Маск, Кук хоёр уулзалдсан уу?

Хуучирсан мэдээ: 2021.08.03-нд нийтлэгдсэн

Маск, Кук хоёр уулзалдсан уу?

Маск, Кук хоёр уулзалдсан уу?

Элон Макс АНУ-ын хамгийн ашигтай бизнесийн компани “Apple”-ийн гүйцэтгэх захирлын суудалд очих байсан гэх яриа байдаг. Тэрбээр "Tesla”, “Space X”, “The Boring”, “Solar city” зэрэг олон компани удирддаггүй байсан бол түүнд ийм боломж байжээ. Таван жилийн өмнө Элон Масктай “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Кук утсаар холбогдож, “Tesla”-г худалдан авах саналыг тавьж байжээ. Тухайн үед “Model 3” цахилгаан автомашины үйлдвэрлэлд саатал гарсан зэрэг олон асуудалтай тулгараад байв. Элон Маск саналыг хүлээн аваад нэг болзол тавьсан нь “Би гүйцэтгэх захирал болно” гэсэн аж. Ийнхүү өөрийнх нь суудлыг авах гэж байгааг ойлгосон Тим Кук уур унтуу болон утсаа тасалсан гэдэг.

Энэ бол “Wall Street Journal”-ийн сэтгүүлч Тим Хиггинсийн удахгүй худалдаанд гаргах гэж байгаа “Эрчим хүчний тоглогч: Элон Маск ба энэ зууны мөрий” хэмээх номны өмнөтгөлд дурдагдсан түүх. Уг номонд “Apple”, “Tesla” болон бусад технологийн компаниудын тухай өгүүлдэг байна. Гэвч “Lоs Angeles Times” сонинд тус номны өмнөтгөлийн талаар гармагц Маск, Кук хоёул уг түүхийг үгүйсгэжээ. Элон Маск өнгөрсөн Баасан гаригт твиттертээ “Кук бид хоёрын дунд номон дээр гарсан шиг яриа хэзээ ч болж байгаагүй” хэмээн жиргэжээ. Тэрбээр нийгмийн сүлжээнээс зөвхөн твиттерийг сонгон хэрэглэдэг.

Харин “Model 3” хөтөлбөр биелэх магадлал тун бага байсан тэр үед  Куктэй холбоо барьж “Tesla”-г зах зээлийн одоогийн ханшийн 1/10-тэй тэнцэх үнээр худалдах саналыг тавьж байсан ч Кук саналаас татгалзсан байна. Маскийн Баасан гаригийн уг жиргээнд сэтгүүлч Хиггинс мөн хариу жиргэсэн юм. Тэрбээр “Маскад болж өнгөрсөн үйл явдлын талаар өгүүлэх хангалттай боломж байлаа. Энэхүү түүхийн талаар Маск өөрөө ярьж байхад нь сонссон хүн надад хэлсэн юм шүү дээ” гэжээ. Мөн Тим Кук “CNN Business” нэвтрүүлэгт оролцох үеэр сэтгүүлч Кара Свишер яг юу болсон талаар асуухад тэрбээр “Юу гээч! Би Маскийн байгуулсан компанийг биширч хүндэлж явдаг. Гэвч би хэзээ ч түүнтэй ярилцаж байгаагүй” гэжээ.

Маск, Кук нарын бие биетэйгээ хамгийн ойр гарсан нэг л гэрэл зураг байдаг.  Тэд 2016 оны арванхоёрдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трамптай хийсэн уулзалтын үеэр “Oracle” корпорацийн гүйцэтгэх захирал Сафра Кацийн хоёр талд суугаад зургаа авахуулсан аж. Дашрамд “Эрчим хүчний тоглогч” ном наймдугаар сарын 3-наас худалдаанд гарах гэнэ.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: CNN NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж