"Hisense" үндэсний дээд лигийн 1-р тойргийн дараа | News.MN

"Hisense" үндэсний дээд лигийн 1-р тойргийн дараа

"Hisense" үндэсний дээд лигийн 1-р тойргийн дараа

"Hisense" үндэсний дээд лигийн 1-р тойргийн дараа

Монголын хөлбөмбөг сонирхогч, тоглогч, дасгалжуулагч гээд энэ спортод зүрх сэтгэлээ зориулсан хүн бүрийн хүлээлт эцэс болж наймдугаар сарын 1-нд “Hisense” үндэсний дээд лиг эхэлж, эхний тойрог амжилттай өндөрлөлөө.

Эхний тойрогт 10 гоол орсноор сүүлийн долоон жилийн хугацаанд үндэсний дээд лиг хамгийн бага гоолтойгоор эхэлж байна. Гоолын тоо багассан нь тоглолтын чанарт эергээр нөлөөлж байгаа учраас энэ статистикийг тодотгохгүй байхын аргагүй юм.

Нээлтийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөхөд манай хөл бөмбөг сонирхогчид энэ улирлын багууд эн тэнцүү сонирхолтой өрсөлдөөн үзүүлэхийг ойлгосон биз ээ. Сонирхуулахад 2015 оноос хойш нээлтийн тойрогт гурван тоглолт тэнцээгээр өндөрлөсөн дөрөв дэх тохиолдол болжээ. Түүнчлэн нэгдүгээр лигээс дээд лигт дэвшсэн “Би Си Эйч Лионс”, “Хоромхон” клубүүд өнгөрсөн жилийн аварга, дэд аваргад хожигдсон ч “зөөлөн боорцог биш” гэдгээ харуулаад амжив.

Нэгдүгээр тойргийн дараах хүснэгтийн байдал

Цаг үеийн байдлаас үүдэн хожуу эхэлсэн “Hisense” үндэсний дээд лиг шахуу хуваарьтайгаар явагдана. Тэр ч утгаараа лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд наймдугаар сарын 4, 5-нд, гуравдугаар тойрог наймдугаар сарын 7,8-нд болох хуваарьтай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-08-03 202.21.100.210

Одоо өтлөө байлгүйй

Avatar

Зочин 2021-08-03 124.158.124.241

Наранболд гэж Дотоодын лигтээ тун сайн авч олон улсын тоглолтуудад үнэхээр явахгүй нөхөр байнаа.

Avatar

зочин 2021-08-03 202.21.100.210

Цэдэнбал гэж нөхөр байгаа юмуу. Арай гайгүйн биздээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж