"Газрын тосны үйлдвэрт ажиллах хүний нөөц байхгүй" | News.MN

"Газрын тосны үйлдвэрт ажиллах хүний нөөц байхгүй"

Хуучирсан мэдээ: 2021.08.03-нд нийтлэгдсэн

"Газрын тосны үйлдвэрт ажиллах хүний нөөц байхгүй"

"Газрын тосны үйлдвэрт ажиллах хүний нөөц байхгүй"

 Төрийн ордны "А" танхимд өнөөдөр /2021.08.03/ 15.00 цагт "Газрын тосны үйлдвэр барих хяналт тавих" ажлын хэсгийн хурал болов.

Манай улсын шатахууны хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж, 2.0 сая тоннд хүрсэн тул Газрын тос боловсруулах үйлдвэр барьж, дотоодын хэрэгцээнийхээ 55 хувийг өөрсдөө үйлдвэрлэх түүхэн шийдвэрийг 2020 онд Монгол Улсын Ерөнхий сайд гаргаж, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тосны үйлдвэрийн барилга, дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн.

Жилд 1.5 сая тонн тос боловсруулах хүчин чадалтай уг газрын тос боловсруулах үйлдвэр нь дизель, АИ95, онгоцны түлш, зуухны түлш, шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэх боломжтой. Ковид-19 цар тахлаас үүдэж Тяньжин, Эрээний боомтод Энэтхэгээс ирсэн ачаа тээвэр саатаж, тээвэрлэлттэй холбоотой үнийн хөөрөгдөл үүссэний зэрэгцээ гадаад, дотоодын ажиллагсдыг удаан хугацаагаар тусгаарлах, хот хоорондын зорчих хөдөлгөөний хязгаарлалт зэрэг хүндрэлтэй асуудлууд байгаа хэдий ч төслийн ажил зогсолтгүй үргэлжилж байна.

“МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР” ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.АЛТАНЦЭЦЭГ:

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нь инженерчлэл, худалдан авалт, барилга-угсралт гэсэн дөрвөн багц хэсгээс бүрдэнэ. Эхний багц буюу технологийн бус барилга байгууламж, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн бэлтгэл ажил хийх ерөнхий гүйцэтгэгчээр Энэтхэгийн “JMC ProjectsIndia” компани шалгарсан. Тус компани үйлдвэрийн талбайд иргэний найман барилга байгууламж барина. Тодруулбал, оффис, лаборатори, захиргаа, хоолны газар, харуулын байр, гал командын байр гэх мэт. Мөн 36 мянган метр куб багтаамжтай цэвэр усны нөөцийн сав байгуулна.

Одоо үйлдвэрийн талбайд суурийн ажлыг хийж байгаа. Энэтхэгийн "EXIM" банкнаас 2020 оны арваннэгдүгээр сарын 5-нд урьдчилсан сонгон шалгаруулалтыг зарласан. Нийт 43 агуулах сав барина. Шингэрүүлсэн шатдаг хийн есөн сав барина. Энэтхэг болон бусад орнуудад 2020 2021 онд хөл хорио тогтоосноос бүтээн байгуулалтын ажил удаашрахад нөлөөлж байна. Өнгөрөгч 2018 оноос хойш Засгийн газрын хуралдаанаар 10 удаа орсон. Тендерт Итали, Герман, Япон, Бразил, Чех, Энэтхэг, Хятад зэрэг есөн орны 22 компани оролцох хүсэлтээ ирүүлсэн.  Ер нь компаниуд Засгийн газрын баталгаа шаарддаг. Хоёрдугаарт, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байдаг.

Боловсон хүчний тал дээр олон сургалтыг хийдэг. Бид МУИС, ШУТИС, АМТИС зэрэг их сургуультай хамтрахаар салбар яамны сайдаас чиглэл хүссэн байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс  дэмжлэг үзүүлэх тухай хуулийг батлуулсан. Цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхийн тулд салбар яамны дэмжлэг чухал байна. Тяньжин боомтод Энэтхэгээс ирсэн ачаа саатаж байна. Эрээн, Замын-Үүдийн боомтын ачаалал нэмэгдэж, хилээр нэвтрэх тээврийн хөдөлгөөн буурсан. Цар тахлын үед бүтээн байгуулалтын ажлыг зогсоохгүй байхын тулд маш их хичээж байна. Металлын үнэ өсч байгаатай  холбогдуулан тоног төхөөрөмжийн үнэ 30 хувиар өссөн байна.

УУХҮЯ-НЫ ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН ДАРГА Б.АНХБАЯР:

-Нийт 15 ажлыг төлөвлөсөн. Эхний ажил Энэтхэг улсын компанитай гэрээ байгуулж, 2021 оны нэгдүгээр сард бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх байсан. Монголын туслан гүйцэтгэгч найман компанийн ажилчид талбай дээр ажиллаж байгаа. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх тухай хуулийг батлуулж, дагаж гарах журмыг гаргасан. Үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцох гадаад мэргэжилтэн, инженер техникийн ажилчдад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгож, визний асуудлыг шийдвэрлэсэн.

ХӨДӨЛМӨР, НИЙГЭМ ХАМГААЛЛЫН ДЭД САЙД С.ЗУЛЬФИКАР:

-Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсны дараах хүний  нөөцийн төлөвлөлт хийсэн үү?

Д.Алтанцэцэг: Хүний нөөц бол бидний тулгамдсан асуудлын нэг. 2012 оны сүүлчээр төсөл хэрэгжсэн цагаас судалгаа хийхэд хөдөлмөрийн зах зээл дээр газрын тосны чиглэлээр цөөнгүй инженер байдаг юм байна. Ялангуяа ШУТИС олноор бэлдсэн. Одоогоор манайд ажиллах саналаа ирүүлсэн 100 орчим ажлын өргөдөл хүлээн авсан. Энэ хүмүүс шууд үйлдвэр ороод ажиллахад бэлэн биш. Манай компани анх таван хүнтэй байсан бол одоо 85 хүний орон тоотой ажиллаж байна. Энэ жил 140 хүний орон тоотой ажиллахаар төлөвлөсөн байсан. Онцгой объектод ажиллах шаардлагатай учраас шууд үйлдвэрт ажиллана гэж байхгүй. Бид 550 инженер техникийн ажилчдын 350-400 нь дээд боловсролтой байх шаардлагатай. Үлдсэн нь оператор техникийн ажилчид байна. Дамжуулах хоолой дээр доод тал нь 1000 хүн ажиллана. Одоо жил бүр системтэйгээр ажлын байраа нэмнэ. Гурван жилийн хугацаа байгаа учраас дотоодын зах зээлээс хүний нөөцөө бүрдүүлэхээр төлөвлөж байна.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР:

-Одоо энэ ажил явахад хуулийн дагуу батлагдсан, боловсруулсан журам Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ. Ашиглалтад авахыг газрын тосны төв байгууллагыг оруулах талаар тусгасан. Ажлын явц дунд холбогдох байгууллагын хүмүүсийг тодорхой хугацаанд танилцуулж байх хэрэгтэй байна. Одоо иргэний барилга байгууламж барьж байгаа. Б.Анхбаяр дарга сая хэлэхдээ төв цэгээс хоёр тийшээ 2000 метрийн шугам хоолойн транс хийж, газар олголтыг өгөхөөргүй болгосон гэлээ. Үндсэндээ трансын асуудлыг шийдэж, тусгай хэрэгцээнд авна.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ЁНДОН:

-Б.Мөнхбаатар сайд анхнаас нь газар дээр нь очиж танилцсан хүн. Газрын тос боловсруулах үйлдвэрийг төрөөс дэмжлэг үзүүлэх тухай хуулийг батлахад Барилга, хот байгуулалтын яамнаас ихээхэн дэмжлэг үзүүлж ажилласан.

АМГТГ-ЫН ОРЛОГЧ ДАРГА Ц.ЭРДЭНЭБАЯР:

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн нөөцийн асуудлын талаар асууя. Ирэх 2024 онд ашиглалтад орлоо гэхэд одоогийн газрын тосны олборлолтын хэмжээ бол жилдээ 800 гаруй мянган тонн. Тэгвэл үйлдвэр 1.5 сая тоннын хүчин чадалтай хоёр сая тонн хүртэлх олборлох боломжтой гэж сүүлийн 2020, 2019 онд импортын хэмжээ дарааллаад хоёр сая орчим тонн бүтээгдэхүүн орж ирсэн. Үүнээс авто бензин, дезилийн түлш 1.5 тонноос давж гарсан. Саяны Матад-20 талбайн нөөцийн хэмжээ нэг сая гаруй тонн болж байгаа. Бид ашиглалтын талбай ажиллах хүртэлх хугацаанд үлдсэн газрын тосоо хаанаас авахаар төлөвлөж байгаа вэ?

Д.Алтанцэцэг: Монгол Улс 2017 онд газрын тос боловсруулах үйлдвэрийг барихдаа 2012 онд “Петрочайна дачин тамсаг” компанийн олборлолтын төлөвлөгөө буюу 1.65 сая тонныг тасралтгүй 2043 он хүртэл олборлоно гэсэн төлөвлөгөөнд суурилж манай улс ийм үйлдвэр барихаар төлөвлөсөн. Олборлолт одоо 800 гурай мянган тонн болж байна гэсэн. Газрын тос олборлох үйлдвэр баригдсан 2025 онд ашиглалтад ороход Монголын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн тосоор түүхий эд хийнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Алдаатай мэдээлэл бна 2021-08-03 64.119.29.63

ГТБҮ байгуулах шийдвэрийг 2017 онд гаргасан шүү дээ

Avatar

Заагч 2021-08-03 202.9.46.135

Битгий ш** хог вирус хятадын хаягдал минь хог вирус хяталуудыг зайлуулж Петрович чайна хогийн хятад компаний Монголоос зайлуулая 30 жил vнэгvй газрын тос нефтийг маань хулгайлж хумсалж шавхалаа ханаж цаддаггvй хог вирус хятадууд устаасай новшийн вирусууд

Avatar

Зочин 2021-08-03 68.100.160.245

наадахаа одоохон зогсоогоочээ ДЭЛХИЙ ДАЯАР ЦАХИЛГААН МАШИНД ШИЛЖИЖ БАЙХАД ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР БАРИХ ГЭЖ БАЙДАГ ЧИНЬ ЖИНХЭНЭ ТЭНЭГЛЭЛ ШҮҮ барисаар мунгинаж байсаар 2030 он болноо Ийм хариуцлагагүй шийдвэр гаргасан хүмүүст хариулага тооцож зарцуулсан мөнгийг төлүүл Одоохон сэргээгдэх эрчим хүчний станцуудад энэ мөнгийг зарцуулаааа мангарууд минь эээээ

Avatar

Зочин 2021-08-03 202.126.94.99

Дээд боловсролын бодлогогуй юм чинь боловсон хучин яаж байхав?!

Avatar

Зочин 2021-08-03 66.181.161.45

х***а НАРАА ТЭЖЭЭХ БАС НЭГ УХААН УУ МОНГОЛ ХҮНИЙГ БҮҮ БАС ТЭНГҮҮДЭЭ

Avatar

Зочин 2021-08-03 192.82.77.202

Оператор бэлдэхэд багш бол байна.

Avatar

zochin 2021-08-03 126.211.113.108

kkk. shatahuun gadaadaas hamaaraltai. eh nutagtaa baigaa gazryn tos olborloltyn company n hyatadyh. dotoodynhaa gazryn tosyg hyatad companias avna. uidver batisan ch bas l hyatadaas . Mongold hyatadgyui yum baina uu?

Avatar

МИЙГАА 2021-08-03 66.181.161.13

Газрын тосны чиглэлээр төгссөн залуучууд байх л ёстой,зэс хошуулсан хог вэ.

Avatar

Тт 2021-08-03 202.9.40.113

хэдэн энэтхэг мэргэжилтэн хүмүүс оруулахад болно бага ч гэсэн цусаа сэлгэ монголчуудын цус ойртсон байгаа эргүүтсэн нөхөдүүд улам л ихсэж байна7

Avatar

Хүний нөөц №1 2021-08-03 64.119.27.18

Ер нь байшин барилга, үйлдвэрээсээ хүний сайн нөөц чухал даа, маш сайн анхаарах хэрэгтэй.
Эхний ээлжинд гаднын хүмүүсийг ажиллуулаад тэр явцдаа Монголчуудаараа бага багаар солиод явах нь зөв шүү

Avatar

Зочин 2021-08-03 103.57.95.65

Сүүлийн асуулт болох газрын тосны ордны нөөц хүрэхгүй байгаа тухай асуултанд хариулсангүй. нөөц

Avatar

Зочин 2021-08-03 66.181.183.118

ажилтан нарынх нь цалин харилцан адилгүй гэсэн Түүнийгээ жигдлэхгүй юм уу Үндсэн хуулийн зарчим зөрчсөн цалин хөлс өгөх юм бол хэн тогтох вэ

Avatar

Зочин 2021-08-03 103.80.210.183

нөгөө усгүй усан оргилуур шиг юм хийх гээл байна даа. хятадаас газрнб тосоо салгаж ав даа. яргалал хийж байгаад ч хамаагүй ав даа.

Avatar

Зочин 2021-08-03 202.9.46.240

Эндээс эцсийн бүтээгдэхүүн гарахгүй шүү дээ.

Avatar

зочин 2021-08-03 202.179.25.40

Харжээ байхнээ :Ажил нь их удаашралтай харагдаж байна лээ дээ. Нэг л тийм урагшгүй юм даа. Энэ захирал хүүхэн хил хаалттай байсан гээд үнэ өссөн талаар ярьж байхаар наад ажиллах сургуультайгаа одоо биш тэр үед л ярьж эхлүүлж байх байсан юм.Одоо бүгд гээд зовлон тоочиж байхаар өөрөөс хамааралтай ажлуудаа хийж байхгүй юугаа хийж байсан авгай вэ??!!

Avatar

Зочин 2021-08-03 192.82.89.167

Сумын тавиур Анхбаяр гээд юу ч мэддэггүй фсда зайлахгүй байгаа юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж