Дэлхийн хүчтэнүүд дийлдэггүй "Эррадурагийн үлэмж биетэн" | News.MN

Дэлхийн хүчтэнүүд дийлдэггүй "Эррадурагийн үлэмж биетэн"

Хуучирсан мэдээ: 2021.08.03-нд нийтлэгдсэн

Токио 2020

Дэлхийн хүчтэнүүд дийлдэггүй "Эррадурагийн үлэмж биетэн"

Дэлхийн хүчтэнүүд дийлдэггүй "Эррадурагийн үлэмж биетэн"

Дэлхий дахинаа Михаин Лопез гэх нэр төдийлөн танил биш ч Куба улсад үүн шиг алдартай нэр үгүй. Өчигдөр/2021.08.02/ олимпийн сонгомол бөхийн 130 кг-ийн тэмцээн явагдаж, Кубын алдарт бөх Михаин Лопез дөрөв дэх удаагаа олимпод түрүүлэв. Тэрбээр алтан медалийн төлөө Гүржийн Иакоби Кажайатай барилдаж, 5-0 гэсэн харьцаатай ялсан.

“Эррадурагийн үлэмж биетэн” хэмээх хочтой Михаин Лопез 2008, 2012 онуудын олимпийн сонгомол бөхийн 120 кг-ийн жинд түрүүлж байсан бол 2016, 2021 онуудад 130 кг-д дараалан түрүүллээ.

Михаин Лопез ийнхүү олимпийн дөрөв, дэлхийн тав, Пан-Америкийн таван удаагийн аварга болж байна.

Түүн шиг дөрвөн олимп дараалан алтан медаль хүртсэн тавхан тамирчин бий. Тодруулбал, сэлүүрт завины тамирчин Пол Эвстроем, хөнгөн атлетикийн тамирчин Карл Льюис, чөлөөт бөхийн тамирчин Каори Ичо, усан сэлэгч Майкл Флепс, таваг шидэгч Аль Өртер нар.

Өдгөө 38 настай Михаин Лопез багадаа боксын тамирчин болохыг хүсдэг байсан ч нэгэн бөхийн багш түүнийг сонгомол бөхийн спорт руу уруу татжээ. 2008 онд хоёр хөлөө хугалж, хүнд байдалд орсон ч тэрбээр их спортоо орхисонгүй. 2016 оны Риогийн олимпоос хүртсэн алтан медалиа эх орныхоо алдарт удирдагч Фидель Кастрод зориулж байв. Мөн тэрбээр Токиогийн олимпийн нээлтийн үйл ажиллагаанд Куба улсынхаа тугийг барьж, жагссан билээ.

Түүний фэнүүд шүтээнээ 2024 оны Парисын олимпод харна гэдэгтээ итгэлтэй байна.

Сонирхуулахад, Лопезын дүү Майкл Лопез 2004 оны Афины олимпод эх орноо төлөөлөн боксын төрөлд оролцож байсан нэгэн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ГайхмаарГайхмаар
12
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
11
ХахаХаха
10
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-03 222.120.165.12

Teddy rinner iig barah boluu

Avatar

Zochin 2021-08-03 202.55.188.89

Ter chin judogiin tamirchin bish biluu

Avatar

zochin 2021-08-03 120.142.31.236

sumod barildsan bol manai hed suraggui baih baijee

Avatar

Amar 2021-08-03 64.119.24.104

Спортдоо манайхаас илүү хөрөнгө зарцуудаад л байна уу даа

Avatar

Зочин 2021-08-03 64.119.19.181

Ямар агуу амьтад байдаг юм бэ?! Бид л тэнгэр заяатай, хөх толботой юм бодоод байсан чинь үгүй юм бн аа!!

Avatar

ӨӨ 2021-08-03 139.5.218.192

АЙЛЫН ТУГЧ АЛТ АЬААД Л МАНАЙХ ЯЛАГДААД Л

Avatar

Зочин 2021-08-03 64.119.20.117

АЛТ АВЧ ИРСЭНЭЭ ХАРААГААД БАЙХААР ЧИНЬ ИНГЭДЭГ Л БАЙХГҮЙ ЮУ МАЛУУДАА ККК

Avatar

Зочин 2021-08-03 192.82.72.141

Агуу юмаа. Кубачууд гайхамшигтай ард түмэн. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд тэдэнд атаархаж байна. Манай залуус яачихсан юм бэ дээ? Ганц алт чирээд ирэх хүн дараагийн олимпод гарах болов уу?! Бээжингийн олимпын амжилтаа хэзээ нэг давтах бол?

Avatar

Зочин 2021-08-03 103.229.122.34

Кубын халтар н**ш хэнд хамаатайн.Боксын тэр муу Куба шүүгчийг бодохоор уур хүрээд.

Avatar

Зочин 2021-08-03 192.82.77.69

бөхөөр 5 гэдэг ямар агуу юм бэ

Avatar

Зочин 2021-08-03 103.80.210.183

харууд хэзээ тийм хүчтэй байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж