Хүүхдийн паркт хүн олноор цугларсан зөрчил илэрчээ | News.MN

Хүүхдийн паркт хүн олноор цугларсан зөрчил илэрчээ

Хүүхдийн паркт хүн олноор цугларсан зөрчил илэрчээ

Хүүхдийн паркт хүн олноор цугларсан зөрчил илэрчээ

Хүүхдийн парк өдрийн цагаар үйлчлүүлэгч багатай хэдий ч оройн 21:00 цагаас хойш хүний бөөгнөрөл үүсч, хүн хоорондын зай баримтлахгүй, 0-6 насны хүүхдэд үйлчилсэн зэрэг дутагдал илэрчээ. Иймд Мэргэжлийн хяналтын байгууллагаас дотоод зохион байгуулалтаа сайжруулах хугацаатай  үүрэг өгсөн байна.

Үндэсний соёл амралтын хүрээлэн долдугаар сарын 24-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Covid-19 халдвартай холбоотойгоор жил гаруй хугацаанд хаалттай байсан хүүхдийн паркыг зорин очих хүмүүсийн тоо нэмэгджээ. Тиймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өчигдөр /2021.08.02/ халдвар хамгаалалт, хүний бөөгнөрөл зэрэгт хяналт шалгалт хийсэн байна. Энэ талаар Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс тодруулахад:

-Нийслэлийн Онцгой комиссоос тавьсан шаардлагын дагуу Үндэсний соёл амралтын хүрээлэн 10:00-22:00 цагийн хороонд ажиллаж байгаа. Ариутгал болоод халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахиж ажиллаж байна. 0-6 насны хүүхэдтэй хүмүүсийг тоглоом дээр суулгах боломжгүй. Түүнээс паркын хашаанд орж ирж гэр бүлээрээ салхилах эрх хүн бүрт бий. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байгаа. Онцгой комиссоос өгсөн заавар зөвлөмжийн дагуу хашаагаар нэвтэрч байгаа хүн бүрийн халууныг хэмжиж, вакцины гэрчилгээг шалгаж хэрэв насанд хүрээгүй бол харгалзах хүнтэй оруулж байгаа гэсэн юм.

Хэрэв та Үндэсний соёл амралтын хүрээлэн рүү очих бол хүн хоорондын зай баримталж, амны хаалтыг тогтмол зүүж үйлчлүүлэхийг тус төвийн зүгээс анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ard 2021-08-03 202.9.46.29

ямар хужаагиин санаагааар наад паркааа нэээгээд байнадааа лалрууудааа

Avatar

Зочин 2021-08-03 43.242.243.145

Мэрэгжлийн хяналтын ажилтан гэж бөөн чихээний гарууд. Өргөдөлөө өгөөд орсон хүн та нар дунд байна ууу…үзээд өгөё нэг ч байхгүй. Тийм байталаа бусадыг шалгахаар өөрийн доторхи хөөгөө арилга …

Avatar

Зочин 2021-08-03 66.181.183.118

зарим байгууллага салах ёс гээд хүн цуглуулсан гээ биз дээ

Avatar

Зочин 2021-08-03 103.80.210.183

мэдээж шүү дээ. яах гэж нээсэн юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж