Цэнгэг усны 70 хувийн нөөцийг агуулдаг Хөвсгөл нуурын ёроолд живсэн тээврийн хэрэгслүүдийн байршлыг нарийвчлан тогтоох, нөхцөл байдлыг үнэлэхээр болсон байна. Эхний ээлжид 1986 онд Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гарахаар болжээ. Живсэн Сүхбаатар хөлөг онгоц нь 1956 онд ОХУ-д үйлдвэрлэсэн, БОР-500 загварын 42 метр урттай, 18 метр өндөр, 300 тонн жинтэй. Хөвсгөл нуурт 50 метрийн гүнд, эргээс 15 метр орчмын зайтай байгааг тогтоосон байдаг. Монгол Улсын хувьд өмнө ийм том хэмжээний хөлөг татан гаргах аврах ажиллагаа явуулсан туршлагагүй. Нуурын 50 метрийн гүн нь оролцоогоор 16 давхар байшинтай тэнцэнэ гэсэн үг. Иймд аврагчдын техник хэрэглэлийг судлан бэлтгэх, ОХУ-аас туршлага солилцох гэнэ. Бэлтгэл ажлыг энэ сардаа хангаж, газар хөлдөхөөс өмнө живсэн хөлгийг гаргахаар болсон байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ