Үнэд ГҮЙЦЭГДЭВ! | News.MN

Хуучирсан мэдээ: 2021.08.03-нд нийтлэгдсэн

Үнэд ГҮЙЦЭГДЭВ!

“Шатахууны үнийг жил гаруйн хугацаанд тогтмол нэг түвшинд барьсан энэ хугацаанд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 19.9 ам.доллараас 74 ам.доллар хүртэл буюу 3.6 дахин нэмэгдсэн” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд мэдээлэв. Түүний хэлсэн үнэн л дээ, сүүлийн гурван сонгууль “тохиолдуулан” эрх баригчид шатахууны үнийг “тартагт нь тултал нь барьсан.  Шатахууны үнэ 2020 оны нэгдүгээр сард АИ-92 шатахуун 1735 төгрөг байсан бол дөрөвдүгээр сард хамгийн доод түвшиндээ  буюу 1350 төгрөг болж хямдарсан байдаг. Төрийн зохицуулалтаас болж аж ахуйн нэгжүүд литр тутамдаа 600 төгрөгийн алдагдал хүлээснийг Г.Ёндон сайд мэдээлээд цаашдаа үнэ барих боломжгүй, “Вот три даргаа” л болсноо хүлээн зөвшөөрөв. Импортлогчид нийтдээ 30 тэрбумын алдагдал амссан гэнэ.

Үнийг чөлөөт зах зээлээр биш хууль, журмаар тогтоогоод байвал хэрэглэгчдэд ашиггүй. Эдийн засагт бүр ч хохирол дагуулах эрсдэлтэй.

Монгол Улс шатахуун үйлдвэрлэгч биш. Үйлдвэр барилаа гээд шатахууны үнэ тэг болчихгүй юм. Жилдээ нэг тэрбум гаруй ам.долларын шатахуун Оросоос авдаг. Дийлэнхийг нь Оросын төрийн өмчит “Роснефть”-ээс нийлүүлнэ. Тийм болохоор Монгол Улсын Ерөнхий сайдаар Будда томилогдлоо ч шатахууны үнийг хүчээр барих боломжгүй.

Монголын улстөрчид бүх юмны үнийг дийлэх хүсэлтэй байдаг. Загнаад, дарамтлаад, шалгаад, хянаад, популизм хийгээд үнийг хязгаарлачихна гэж эндүүрдэг.  Ялангуяа импортын бүтээгдэхүүний үнийг жагсаж, эсэргүүцээд буулгачихдаг юм биш л дээ. Шатахууны үнийг буруул гэсэн жагсаал эдийн засаг, иргэдээ бодсондоо биш, ард нь хэн нэгэн улстөрчийн эрх ашиг явж байна л гэсэн үг.

Засгийн газраас  цар тахлын үед шатахууны үнийг барихын тулд импортлогчтой хэлэлцээр хийж вакцинжууладтад нийт иргэдийн 60 хувь хамрагдах /эдийн засаг идэвхжих/ хүртэл АИ-92 шатахууны үнийг 1450 төгрөгт барихаар тохиролцжээ. Эдийн засгийн нөхцөл байдал сэргэсэн тул шатахууны үнийг чөлөөлсөн гэж Г.Ёндон сайд  хэлсэн. Үнэндээ сонгууль дууссан, улс төр дууссан. Одоо иргэд нь ч, засаг нь ч  эртхэн бодит байдалтайгаа эвлэрч, нүүр тулсан нь дээр. Үгүй бол улсаараа шатахуунгүй, уул уурхайн бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүй аваас бүгдээрээ идэх хоолгүй болно.

Шатахууныг бид ам.доллараар худалдаж авдаг, төгрөгөөр биш. Монголбанкны нэрлэсэн ханшаар нэг ам.доллар 2849 төгрөг байгаа. Тэгэхээр цаашдаа сонгууль угтаж үнийг хязгаарладгаа болих хэрэгтэй.

Зах зээлийнхээ зарчмаар импортлогчид нь үнээ зарлаж, Засгийн газар нь татвараа хураамжаа хуулийн дагуу аваад явж байсан бол сарын дотор 600 төгрөгөөр огцом өсч, инфляцийн савалгаа үүсгэхгүй байсан.

Шатахууны үнийн өсөлт зөвхөн манайд ч ажиглагдаж байгаа үзэгдэл биш. Нефтийн экспортлогч хөршүүдэд ч үнэ багагүй өсчээ. Жишээ нь, ОХУ-ын шатахуун түгээх станцуудад бензиний үнэ дунджаар 2.9 хувь, дизель түлшний үнэ 2.7 хувиар нэмэгдсэн байна. “Tass” агентлагийн мэдээлснээр, АИ-92 маркын шатахууны үнэ ОХУ-д литр нь 45.86 рубль буюу монгол мөнгөөр тооцвол 1834 төгрөг болжээ. АИ-95-ийн үнэ 49.35 рубль буюу 1974 төгрөг, дизель түлшнийх 50.16 рубль буюу 2006 төгрөгт хүрчээ.

Хятадад нэг литр шатахууны үнэ монгол мөнгөөр тооцвол 3111 төгрөгт хүрснийг Г.Ёндон сайд хэлсэн. Тус улс өнгөрсөн жилээс хойш нийтдээ 12 удаа шатахууныхаа үнийг нэмжээ.

Орос, Хятад хоёр Монголыг бодохноо шатахуунаа өөрөө үйлдвэрлэдэг, экспортод гаргадаг улс шүү дээ.

Шатахууны үнэ нэмлээ гээд л бухимдаад байдаг, үнэндээ Нарантуул дээр Эрээний өмдийг хэд нугалаад зарчихдагтай адилхан юм биш. Хилийн үнэ, гаалийн татвар хураамж, тээвэрлэлт, агуулах сав, цахилгаан дулаан, ажилчдын цалин хөлс гээд олон өртөг шатахууны үнэд “шингэж” байдаг юм.  Дээр нь олон улсын улс төр ч нефтийн үнэнд нөлөөлнө.  Шатахууны үнийн өсөлтөд санаа зовохгүй байя гэвэл гаднаас хөрөнгө оруулалтыг тат, төмөр замаа яаралтай барь, томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруул. Эрчим хүчний төслүүдээ хөдөлгө, тог цахилгааны үнийг чөлөөл.

Төрөөс шатахууны үнийг хямдруул гэснээс “битгий популимз хий” гэвэл эдийн засагт  илүү нэмэртэй, бодитой, үр дүнтэй шаардлага болно шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-03 202.9.40.119

Шатахууны импортыг төр мэдэлдээ авах хэрэгтэй. Тэгвэл юмны үнэ бууж ард түмний амьдрал дээшилнэ. Ардчиллын дараа олигархиуд энэ салбарыг хувьд гаргаж өөрсдөө авсан.Тэд хүссэн үедээ үнээ нэмж ирсэн.

Avatar

Тамын тогоо 2021-08-03 202.131.232.18

Нефтээр бизнес хийж чадахгүй бол төрдөө тэр НИК компаниа буцаагаад өгчихөө, тэгээд төр Эрдэнэтийн ашигаас ард иргэдийнхээ тог дулааны зохицуулдаг шиг зохицуулаад явахад болохгүй гэх юм үгүй дээ. Гол нь төрийн өмчийн компанийг аваад явчих шударга хүн монголын төрөөс олох маш хэцүү байна даа.

Avatar

Иргэн 2021-08-03 66.181.161.14

Энэ ШТГ ууд 10 л түлшнээс 1 л дутуу шахаж мөнгийг нь авдаг. Одоо колонкууд саванд тэрч бүү хэл канестрт бензин өгөхгүй бгаа. Яагаад гэвэл сав ны хязгаар ил байдаг болохоор хэл ам их гардаг. Үүнийг мэргэжлийн хяналтын газраас мэддэг боловч хахууль аваад чимээгүй өнгөрдөг байх. 30 л канестрт 37 ордог гээд боддоо. Бүр 2 литр гаран байгаа биз дээ. Үнэхээр хогийн луйварчид бгаа юм

Avatar

Иргэн 2021-08-03 202.179.25.108

30 тэрбумын алдагдалтай ажиллаад дампуурахгүй бна гэдэг чинь биднийг их л шулсан их нөөц бүрдүүлсэн бна. Тооцоог зөв хий ашгийн хязгаарыг тавь. Хэдий хувийн компани ч гэсэн улс зохицуулалт хийж байгаа бол сайн хий. Эсвэл импортын зөвшөөрлийг чөлөөтэй болго. Ер нь бол монополийг устга

Avatar

Зочин 2021-08-03 202.126.90.26

Дараалсан гурван сонгуулийн бодит үр дагавар…..заяа чинь тэр дээ

Avatar

Заагч 2021-08-03 202.9.46.135

111 хог вирус хятад ацаа хол очиж шавар хэрмэндээ вирустэйгээ чадар л*****н данжаадаа очиж очиж вирус хятадтай темер замаар хvvрээ хийнээ улс мундсан биш хог луухаан бас чацаг алдаж байна шvv хуцаарай ацаа.

Avatar

Заагч 2021-08-03 202.9.46.135

Хар вирус хятадаас их vнэтэйгээр бензин авч Монголыг шулуулж хоослохоор шийдсэн хятад бегс долоогч данжаадын я*****с хаягдал лалрыг хоолойг нь огтолбол зохилтой.

Avatar

Lofoi 2021-08-03 202.9.47.20

Ene liberal uzeltei nohriinhoor bol dyraaraa une choloolj dyraaraa une nemej gadnii horongo oryylalt nereer ordyydaa gadniihand nair yavij ogoh um bn l da.Odoo ved toriin zohitsyylalttai ylsyyd iluu hogjij bn .Jishee ni Oros,Hyatad geed

Avatar

Зочин 2021-08-03 64.119.26.33

Chi udii hvrtel yu ch oilgodoggvi yasan teneg olijf ve ?!

Avatar

Зочин 2021-08-03 192.82.77.69

хулхи биш оригийн үнэ өссөн

Avatar

111 2021-08-03 202.21.114.170

Шатахууны үнийн өсөлтөд санаа зовохгүй байя гэвэл гаднаас хөрөнгө оруулалтыг тат, төмөр замаа яаралтай барь, томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруул. Эрчим хүчний төслүүдээ хөдөлгө, тог цахилгааны үнийг чөлөөл.

Avatar

иргэн 2021-08-03 103.11.192.133

Хүүкийн тарьсан балаг дуусахгүй л бололтой. чөлөөтэй байж байж л улс орно хөгжинө шүү дээ. хэтэрхий хориж хэмжээ хязгаар тогтоох нь инфеляцийг улам хөөрөгдөж байна. элдэв квот зөвшөөрөлөө болих хэрэгтэй энэ улс оронд бүх зүйл тусгай зөвшөөрөл квотоор явах усам үнэ нэмэгдэж авилга ихсэж байна. эцсийн дүндээ ард иргэдийн үрэх ачаа ихдэж байгаа. тэр олон тусгай зөвшөөрөлөө болиочээ. сүүний буудайн гурилын энэ тэр хэрэггүй баахан квот тэнэг биш л бол хэмжээгүй их гурил будаа хуурай сүү зөөхгүй биз д

Avatar

Зочин 2021-08-03 202.55.188.104

Bur negmusun 5000 bolgochih, tegvel amar zugeer, … bayachuud ni l mashin barig yaduuchuud ni avtobusaaraa yavaad harin zam chin tugjrehgui saihan bolhiim bishuu. Zamiinhaa tugjreliig ingeed amarhan shiidchihej baina shdee

Avatar

Зочин 2021-08-03 103.80.210.183

хулайчууд улам л оодорч чамайг шулах шүдээ улам том болгоно.

Avatar

Зочин 2021-08-03 192.82.72.210

ГУЙЛГАЧИН БЭЛЭНЧЛЭХ СЭТГЭЛГЭЭНЭЭСЭЭ САЛЦГАА ХҮМҮҮСЭЭ ДАНДАА Л НЭГ ХАЧИН ГОНШИГНОЖ ЯАЖ АМРАХ ВЭ ДЭЭ

Avatar

ЗОЧИН 2021-08-03 59.153.115.47

ГОНШИГНООД БАЙХ ЮУ БАЙХ ВЭ. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ГЭЖ ХЭДЭН САР ҮНИЙГ БАРЬЛАА ШҮҮ ДЭ. ТЭРНИЙ ҮР ДҮНД ОГЦОМ ӨСЛӨӨ. ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧМААР НЬ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ Л ГЭСЭН БАЙНА.

Avatar

Зочин 2021-08-03 202.126.89.141

Хэдээр аваад ямар ямар зардалууд нэмэгддэгийг л ил тод зарлачих

Avatar

Зочин 2021-08-03 103.80.210.183

70доллараар авахад тонн нь 202300төгрөг. элдэв татавар тээвэрээ нэмээд 10 дахин үнэ өсч нугарна гэж байхгүй. 1тонн нь 1280л болно. литрийн үнэ их бага байгаа биз дээ.

Avatar

зочин 2021-08-03 43.228.130.188

ккккк ЭНЭ доор их мундаг сэтгүүлчийг шүүмжлээд байгаа хүмүүс өөрсдөө ШӨХТГ, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, УБТЗ, Газрын тосны газар дээр очоод гадны үнэ, манай улсын гаалийн ба онцгой татвар, хураамжууд, төмөр замын тээврийн зардал, нөат, хөдөө колонкод хүргэх зардал, клонкийн зардлууудыг нэмж үзээд чи өөрөө оруулж ирээд зарвал өртөг нь хэр болох, ашиг олох нь уу тооцоод шалгаад үзэхгүй юу даа… ккк тооцож үзээд ухаан алдчихав аа

Avatar

Зочин 2021-08-03 192.82.72.210

ЧИ ДУТУУ БИЧСЭН БАЙНА БАЙГЫН ХАРУУЛ ХАМГААЛАЛТ БАЙНГЫН ГУРВАН ЭЭЛЖИЙН АЖИЛЧИД ДААТГАЛ БАЙГЫН ТОГ ЦАХИЛГААН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ГЭМТЭЛ НӨӨЦ ТОНОГ ТӨХ ГЭХ МЭТ ЕР НЬ ЮМ ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ ХҮНД ОЙЛГУУЛАХ ХЭЦҮҮ Л ДЭЭ

Avatar

Зочин 2021-08-03 66.181.183.118

убтз ямар ч татвар төлдөггүй

Avatar

Зочинг 2021-08-03 202.9.40.118

Нефт импортлогч нар алдагдал хүлээсэн ч гэх шиг… шал хийсвэр. Тэгж алдагдалтай бизнесээ больчихооч … Бусдад боломж олго.
Энэ бичээч гуай яах аргагүй хөлсний бичээч байна.
Ичиж амьдрах хэрэгтэй

Avatar

Зочтн 2021-08-03 203.91.115.48

Үгүй, тэр сайднь хөлсний сайд байна шүү дээ. Импортлогчид 30 тэрбумын алпагдал хүлээсэн гэнэ. яүнэхээр 30 тэрбумыг алдсан бол дампуурал зарлана биз дээ. Ард түмнийг хичнээн маанаг гэж боддог саад вэ? Ийм саад бидэнд хэрэггүй, хал.

Avatar

Зочин 2021-08-03 192.82.72.210

НЭГ ХҮН ЦАЛИНЖУУЛЖ ҮЗЭЭГҮЙ НЭГ ГЭРЭЭ ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ НЭГ ТАТВАР ТӨЛЖ ҮЗЭЭГҮЙ БАЙЖ ХУЦХАА БОЛИОЧ ҮНЭГҮЙ ЮМ СОЦ НИЙГЭМД Ч БАЙГААГҮЙ МАШИН УНАЧИХААД ХАЛАМЖИЙН ХҮНС ЦОХИЧИХООД ҮНЭГҮЙ ТОГ УС ДУЛААН ХЭРЭГЛЭЧИХЭЭД ОДОО ЯАЛГАХ ГЭСЭН ЮМ БЭ ОРКОО ХУЦАЛГҮЙ МӨНГГӨӨ ТӨЛӨӨД ТАТВАРАА ТӨЛӨӨД АМЬДАР

Avatar

jov jov gej hudlaa hutsaldsan adgiin malnuud 2021-08-03 192.82.82.211

umhii mongoonuudiig zunguur n daldruulah heregtei

Avatar

АН 2021-08-03 202.126.88.220

АН байсан бол шатахуун хямдрах байжээ

Avatar

Зочин 2021-08-03 59.153.86.60

Хууль бус АН_н хөлсний бичээч Нямсүрэнг яалтай билээ. Энэ хүн амьдрал, нийгэм рүү өөрөөр хэлбэл ертөнцийг үзэх үзэлдээ өөрчлөлт хийж харах өнцөгөө олон талт болгож өөрийн оюун дүгнэлтийг сайн хийж сурах хэрэгтэй байна. Нийгэм, ард олонтойгоо нэг зүгрүү нэг өнцөгөөр харж чадвал хандах зүг чинь чамайг хөтөлнө.

Avatar

Хүүк 2021-08-03 66.181.176.245

Сэлэм эргүүлэгч Хүүк чинь " Чөлөөт, зах зээлийн эдийн засаг гэж байхгүй. Төрийн зохицуулалттай зах зээл л бий" гэсэн алдарт үгээ хэлээд шүлс нь хатаж амжаагүй байна. Бодоход, төр засаг нь зохицуулаад шатахууны үнийг 1 сарын дотор литр тутамд нь 600 төгрөгөөр нэмээ биз ээ. Дээрх алдарт үгийг хэлсэн хүн нь Баян Базраагийн урилгаар Хөвсгөл дэх амралтын газар нь амарч, наргиж, наадаж явна лээ шүү.

Avatar

Зочин 2021-08-03 202.21.109.121

НЕФТИЙН ҮНИЙГ БАЙНГА ХИЙМЛЭЭР НЭМЖ ӨСГӨЖ БАЙНА ОРОСИЙН ТАЛ

Avatar

Зочин 2021-08-03 202.179.26.138

тэгээд орос ахаасаа гуйгаач дээ үнэгүй өгөөч гээд. ам руу чинь салаавч өгөх байлгүй

Avatar

Zochin 2021-08-03 202.126.88.213

Чи хэний бууны нохой вэ мөнгө аваа юу 600 төг алдагдал хүлээсэн гэж бүү ш** ам.дол тогтввортой бхад үзлийн шуналын хүүдийнүүд тэдний троллер сэтгүүлч бурхан та нарыг гэсгээнээ ????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж