Тувагийн "Нэгдмэл Орос" намын салбар намын лидерийн нэр хүнд бүс нутагт тааруу байгаа учраас Путинтэй холбоотой урианаас орон нутгийн сонгуулийн үеэр татгалзахаар шийдсэн байна. “Нэгдмэл Орос ба Путины баг гэсэн холбоо үгс тувачуудын дунд төдийлөн сайн хэрэглэгддэгүй учраас” Москвагийн улс төр орон нутагт таарахгүй гэж тэд үзжээ. Орон нутгийн ийм санаа нь оросуудын эсрэг биш гэхдээ Оросын хамгийн ядуухан мужуудын нэг учраас тэднийг Дагестан, Чечень эсвэл Ингушети шиг анзаарахгүй байна гэж нутгийнхан дургүй байгаа аж. Тэгээд л “Нэгдмэл Орос бол хүчтэй Орос” гэсэн уриаг хэрэглэхгүйгээр “Төрөлх Тыва” гэсэн үгийг сонгуульд олон давтаж, нутгийнхаа нэртэй хүмүүс Сергейн дүү Лариса Шойгу ба Европын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн аварга Лариса Ооржак, “Хүн ба хууль” нэвтрүүлгийн хөтлөгч Алексей Пименов нарыг депутат болгохоор шийдсэн гэнэ. Тувагийн сонгуульд “Нэгдмэл Оросын” гол өрсөлдөгч нь “Шударга Орос” намынхан байна. Сергей Мироновын нам Тувагийн ажилгүйдэлтэй тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж сонгуулийн хөтөлбөрөө хийгээд байгаа ажээ.
Тувагийн “Нэгдмэл Орос” Путиныг сурталчлахгүй
“Нэгдмэл Оросын” сурталчилгаа. Архивын фото ©AFP