ПСР шинжилгээ өгөх цэгүүдийг цөөлж, сорьцыг багасгажээ

Хуучирсан мэдээ: 2021.08.03-нд нийтлэгдсэн

ПСР шинжилгээ өгөх цэгүүдийг цөөлж, сорьцыг багасгажээ

ПСР шинжилгээ өгөх цэгүүдийг цөөлж, сорьцыг багасгажээ

Нийслэлийн хэмжээнд халдварын тохиолдол харьцангүй буурч байгаа. Үүнийг дагаад шинжилгээний цэгүүдийг багасгаж, хоногт авах сорьцыг ч 100-150-ийн хооронд байлгах болжээ. Энэ талаар сурвалжлахаар Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн явуулын цэг дээр очлоо. Түргэвчилсэн шинжилгээний цэгийн эмчийн хэлснээр:

-Ариутгал халдваргүйтгэл хийж байгаа учраас цаг тутамд агаар сэлгэж байгаа. Өглөө 09:00 цагаас нээсэн. Шинжилгээ өгч байгаа иргэд бүгд хүндэтгэн үзэх шалтгаантай тул өндөр настан, хүүхэдтэй хүн гэж ялгаж болохгүй байна. Ахмадууд ихэвчлэн эмнэлэгт хэвтэх, сувилалд амрах гэж түргэвчилсэн шинжилгээ өгч байна. Харин залуучууд сэжигтэй тохиолдол, ойрын хавьтал болсон учраас өгч байгаа. Гэхдээ өнгөрсөн саруудтай харьцуулахад ачаалал эрс буурсан. Хаах цаг болоогүй байсан ч сорьц дуусвал хаалгаа барьдаг. Хоцорч ирсэн иргэд бухимдаад буцах үе гарч байгаа гэсэн юм.

Иргэн:

-Шинжилгээний цэгийг нэмэхээс гадна оношлуурын тоогоо нэмэх шаардлагатай байна. Очихоор хүний тоо болчихсон. Маргааш ирж өгөөрэй. Эсвэл яаралтай бол өрхийн эмнэлэг дээрээ 20 мянган төгрөгөөр өгч болно гэдэг тайлбар хэлдэг. Яг ижил цагт ирчхээд дугаарлаж зогсож байгаад шинжилгээ өгч чадахгүй болж байна. Олон цаг дугаарлаж зогсоод хариугаа өчнөөн хоног хүлээдэг ПСР шинжилгээнээс түргэвчилсэн нь хавь илүү байна гэж бодож байгаа.

Иргэн:

-Би найман сартай хүүхэдтэй. Хүүхэд өвдсөн учраас Эх нялхаст үзүүлэх гэтэл заавал шинжилгээ өгч байж ирэх ёстой гэсэн. Тэгээд өглөөнөөс хойш эмнэлгээр явж байгаад иртэл хаалгаа барьчихаж. Тэгээд учир шалтгаанаа хэлээд гуйсан ч оруулах боломжгүй гэж байна. Хүүхэд маань халуурч бие нь сайн биш байгаа учраас яаралтай эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй байна. Гэтэл эмч нар нь өчнөөн цаг очерлож зогсож байгаа хүмүүс буруугаар ойлгож, уурлана. Та маргааш өг гээд хүлээж авахгүй байна. Шинжилгээний цэгүүдийг нэмж чадахгүй бол сорьцыг хангалттай өгөх хэрэгтэй. Мөнгөгүй хүн хувийн эмнэлэгт шинжилгээ өгч чадахгүй бол үх гэж байгаатай ижил байна. 

Иргэн:

-11:00 цагийн үед энэ цэгийн гадаа 50 орчим иргэн дугаарлаж байсан. Ариутгал хийж байна гээд 20 минут хүн оруулаагүй. Хэрэв оруулж байсан бол хүмүүс нэмэгдэж ирсэн ч урсгалаараа таарах байсан. 11:00 цагаас хойш ирсэн хүмүүс шинжилгээ өгч чадахгүй байна. Зохион байгуулж, хянаж буй ажилтан сорьц дууссан. Маргааш ирэхгүй бол дэмий дугаарлаж зогсоно гэж сануулж байгаа ч сүүлд ирсэн иргэд буцахгүй хүлээж байна. Мэдээж хүндэтгэх шалтгаантай л хүмүүс байх.


Чингэлтэй дүүрэг, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт байрлах цэгүүдэд 100 сорьц ирдэг байна. Харин Баянгол дүүргийн 96 дугаар цэцэрлэг, Сонгинохайрхан дүүрэгт байрлах явуулын цэгт 150 сорьц, Сүхбаатар дүүргийн 143 дугаар цэцэрлэгт 120 сорьцыг олгодог аж. Нийслэлд байгаа суурин болон явуулын зургаан цэгт түргэвчилсэн шинжилгээг 09:00-12:00 цагийн хооронд авч байгаа. Хэрэв вакцины бүрэн тунд хамрагдаагүй тохиолдолд орон нутагт зорчих, яаралтай хагалгаанд орох, хэвтэн эмчлүүлэх, сэжигтэй тохиолдол илэрсэн бол тус шинжилгээг өгөх шаардлагатай. Түүнээс шинж тэмдэг илрээгүй, учир шалтгаангүй бол шинжилгээ өгөхөөс татгалзахыг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж