giin hamgiin huurhun n shdee

Avatar

Anu 2021-08-04 202.126.90.18

EXOg oruulhaa boli hamtlagaasaa garaad 7jil bolj bga hun.

Avatar

Зочин 2021-08-04 64.119.19.181

Ийм юмнуудаар дамжуулаад нийгмийг буруу зүйлд уриаландуудаж дасал зуршил болгож байгаад улсыг дотроос нь дэлбэлдэг зөөлөн хүч гээч юмыг мэддэг болцон Хитадууд одоо сэрэмж алдахгүй ээ!!

Avatar

Лхагваа 2021-08-04 66.181.177.22

канад хятадын харилцааны золиос болж байгаа залуу.

Avatar

Зочин 2021-08-04 66.181.178.127

Ардчилал Ханхлуулсан Жек Маг яаж дарсан шигээ залуусын дунд ардчилал сурталчилаад байгаа энэ бацааныг яаж дарахаа мэдэлгүй яахав дээ бид

Avatar

Зочин 2021-08-04 202.179.25.111

Чи хятад хүн үү?

Avatar

Зочин 2021-08-04 43.242.243.145

Zoligt garchee…huurhii zaluu

Avatar

Зочин 2021-08-04 17.149.237.164

huurhii chih shig. zarim mongol zaluuchuud yaj bur denduu eregtei hunii tald orj tuilshirdag bnaa. sejig sejig

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж