“Усархаг бороо орсоор байвал ургац хураалт хойшилж магадгүй” | News.MN

“Усархаг бороо орсоор байвал ургац хураалт хойшилж магадгүй”

“Усархаг бороо орсоор байвал ургац хураалт хойшилж магадгүй”

“Усархаг бороо орсоор байвал ургац хураалт хойшилж магадгүй”

Ургац хураалтын бэлтгэл ажлын талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тодрууллаа.

-Covid-19 халдварын тархалтаас хамаарч тариаланчдыг вакцинжуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийн татан авалтыг хийх зэрэг шалтгаанаар хаврын тариалалт хугацааны хувьд бага зэрэг оройтож эхэлсэн. Энэ жил нийт 530 мянган га талбайд тариалалт хийсэн. Үүний 396 мянга га талбайд улаан буудай тариалсан байгаа. Улаан буудай болон хүнсний ногооны ургац хураалтын ажил наймдугаар сарын 20-ноос эхэлнэ. Одоогийн байдлаар ихэнх нутгуудад зуншлага сайхан болж байгаа учир ургац хураалт оройтож эхлэх асуудал гараагүй. Хэрэв усархаг бороо үргэлжилж орсоор байвал хойшилж магадгүйг албаныхан хэллээ. Гэхдээ энэ сарын сүүлчээр нар гарвал ургац хураалт хойшлохгүй.

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат:

-Хаврын тариалалт 4-5 хоног хоцорсон ч технологийн хугацаандаа эхэлсэн учраас хураалт хойшилно гэж санаа зовох шаардлагагүй гэж бодож байна. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр урьд жилүүдтэй харьцуулахад энэ сард хур тунадас ихтэй байхаар байна. Энэ нь тариалалтын үйл явцад хөрсөнд чийг өгөх сайн талтай. Нар, хур тэгширсэн жилд ургац арвин байдаг.

2021 онд нийт 389.3 мянган га талбайд үр тариа, 17.9 мянган га талбайд төмс, 9.6 мянган га талбайд хүнсний ногоо, 66.5 мянган га талбайд малын тэжээл, 40 мянган га талбайд тосны ургамал, долоон мянган га талбайд жимс жимсгэнэ, нийтдээ 530.3 мянган талбайд төлөвлөгөөний дагуу тариалалт хийсэн.

Үүнээс 495.6 мянган тонн үр тариа, үүнээс 471.5 мянган тонн улаанбуудай, 222.4 мянган тонн төмс, 116.1 мянган тонн хүнсний ногоо, 170.1 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, гурван мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч 360.2 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлсэн байгаа. Хил гаальтай холбоотойгоор хүнсний ногооны үнэ өсч, тариалалт бага хийгдсэн байх гэж иргэд харж байж магадгүй. Ургац хураалтыг цар тахлын онцгой нөхцөлд ч хэвийн үргэлжлүүлэхийг хичээж ажиллаж байгаа. Мөн тариалалтаас гадна бид өрхийн тариалан хөдөлгөөнийг зохион байгуулсан.  Энэ хүрээнд ХХААХҮЯ-наас 2.4 тэрбум төгрөгийн хүнсний ногооны үр аваад, ногоочид, тариаланчид, иргэддээ хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн байгаа. Тэгэхлээр хүнсний ногооны тариалалт 20-30 хувь нэмэгдэх боломжтой.

Салбар яамны зүгээс ургац хураалтын ажил цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч хойшилж магадгүй гэсэн бөгөөд ургац хураалт төлөвлөгөөний дагуу хийнэ. Үр тариаг хураасны дараа зах зээл дээр худалдаалагдах бодит үнийг тодорхойлно гэдэг тайлбар мэдээллийг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж