ОУОХ Э.Цэндбаатарын тулааны дүнг хэвээр үлдээв | News.MN

ОУОХ Э.Цэндбаатарын тулааны дүнг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2021.08.03-нд нийтлэгдсэн

Токио 2020

ОУОХ Э.Цэндбаатарын тулааны дүнг хэвээр үлдээв

ОУОХ Э.Цэндбаатарын тулааны дүнг хэвээр үлдээв

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/, Монголын шигшээ багаас “Токио 2020” зуны олимпийн XXXII наадмын боксын төрөлд өрсөлдсөн Э.Цэндбаатарын хүрэл медалийн төлөөх тулааны дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн албан ёсоор протест өргөн барьсан билээ.

Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны Бокс хариуцсан ажлын хэлтсээс уг протестын хариу албан захидлыг ирүүлэв.

Үүнд:

  • “Токио 2020” Олимпийн наадам болон эрх олгох тэмцээн бүрийн тулаанд хяналт хийж, шийдвэрийг буцаах дүрэм үйлчлэхгүй байгаа.
  • Олон улсын олимпийн хорооны /ОУОХ/-ны Бокс хариуцсан ажлын хэсэг /BTF/ нь өглөө бүр хөндлөнгийн аудитын төлөөлөгчид болон үнэлгээчдийн хамтаар өмнөх өдрийн тулаан бүрийн шүүлттэй холбоотой асуудлыг дахин нягталж, хэлэлцүүлэн дүгнэж байгаа.
  • Оноо тэнцсэн тохиолдолд хайнаа салгах дүрмийн дагуу буюу BTF-ийн дүрмийн 18.11.1-ийг үндэслэн ОХУ-ын боксчинд ялалтыг өгсөн
  • ОУОХ-ноос хараат бус гаднын аудиторын хяналт дор Э.Цэндбаатарын тулааныг дахин нягтлуулан шалгахад нийт 6 үнэлгээчин бүгд санал нэгтэйгээр ОХУ-ын боксчинд ялалтыг өгсөн.
  • Тус тулааныг шүүсэн шүүгчид нь дүрмийн дагуу шийдвэр гаргасан гэж үзсэн тул шүүгчид анхааруулга өгөх, арга хэмжээ авах албан ёсны шийдвэр гараагүй болохыг мэдэгдэж байна гэжээ.

МҮОХ нь олимпийн наадамд оролцож буй шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдын эрх ашгийг хамгаалж, холбогдох дүрэм журмын хүрээнд зохион байгуулалтын ажлыг хийх үүргээ цаашид ч хичээнгүйлэн гүйцэтгэх болно гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2021-08-03 202.9.46.135

Манай тамирчин 3-р vед цохилт их авч тоолуулаад цуцалттай ядралттай тvvнээсээ хамаарч тэсрэлт байхгvй их цуцсан байсан бусдыг алаг vзэхээсээ емне болит байдлыг сайн ажигла тэгээд донгос гэж vг бий цохилтонд их ороод муу байхад улайм цайм ялсан гэж хэн ч оноо егехгvй л дээ ялагдлаа ч евреем хэлж байсан даа 3-р vед би муу байлаа ялагдсан гэж худлаа мундаг байсан гэж цуураад хэрэг байна уу.

Avatar

зочин 2021-08-03 150.129.143.201

Дүрмээрээ л болж. Олигтойхон шиг орчуулаад тавьчихгүй дээ. Тодорхой ойлгомжтой байна ш дээ. Ойролцоо тэнцүүхэн бол 10:9, илэрхий ялж байвал 10:8, бүр их давамгайлбал 10:7 ч гэж өгч болох юм байна ш дээ. Тэгэхээр дүрмээ мэддэг бол гомдол гаргаж хэрэггүй л байж дээ. Өөрсдөө л шившиг болно. Манай боксынхон дүрмээ сайн судламаар юм.

Avatar

Зочин 2021-08-03 192.82.70.58

Кубад улсад эсэргүүцэл үзүүлэх хэрэгтэй. Уг нь, Кубыг хувьдаа ихэд дэмждэг байлаа, Одоо больноо. Муу новшнууд Оросуудад талтай, тэднээс хахууль авдаг юм шиг байна.

Avatar

Зочин 2021-08-03 66.181.166.191

5 жилийн өмнө шалдалж шившигээ тарьж байсан. Одоо энэ ялагдал яг адил дүр зураг. Баттүшигээ олимп тамирчдаа дутуу л бэлтгээд байна даа

Avatar

Зочин 2021-08-03 103.10.23.157

Дүү минь спорт хатуу шүү ялах цаг ирнэн

Avatar

Зочин 2021-08-03 202.131.227.30

Оросын троллууд ажлаа сайн хийж байгаа юм байна
Монгол тамирчдыг шүүмжлээд л ……Ялагдаж сурах хэрэгтэй ч гэх шиг
Монгол хүн хэзээ ч Монгол тамирчнаа шүүмжлэхгүй
Манай боксчин үнэхээр илт давуу байсан бүгд харсан

Avatar

Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны Бокс хариуцсан ажлын хэлтэс 2021-08-03 139.5.217.189

Эд нар мэдээж ингэж өөрсдийгөө хамгаална. Шударга бус шүүлттэй холбоотой гомдол БОКС дээр их гардаг учраас нэгийг нь ч хүлээж авахгүй гэсэн бодлого барина.

ДААГАА НЭХЭХ НАС, БОЛОМЖ БАЙНА ДАА ЦЭНДБААТАР АА. ДАРААГЫН ОЛИМП 3-ХАН ЖИЛИЙН ДАРАА ШҮҮ.

ТУУШТАЙ БАЙНГЫН БЭЛТГЭЛ+ УХААН+САХИЛГА БАТ= АМЖИЛТ.

Avatar

Зочин 2021-08-03 66.181.161.75

Ялж ялагдаж сурах бол тамирчин хүний хамгийн наад захын шаардлага. Coach нь мөн өрсөлдөгчөөс нь илүү өөрийнхөө боксероо зөв мэдэрч таних хэрэгтэй, дүрмээ ч мэддэг байх ёстой. Хэл амаа биш толгой ажиллуулж нударгаа ашигладаг спорт шүү дээ.

Avatar

Зочин 2021-08-03 66.181.190.34

3-р үед ч балбуулсан шүү. Цэндбаатар их ядарч арай гэж тэссэн, Монгол хүн тулдаа тэссэн. 1-рт, бэлтгэл илт дутуу байналээ.Бэлтгэл сайн хийсэн бол Цэндбаатар хол илүүрхэхээр юм, манайхны дэггүй, залхуу гэж алтан медаль авахаа алдаж байна. 2-рт буруу тактиктай тоглов гэлтэй. Эхний хагаст оноо алдахгүйгээр, аль болохоор хүчээ нөөж, 3-р үед бүх юмаа гаргах байлаа

Avatar

зочин 2021-08-03 202.131.227.30

Уг нь зөв шүүсэн бол Цэндбаатар ялсан
ОУОХ шүүгчийн буруу гэх юм бол өөрсдөө асуудалд орно тиймээс яаж ч байсан шийдвэрээ буцаахгүй л дээ
Яахав муу байсан энэ тэр гэж сэтгэгдэл бичиж байгаа Оросын троллууд

Avatar

Orhon 2021-08-03 66.181.161.69

3 yed mash muu baisaan gomdol bol onigoo unsan bohod shaltag mundahgui gej unen ymdaa

Avatar

Zochin 2021-08-03 202.131.232.117

Oybx gej zavxarsan gazar baina

Avatar

Зочин 2021-08-03 124.158.107.35

сүүлдээ сөхөрсөн дөө бэлтгэлээ сайн хий бага шоуд

Avatar

Ро 2021-08-03 202.126.88.229

Муу л байна лээ ш дээ. Манайхан тайлбарлагчийн үгээр үг хийгээд солиороод байх вм

Avatar

Зочин 2021-08-03 66.181.166.191

Зөвөө зөв манай хүн 3 р үед арай л зодуулсан даа. Ядаж тэр хэдэн дараалсан цохилтоос ухраад гарчиж чадаагүй. Би хэлээл байгаа манайхан жоохон овсгоо самбаатай байх хэрэгтэй байнаа унхиагүйтэл гол алдаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж