Улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилчдын мөнгийг шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.03-нд нийтлэгдсэн

Улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилчдын мөнгийг шилжүүлжээ

Улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилчдын мөнгийг шилжүүлжээ

Цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд ажиллаж буй төрийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа дэмжих зорилгоор 2021 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж урамшууллын зардлыг батлуулсан. Ингэснээр тус бүр нэг сая төгрөг олгохоор шийдвэрлэн төсвийн хуваарийн дагуу эхний санхүүжилтээс эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлж эхэлжээ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэхдээ "Эрүүл мэндийн яамны зүгээс цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд ажиллаж буй төрийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа дэмжих зорилгоор 2021 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж урамшууллын зардлыг батлуулсан. Ингэхдээ тус бүр нэг сая төгрөг олгохоор шийдвэрлэн төсвийн хуваарийн дагуу эхний санхүүжилтээс эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүллээ. Цар тахлын эсрэг, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө үндсэн тусламж үйлчилгээгээ алдагдуулалгүй ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууддаа талархал дахин илэрхийлье" хэмээн өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ.

Тэрбээр өмнө нь "Нийт эрүүл мэндийн салбарын 55 мянган ажилтнаас 13 мянга гаруй ажилчин халдварын улаан бүсэд ажиллаж буйг хэлж байв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж