Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын математик, физик, мэдээлэл зүй, хими, биологийн олимпиадаас медаль хүртсэн Монголын багийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, “Оюун ухааны олимп гэгддэг Олон улсын олимпиадад ороод амжилт гаргаад ирсэн хүүхдүүдийг Монголын төр, засаг зүй ёсоор үнэлдэг болох ёстой. Тийм цаг ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудлаар миний бие зарлиг гаргана гэдгээ хэлье” гэв.
2021 онд Монголын баг Олон улсын математикийн олимпиадаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл, физикийн олимпиадаас 2 хүрэл, 2 шагналт байр, мэдээлэл зүйн олимпиадаас 1 мөнгө, химийн олимпиадаас 2 мөнгө, 1 хүрэл, 1 шагналт байр, биологийн олимпиадаас 1 мөнгө, 2 хүрэл, нийт 5 олимпиадаас 15 медаль, 3 шагналт байр хүртжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Оюун ухаан бол дундардаггүй, харин ундардаг баялаг. Монголчууд оюунлаг ард түмэн” гээд, оюуны спортыг дэмжих, боловсрол, шинжлэх ухаан, инновацын хөгжлийг шинэ түвшинд гаргах зэргээр нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглахыг зөвлөж, энэ чиглэлээр онцгой анхаарч, бүх талын дэмжлэг үзүүлэхээ хэлэв.
Монгол хүүхдүүд шинжлэх ухааны хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч орнуудын хүүхдүүдтэй эн тэнцүү өрсөлдөж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч онцоллоо. Цаашид эх орны өнцөг булан бүрд суралцаж буй хүүхдүүдэд авьяас чадвараа хөгжүүлэх боломжийг тэгш олгож, өндөр боловсрол эзэмшүүлэх нь боловсролын чанар дээшлэх, улс орны хөгжил дэвшлийг урагшлуулах ач холбогдолтойг тэмдэглэв.
Багш нар сургалтын чанарыг дээшлүүлэх, олон улсын олимпиадад оролцохыг төрөөс бодлогоор дэмжих, үйл ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөл, боломжоор хангах, бүх хүүхдэд тэгш боломж олгоход түлхүү анхаарснаар дэлхийн түвшинд өрсөлдөх, үнэлэгдэх боломж бүрдэнэ гэдгийг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын сум, дүүрэг бүрээс өндөр хөгжилтэй орны шилдэг их сургуульд сурч болдгийг харуулах зорилготой Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны Монголын ирээдүй – 2100 оюутан” хөтөлбөр санаачилсан юм.
ruth 2021-08-03 197.211.58.63
Бөөрөө мөнгөөр зарж, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авна. [Fortis.hospital.in@gmail.com]
yaraltai 2021-08-03 198.59.53.8
n
bzob? 2021-08-03 198.59.53.8
very fast ulu?
Зочин 2021-08-03 198.59.53.8
amitan zantai
ylcuunz 2021-08-03 198.59.53.8
– 4?
ylcuun,yum ABSAN bn, zynd mergejluun gaixamshuguug,mungutei ni zasaglaj,unternet taslabal yax be,gulgee,ongots.jepuseer? 2021-08-03 198.59.53.8
CABLE WIFI
puonep,bolgoomjul?
xaranguug ymar bolgob, concood yillaa.daryi.blcn.
Зочин 2021-08-03 202.126.94.99
Засгийн газрын ажлыг шуурч хийх биш алхам болгонд хуваагдсан иргэдээ эв нэгдэлтэй болгох тал дээр ажилламаар!
Зочин 2021-08-03 192.82.83.4
хүүхэдүүдэд баяр хүргэе. харин энэ хүрэлсүг гай болнуу гэхээс гавьяа болохгүй байх, үхэл дагуулсан н**ш шүүдээ. хол байсан нь дээр
Зочин 2021-08-03 202.9.47.4
Математик ойлгодоггүй, бас олимпиадын түүх мэддэггүй л хүний яриа байна даа. Олимпиадад тэргүүлж байсан хүүхдүүд том болоод олон салбарт тэргүүлж яваа шүү! Математиктаа суурлиад аль ч чигдэлд сэтгэлгээгээрээ тэргүүлдэг юм даа
Зочин 2021-08-03 192.82.77.202
Тэгээд шалихгүй бусдын хийдэг ажлыг булаацалдаад сууж байх гэж.
Зочин 2021-08-03 66.181.191.218
Франц хэзээч математикийн олимпиадад алт аваад байдаггүй. Харин тэд математикийг жинэхэн аврага эрдэмтэдийг төрүүлж, дэлхийд гайхуулдаг. Монголын математикчид олимпиадыг мөнгөөр зодож улсын аврага болоод, олон улсаас медаль аваад тэр чигээрээ сураггүй болдог. Монголын түүх энэ юм. Дотоодынхоо улсын олимпиадыг мөнгөөр худалдаж, хэдэн багш нарт мөнгө атгуулдаг. Тэр мөнгөөр нь эргүүлээд улсын олимпиад алт медальтай нөхдийг дасгалжуулаад олон улсад оруулдаг. Үнэндээ нбүтэхгүй тогтолцоог нураа.
Зочин 2021-08-03 202.55.188.102
Mash zow shiidwer bailaa ajilaa zow ehellee
irgen 2021-08-03 66.181.161.106
yls orniihoo chadvar,tusuv mungunii hemjeend taaryylj ziv l shiidver gargaarai da,zaaval munguur demjih bish olon hyvilbar baij bolh yum shuu
Батбаяр 2021-08-03 202.9.40.18
Сайхан шийдвэр байна. Улс эх орны минь ирээдүй болсон хүүхдүүдээ, оюунлаг сайхан багш нараа маш сайн шагнаж урамуулах нь зүйтэй.ЭД БОЛ МОНГОЛЫН МИНЬ ИРЭЭДҮЙ.
Зочин 2021-08-03 64.119.19.20
Монголыг маань хуйвалдан цөлөмсөн луйварчдын дээрэмдсэн үйлдвэр завод, алт эрдэнэс ашигт малтмалын орд уурхайнуудыг эр зориг гарган буцааж хурааж авсан хүнд хэн дургүйцэх вэ???!!!!
Хамгийн аймшигтай аюулыг Монголчуудын дээрээс зайлуулсан хүнд хэн дургүйцэх вэ!!!
Хэн ч дургүйцэхгүй ээ
Зочин 2021-08-03 64.119.19.20
Яг зөв нүдээ олсон шийдвэр гаргахна дээ, бөхөөс өөр хүнгүй юм шиг байсын
Зочин 2021-08-03 202.179.26.128
АЛИА САЛБАДАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ УХААНТАЙ БАААС ЗҮГЭЭР НҮДНЭЭС ДАЛД ОРОО. ЧАМТАЙ ЧАМГҮЙ МОНГОЛЫН ХҮҮХДҮҮД ЧАМААС 1000 ДАХИН ИЛҮҮ УХААНТАЙ. ЧИ ИЛҮҮ БАЙНА.
Дамба 2021-08-03 202.126.90.139
Duugai uguuch s** min