ОХУ сансрын аялал жуулчлалд хүч үзнэ

Хуучирсан мэдээ: 2021.08.03-нд нийтлэгдсэн

ОХУ сансрын аялал жуулчлалд хүч үзнэ

ОХУ сансрын аялал жуулчлалд хүч үзнэ

Оросын тойрог замын үйлчилгээний станц буюу РОСС-д сансрын аялагчдад зориулсан тусгай модуль хийх төлөвлөгөөтэй байгааг тус улсын сансар судлалын “Роскосмос” агентлагийн тэргүүн Дмитрий Рогозин мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн Бямба гаригт Роскосмосын шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хуралд оролцохдоо энэ талаар дуулгав. Олон улсын сансар судлалын хөтөлбөрт оролцох Оросын үүрэг оролцоо 2025 онд дуусгавар болно. Тиймээс сансар огторгуйн цорын ганц оршин суугч хиймэл дагуулын хувь заяаг тодорхойлоход өөрийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй гэсэн юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Юрий Гагарин сансарт ниссэний 60 жилийн ойн баяраар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гурваас долоон модуль бүхий хиймэл дагуул бүтээх РОСС-ийн төлөвлөгөөг баталсан. Хэрэв төлөвлөгөөнд сансрын аялагчдад зориулсан тусгай модулийг багтаах аваас ОХУ энэ салбарт урт удаан жилийн түүхээ шинэлэг байдлаар үргэлжлүүлэх болно гэжээ. АНУ-ын бизнесмен Деннис Тито 2001 онд бүх санхүүжилтийг хариуцан ОХУ-ын “Союз” сансрын хөлгөөр сансарт ниссэнээр түүхэн дэх анхны сансрын жуулчин болж байв.

Түүнээс гадна барууны тэрбумтангууд асар хэмжээний мөнгө зарж, сансрын тойрогт аялал хийх болсон нь ч Рогозинд нэгийг бодогдуулсан байна. Өнгөрсөн долоо хоногт маш их хүлээлтийг үүсгэсэн олон үйлдэлт “Наука” лабораторийн модулийг олон улсын сансрын станцад амжилттай байршуулсан. Энэ нь сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Орос улсаас сансрын хиймэл дагуул руу илгээсэн анхны сегмент. Туршилтанд ашиглах "Наука" нь зургаан хүний ​​хүчилтөрөгч гаргаж, шээснээс усыг ялгаруулах юм.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: RUSSIA BEYOND

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж