Том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах судалгаа хийхийг даалгалаа | News.MN

Том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах судалгаа хийхийг даалгалаа

Хуучирсан мэдээ: 2021.08.03-нд нийтлэгдсэн

Том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах судалгаа хийхийг даалгалаа

Том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах судалгаа хийхийг даалгалаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.08.03) Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн Төв банкны хэрэгжүүлж буй ажлуудын талаар товч танилцуулсан юм. Тухайлбал, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээл, орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл олголтын явц байдал болон Репо санхүүжилтийн талаар танилцуулгадаа онцоллоо. Түүнчлэн банкны салбарын шинэчлэлийн хүрээнд Засгийн газартай хамтран ажлын хэсэг гарган ажиллаж байгааг уламжлав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цар тахлын энэ үед эдийн засгийг тогтвортой байлгах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад чиглэсэн зээл, санхүүжилтийн бодлого боловсруулахад анхаарч ажиллах хэрэгтэй гэлээ.

Түүнчлэн Монголбанк “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд одоогийн байдлаар 1.8 их наяд төгрөгийн зээлийг гаргасан байна. Төгрөгийн ханшийг тогтвортой барьж, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгааг сайшаав. Мөнгөн дэвсгэртийн шинэчлэлийг хэрэгжүүлж, гүйлгээний зардал, төлбөрийн хэрэгслийн зардлыг бууруулахын тулд гүйлгээнд ашигладаггүй мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс гаргах нь эдийн засгийн хувьд үр ашигтай. Иймд төрийн мөнгөн дэвсгэртийг үнэгүйдүүлэхгүй байх зарчмыг баримталж, том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах талаар судалгаа хийхийг Төв банканд даалгалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ruth 2021-08-03 197.211.58.61

Бөөрөө мөнгөөр ​​зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авна. [Fortis.hospital.in@gmail.com]

Avatar

Зочин 2021-08-03 66.181.160.50

50, 100 мянгатын дэвсгэрийг хэвлэж бэлтгэсэн байгаа. Гаргахаас өмнө судлах гэж МАН ын манж зан гаргаж байгаа байхггй юу,төгрөгийн ханш аль уже уначихсан шүү дээ тэнэг ард түмэн минь дээ. Өнгөрсөн хойно орилдоод хэрэггүй.МАН ыг дахин дахин хэт олонхи болгож сонгосон хохь чинь

Avatar

Зочин 2021-08-03 103.10.21.45

Hudulmuriin hulusnii vnelgee muu deeree tugurgiin hanshaa bvvr ungaahaar shiidej bn daa

Avatar

Зочин 2021-08-03 202.55.188.35

Ганбямбын алмасан толгойт юугаа хийж яваа юм?

Avatar

зочин 2021-08-03 202.9.40.39

100 жилийн ойгоороо Сүхбаатарын зургийг мөнгөн дэвсгэрээсээ арчиж. их хааны зургийг шалан дээр унаж. өөрийн зурагтай 50. 100к гаргах гэсэн юм байх даа. Уул нь задгай цаасан мөнгөн дээр зургийг нь гаргаад ****-өө аарчиж байвал зүгээр байх юм.

Avatar

zochin 2021-08-03 46.114.34.6

zasgiin gazriin ajliig urduur ni orood hiideg naasan, hen ni yugaa udirdah ni oilgomjgyi teneg uls

Avatar

Зочин 2021-08-03 112.72.15.42

Зөвөө 50, 100 мяншатын дэвсгэрт гаргаарай. Солонгос 100.000 вонны дэвсгэрттэй… 20000₮ нь 7 хон $ бнашүү

Avatar

zochin 2021-08-03 128.1.186.135

za buur solioruulj uguhndee arau l ymdaa

Avatar

Зочин 2021-08-03 192.82.83.54

Төгрөгийн ханшаа яаж чангаруулах вэ гэж толгойгоо гашилгах ёстой байтал цаас хэвлэ гээд сууж байх юм. Монголын эдийн засгийг яаж улам муу болгох тал руу санаачилга гаргаад ёоооёё

Avatar

Ехрерт 2021-08-03 133.124.135.199

Ингэж л инфляци эхэлдэг юм даа

Avatar

Зочин 2021-08-03 202.126.88.225

Hantsui dotroo avdag hedee dansaar avahaar barigdchih geed bidond 20k devsgerteer chihyylj avchruulahaar chamlalttai sanagdaad bna uu. 50k devsgerteer chiheheer orlogo n 2.5 dahin burzaina gj tootsjee…

Avatar

Зочин 2021-08-03 192.82.90.107

том дэвсгэрт гаргахаасаа илүүтэй одоо шинэчлэл хийж одоо байгаа үнэлгээнээс 3 тэг хасах хэрэгтэй болов уу. Тэгвэл нэг доллар 2850 төгрөг биш 2.85 төгрөг болно эдийн засгийн хэмнэлттэй бус уу.

Avatar

Зоч 2021-08-03 66.181.161.40

Арийн 3н тэгийг хасах н зөв л дөө .

Avatar

Ханш 2021-08-03 124.158.96.225

Төгрөгийн ханшийг өсгөж 20000₮-ийн дэвсгэртийг халж 1 төгрөг, цаашлаад бүр задгай мөнгийг гүйлгээнд гаргах асуудлыг судла гэдэггүй юм уу улс орон байж.

Avatar

Зочин 2021-08-03 202.21.113.238

50 мянгатын дэсвгэрт гарах нь дээ. Аргагүй дээ А авах гэхээр машинд нь багтахгүй, зөөхөөр даахгүй ядраад хүндрэлтэй л байгаа л даа

Avatar

Дундхүү 2021-08-03 192.82.73.249

Польш улс 1000000 злотийн дэвсгрт байсан. Мөнгөний реформ хийгээд 4 шинэ злотыг 1 евротой тэнцүү болгосон юм. Банкны болон худалдаа, санхүүгийн ажилчдын хөдөлмөр зарцуулалтыг маш их багасгасан байдаг юм.

Avatar

Дамба 2021-08-03 66.181.161.70

Банкны ерөнхийлөгч нь уулздаггүй наасан. Эсүүл боловсрол дутмаг байх хөөрхий.

Avatar

Зочин 2021-08-03 202.21.113.238

ЭнхАмгалан шиг тэнь тавиулчихаж магад гээд айгаа л байгаа шд

Avatar

Зочин 2021-08-03 202.9.40.67

За ингээд Монгол төгрөг цаас болох нь энэ дээ.

Avatar

Зочин 2021-08-03 202.21.107.94

50000t garah tsag ni boltson bhaa. 100dollar chini 285000 bolj bna. tegeheer 50000 baitugai 100000 gargah boltsiim bish uu.

Avatar

Дундхүү 2021-08-03 64.119.23.210

Ядахнаа Польш улсаас суралцаач. Мөнгөний шинчлэл хийх бол том дэвсгэрт биш харин 1000₮-ийг шинэ 1₮төгрөгөөр солих хэрэгтэй юм шүү дээ.

Avatar

Зочин 2021-08-03 202.21.113.238

Тийм шүү

Avatar

Зочин 2021-08-03 202.126.89.205

tegj boldog bol zugeer shu

Avatar

Зочин 2021-08-03 103.26.194.240

20000 төгрөгнөөс дээш том дэвсгэрт гаргавал төгрөгийн ханш улам унаж, төгрөг цаас болно гэдгийг мэдэж байх ёстой биз дээ. Хэлэх үг алга

Avatar

Зочин 2021-08-03 202.21.113.238

Мэдээд л тэгж байна шд. Ханшаа унагаж байгаад сонгуулийн наах нь өсгөчихнө тэгээд бид зовлонгоо тэр дороо мартаж саналаа дахиад л 100% өгнө. Амьдрал сайхааан

Avatar

Иргэн 2021-08-03 103.57.94.88

Эдийн засгийн талаар А заалгах хэрэгтэй юм. Венесуэлийн хойноос явах зам заадаг нь яаж байгаа юм бэ. Гаднаас ч дотоодоос ч зүй бус гуйлга гуйх юм .

Avatar

Зочин 2021-08-03 64.119.26.206

Том мөнгөн дэвсгэрт гэдэг нь обой шиг хуйлдаг мөнгө гүйлгээнд оруул гээд байгаа юм уу. Зимбабвe шиг жинлэдэг мөнгө гаргамаар юм шигээ. Монголд мөнгөний үнэ цэнэ газар унасан гэдгийг сайн мэдэрсэн байнаа.

Avatar

Зочин 2021-08-03 202.55.188.101

том мөнгөн дэвсгэртээр долларыг цохиж унагаахгүй ээ.Ахиухан алт эрдэнэс цуглуулж байж л ханшийг барьж үзэлцэнэ байлгүй дээ.Зандан хүү арай л том тэнэгтэнэ бусуу?

Avatar

Зочин 2021-08-03 202.9.46.47

МОНГОЛ ТӨГРӨГ ЧӨЛӨӨТ УНАЛТ АВАХНЭЭ

Avatar

Зочин 2021-08-03 66.181.182.131

Энэ гахай одоо төгрөгийн ханшийг унагаах чиглэлийг шууд л ганцаараа дураараа өгч бх даа яадаг юм бээ. Цаг улам цэвүүн болж модоо барих нь дээ. Энэ гахай хоншоорт үнэхээр дураараа шийдэж бнө дөөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж