247,153,485 төгрөгийн үнийн дүн бүхий хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.03-нд нийтлэгдсэн

247,153,485 төгрөгийн үнийн дүн бүхий хувьцаа арилжжээ

247,153,485 төгрөгийн үнийн дүн бүхий хувьцаа арилжжээ
2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 247,153,485 төгрөгийн үнийн дүн бүхий 710,105 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөвсгөл хүнс" ХК (HHS+15.00%) болон "Нэхээсгүй эдлэл" ХК (NXE +14.99%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бэрх Уул" ХК (BEU -14.59%) болон "Хай би ойл" ХК (HBO -13.78%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 20,417 ширхэг нэгж эрхийг нийт 4,691,295 төгрөгөөр арилжигдсан байна.Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 41 ширхэг үнэт цаасыг 1,100,000 төгрөг болон 3,000 ам.доллараар арилжаалсан байна. Мөн  компанийн багцын арилжаанд нийт 14,226,485 ширхэг үнэт цаасыг 1,149,642,253 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.92 хувиар өсөж, 32142.29 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,935,623,188,028.29 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж