Анастасия Ильянкова: Алтын дайтай мөнгөн медаль хүртлээ | News.MN

Анастасия Ильянкова: Алтын дайтай мөнгөн медаль хүртлээ

Токио 2020

Анастасия Ильянкова: Алтын дайтай мөнгөн медаль хүртлээ

Анастасия Ильянкова: Алтын дайтай мөнгөн медаль хүртлээ

Багаасаа тодорч, ирээдүйд олимп, дэлхийн аварга болно хэмээн яригдаж байсан Оросын гимнастикийн тамирчин Анастасия Ильянкова 20 насандаа олимпийн мөнгөн медаль хүртлээ. Олимпийн уран сайхны гимнастикийн савлуурын төрөл саяхан явагдаж, Орос бүсгүй 14.833 гэсэн оноотой мөнгөн медаль хүртэв. Харин алтан медалийг Бельгийн тамирчин Нина Дерваел, хүрэл медалийг АНУ-ын тамирчин Суниса Лий тус тус хүртжээ.

Мөнгөн медаль хүртсэн Анастасия Ильянкова өөрийн цахим хуудаснаа “Надад итгэж, намайг дэмжсэн хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Дасгалжуулагчид, эмч нар, массажистууд, гэр бүлдээ баярлалаа. Одоо ч итгэхгүй байна. Гэхдээ л ийм зүйл болжээ. Миний хувьд энэ мөнгөн медаль алтын дайтай. Энэ медалиа спорт сургуулийнхаа захиралд зориулж байна. Тэр хүн үнэхээр энэ олимпийн медалийг хүсч байсан. Энэ түүний мөрөөдөл байсан” хэмээжээ.

Анастасия Ильянкова 2017 онд нуруундаа хүнд бэртэл аван, хагалгаанд орж хэсэг хугацаанд их спортоосоо завсарласан. Хэдийгээр бэртлээсээ эргэн ирсэн ч хүмүүсийн хүлээлтэнд хүрч чадалгүй, харшил, хууч өвчнийхөө улмаас тааруу амжилтыг үзүүлж байв. Үүгээр ч зогсохгүй шигшээ багийн бүрэлдэхүүнээс хасагдсан удаатай. Гэвч тэрбээр бууж өгсөнгүй өнгөрсөн зургадугаар сард зохион байгуулагдсан Оросын цомын савлуурын төрөлд гуравдугаар байр эзэлж, Токиог зорих эрхээ баталгаажуулжээ.

Ийнхүү зорилгоо биелүүлж, олимпийн медалиа хүртсэн 20 настай Анастасия Ильянкова зодог тайлах талаар нухацтай бодно гэдгээ мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-03 192.82.77.69

т1 тэх юм аа алтийн дайтай гэж байхгүй мөнгө авсан бол хүрэл авсан бол тэр хэмжээнд л гэсэн үг

Avatar

медаль 2021-08-03 66.181.166.134

алтын дайтай хүрэл медаль гэж Монголд бий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж