Монгол Улс руу илгээх 4260 чингэлэг байна | News.MN

Монгол Улс руу илгээх 4260 чингэлэг байна

Хуучирсан мэдээ: 2021.08.03-нд нийтлэгдсэн

Монгол Улс руу илгээх 4260 чингэлэг байна

Монгол Улс руу илгээх 4260 чингэлэг байна

БНХАУ-ын Тяньжин боомтоос Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийг тодорхойгүй хугацаагаар зогсоож буйгаа Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос өнөөдөр /2021.8.3/ мэдэгдлээ. Тодруулбал, Тяньжин боомтод одоогийн байдлаар Монгол Улс руу илгээх 4260 чингэлэг байгаа аж. Энэ нь тавдугаар сараас хойш хүлээлгэд байсан чингэлэг юм. Харин зургаа, долдугаар сард тус боомтод ирсэн чингэлгүүд бөөгнөрч, ачигдах болоогүй байгааг албаны хүмүүс мэдээлсэн.

Замын-Үүдийн хилийн боомтоор дунджаар өдөрт импортын 1-2 чингэлгийг галт тэрэг хүлээн авч байгаа бөгөөд наймдугаар сарын 1-2-ны өдөр Тяньжин боомтоос Монгол Улсын импортын галт тэрэг хөдлөөгүй байна. Харин Эрээн талд өдөрт 110 машин хүлээлгэн өгсөн ба 130 машиныг хүлээн авсан байна.

 Тяньжин боомт дээр өнгөрсөн хугацаанл чингэлэг ихээр бөөгнөрч дунджаар 45-90 хоног саатах болсон тул Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос Гадаад харилцааны яам, Зам тээвэр хөгжлийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар төмөр зам зэрэг төрийн байгууллагуудтай хамтран гарц шийдлүүдийг хэлэлцэж байгаа аж. Одоогоор Хятадын холбогдох байгууллагуудын шийдвэрийг хүлээж байгаа бөгөөд ямар нэгэн хариу ирээгүй байгаа юм байна.

COSCO далайн тээвэрлэгч компанийн төв оффисоос гаргасан шийдвэрийн дагуу Тайланд, Вьетнам, Малайз, Тайвань дахь агентуудаас тээвэрлэлтийг тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаагаа зуучийн компаниудад мэдэгдээд буй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2021-08-03 66.181.171.26

ogtsruul ard tumen unetei yum avch yaduurch baina

Avatar

Зочин 2021-08-03 64.119.19.181

Чингэлэг орж ирнэ гэсэн чинь танк их б** ороод ирнэ гээд Жэнко айлгасаар байгаад ийм болцон байхаа!! Одоо яг чингэлэг мөн юмуу?! гэдгийг нь сайн шалгасан нь дээр байх.

Avatar

Зочин 2021-08-03 202.9.40.74

Иймхэн зүйлийг зохицуулж чадахгүй төртэй байна гэдэг эмгэнэл!

Avatar

Zochin 2021-08-03 202.126.89.7

Manaih achaagaa orosiin boomtoor awch boldoggui yum uu ? Tend achaalal haritsangui gaigui bailguidee. Adilhan l Nomhon dalai dahi boomt bizdee.

Avatar

Зочин 2021-08-03 64.119.16.114

hudal yarij uursdiiguu duviigehees hetrehgui darga nar l bn tuunees uur yu ch alga

Avatar

Зочин 2021-08-03 64.119.16.114

Manai avilgachin olhiogui uls turchid yuch hiij chadahgui,medleg ni hurehgui,shiidah gartsaa olj chadahgui neg iimerhuu

Avatar

Зочин 2021-08-03 103.212.119.225

Нэмж бөөгнөрүүлэхгүй гэж Тайланд, Вьетнам, Малайз, Тайваниас чингэлэг авчрахаа зогсоож байгаа юм биш үү? Бөөгнөрснийгөө хурдан аваач ээ.

Avatar

Зочин 2021-08-03 66.181.166.134

хятадууд яагаад манайхыг хясаад бгаа юм бол? манай дарга нар, иргэд эвгүй юм ярьж, дургүйг нь хүргэсэн юм болов уу?

Avatar

Зочин 2021-08-03 202.179.26.138

ард иргэд нь хятад бараа хэрэггүй хилээ хаа гэж шаардаад байгаа болохоор нь бага багаар хааж бгаа байхаа

Avatar

Зочин 2021-08-03 66.181.184.124

Энэ засаг зайлаачээ 2 сар хэлэлцдэг эргүү П нар юмаа. Ядаж энэ МИАТ-нхаа ачааны нислэгээ нэмээчээ эргүүнүүдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж