Афганистан дахь Хятадын ашиг сонирхол | News.MN

Афганистан дахь Хятадын ашиг сонирхол

Хуучирсан мэдээ: 2021.08.04-нд нийтлэгдсэн

Афганистан дахь Хятадын ашиг сонирхол

Афганистан дахь Хятадын ашиг сонирхол

АНУ-ын засгийн газраас Афганистан улсаас 10 жилийн дараа цэргээ гаргахаар болсноор Кабулын нөхцөл байдал байдал төдийгүй олон улсын харилцаанд өөрчлөлт гарч эхэллээ. Тухайлбал, Афганистан дахь Хятадын ашиг сонирхол нь бүс-зам санаачилгатай холбоотой аюулгүй байдлыг хамгаалахтай голчлон холбогддог. Хятадын хувьд бүс-зам санаачилгын хүрээнд Афганистаныг тойруулан дэд бүтцээ байгуулах боломжтой. Гэхдээ тус улс нь Хятад-Пакистаны эдийн засгийн корридор болон Хятадын баруун, баруун өмнөд хэсгийн худалдааны гол зам дагуу оршдог. Улмаар Афганистан нь бүс нутгийн тогтворгүй байдлын гол эх үүсвэр болох магадлалтай учраас Хятадын бүс-зам дэд бүтцийн санаачилгад том саад болох юм. Тиймээс Афганистан нь  Төв Ази болон Пакистан дахь Бээжингийн ашиг сонирхолд саад болохгүй байх нь эн тэргүүний асуудал болж байна. Хэрэв Хятад улсаас Афганистанд тогтвортой байдлыг баталгаажуулж, хамтран ажиллаж чадвал Төв Азиас хальж, Пакистанаар дамжин Иран, Ойрхи-Дорнодын бусад улсуудад хүрэх худалдааны маршрутыг бий боломжийг олгоно.

Үүний тулд Хятадын талаас Афганистаны аюулгүй байдал, дотоодын улс төр, терроризмыг зохицуулан худалдаа хийх вэ гэдэг асуудал үүснэ. Хятад нь улс орнуудын улс төрийн дэглэмээс үл хамааран чадамжгүй  засгийн газартай хамтарч ажиллахыг илүүд үздэг. Бээжин нь Афганистаны засгийн газар болон “Талибан” бүлэглэлийн хоёулантай нь хамтран ажилласан эртний түүхтэй. Гэхдээ Афганистаны засгийн газар, “Талибан” бүлэглэл хоорондоо дайтаж буй энэ үед тэдэнтэй хамтран ажиллах нь Хятадын хувьд том сорилт болно. Хэрэв Афганистаны зөрчил хурцадвал бүс нутаг дахь Хятадын ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх учраас Бээжин тогтмол энэ асуудлаар ярьж, анхаарал тавьж буй мэт дүр эсгэдэг.

Тэгвэл Шинжаан-Уйгур дахь Хятадын бодлого нь Афганистан, Пакистан дахь исламын хэт даврагчдад хэрхэн нөлөөлөх вэ?

Афганистан дахь уйгур жихадуудын заналхийлэл Хятадын хувьд сэтгэл хоёрдуулсан асуудал гэдгийг ажиглагчид дүгнэж байна. Уйгур жихадуудын жижиг бүлэглэл одоо ч Талибантай холбоотой ажилладаг гэж үздэг. Эдгээр уйгурууд Хятадын хувьд хэзээ ч шууд заналхийлэл болж байгаагүй. Түүнчлэн  1990-ээд оны сүүл үед Бээжингийн хүсэлтээр Талибан бүлэглэл нь тэдний үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авч байв. Гэвч Шинжаан-Уйгур дахь Хятадын үйл ажиллагаанаас үүдэн исламын шашинт бүлэглэлүүд Афганистан дахь Бээжингийн ашиг сонирхол болон бүс нутгийн тогтвортой байдалд том заналхийлэл болж мэдэхээр байна. Хэрэв жихад бүлэглэлүүд уйгур үндэстнийг шашин нэгтний хувиар “өрөвдөж” Афганистанд үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрвөл тус бүс нутаг дахь Хятадын төслүүдэд заналхийлэл болно. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сарын эхээр Пакистанд хятад ажилчдын зорчиж явсан автобус халдлагад өртсөн. Энэ нь цаашид Афганистан, Пакистан төдийгүй Төв Азид Хятадын нүүр тулгарах ёстой бодит байдлын жишээ гэж ажиглагчид дүгнэж байна. Пакистан нь Хятадын хамгийн тууштай холбоотон. Тиймээс Хятад нь Афганистан болон бүс нутаг дахь төслүүдээ хэрэгжүүлэхдээ Пакистаныг голчлон түшиглэх магадлалтай. Тухайлбал, Хятадын талаас шууд цэргээ илгээхийн өмнө Пакистаныг цэргээ Афганистан руу оруулахыг хүсч болно. Гэхдээ Пакистан дангаараа Афганистан дахь зөрчлийг хянах боломжтой юу гэдэг нь гол асуудал.

Афганистан дахь АНУ-ын оролцоо, үүргийг Хятад орлосноор үүсэх геополитик болон аюулгүй байдлын түгшүүрийг ажиглагчид дараах байдлаар дүгнэж байна.

Хятадаас Афганистанд үйл ажиллагаа явуулж эхэлснээр богино хугацаанд геополитик, аюулгүй байдлын шууд заналхийлэл үүсэхгүй. Гэвч урт хугацаандаа Афганистан дахь Хятадын нөлөөлөл нь асуудал дагуулах гэнэ. Тухайлбал, Афганистан дахь Хятадын оролцоо нэмэгдсэнээр тус улс дахь авлигал, сул засаглал, тогтворгүй байдлыг улам нэмэгдүүлж, яваандаа бүс нутгийг бүхэлд нь эдгээр асуудлууд нөмрөх аюултай аж. Түүнчлэн Төв Ази, Афганистан, Пакистан дахь эдийн засгийн хүчин чадлаа ашиглан бүс нутгийн бүлэг үүсгэснээр НҮБ-ын эсрэг сөрөн зогсох шинэ хүч болно гэж үзжээ. Ингэснээр Хятадын дотооддоо төдийгүй олон улс дахь аливаа үйлдэлд НҮБ-аас хариуцлага хүлээлгэх боломж багасах аж. Тухайлбал, Шинжаан дахь ард иргэд болон уйгуруудын эсрэг хүний эрхийн зөрчлийн асуудалд Хятад нь аль хэдийнэ НҮБ-ын гишүүн олон орныг өөрийн талд “урвуулжээ”. Эцэст нь Хятад нь Афганистаны тогтворгүй байдлыг ашиглан олон арван жилийн дараа анх удаа Хятад нь олон улсад цэргийн хүчээ бэхжүүлэх боломж бүрдэх гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-04 66.181.161.41

Америк цэргээ гаргасан нь зөв одоо талибанчууд хужаатай нэг болох уу эсвэл хэзээ ч үгүй төв ази гэж монгол орсон нь ямар учиртай юм бол мэдээг уншихад х***а нар цэргээ бэхжүүлнэ гэдэг чинь аюултай.

Avatar

Заагч 2021-08-04 202.9.46.10

Хог вирус хятадтай Талибан алалцах шаардлагатай хог вирус хятадыг устгавал вирус арилна дэлхий цэвэршинэ

Avatar

Зочин 2021-08-04 54.38.214.17

Жинхэнэ талибан дайчид эд нар биш шүү 😂

Avatar

ҮНЭН 2021-08-04 150.129.143.108

ЮУ ХУЦААД БАЙГАА л***р ВЭ

Avatar

БУРУУ ЦОЛМОН 2021-08-04 66.181.183.250

ХЯТАДЫН ДОТООД ТЭМЦЭЛД НӨЛӨӨЛӨХ НӨЛӨӨТЭЙ ТОМ ХҮЧ БИ БОЛНО ҮҮНИЙГ АНУ ТООЦООЛСОН БОЛООД ЦЭРГЭЭН ГАРГАЖ БАЙНА ХЯТАД АНУ ХОЁРИЙН ХАРИЦАА САЙН БИШ БАЙГАА ҮЕД АНУ ЫН ЭНЭ ЦЭРГЭЭН ГАРГАХ ҮҮЛДЭЛ МАШ ЗӨВ НЭГ СУМААР ХОЁР ТУУЛАЙ БУУДНА ГЭДЭГ ЭНЭ

Avatar

Зочин 2021-08-04 202.21.109.71

ГАРСАН ЗӨВ БАЙСАН

Avatar

ZOCHIN 2021-08-04 103.111.68.3

AFGINASTANII TOGTVORGUI BAIDLIIG ASHIGLAN… GEJ BAIGAA BIZ.

Avatar

Зочин 2021-08-04 203.91.112.114

цаг алдалгүй шуурхай мэдээлэл хүргэж байгаа нь сайшаалтай ч бичиг үсгийн, утга агуулгын алдаатай зүйл олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд оруулахаа больмоор байна аа. Монгол хүн байнадаа зөв бичицгээе.

Avatar

Зочин 2021-08-04 202.21.108.161

УНШИХААР ОЙ ГУТАЖ БАЙНА

Avatar

Зочин 2021-08-04 202.21.109.95

ЯАГ

Avatar

Зочин 2021-08-04 192.82.70.38

хоёр хомогийн зураг бол супер

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж