Токиогийн олимпод тавдугаар байр эзэлсэн С.Батцэцэг:
-Цар тахлын улмаас тэмцээнд бага орсон. Олимпийн өмнө ганцхан тэмцээнд орсон. Мэдрэмж жаахан муу байна. Нигерийн бөх хамаагүй бяртай байсан. Ерөөсөө дөхөж очиж чадаагүй. Киргизийн бөх дээр санаа байсан боловч бодсоноо хийж чадаагүй. Дотроо бодоод л байсан. Өөрийнхөө барилдааныг гаргаад барилдаарай, чиний барилдаанд таарах хүн байна шүү гэж хэлсэн. 2015 оны барилдааныг минь сануулж, тэр үеийнхээ барилдааныг гаргаарай гэсэн. Дасгалжуулагчид маань сэтгэлээсээ ажиллаж байгаа. Сая буланд хамт гарсан н.Батбаяр, н.Баттулга багш нартаа маш их баярлалаа. Өөртөө их итгэлтэй байсан. Монголчуудынхаа итгэлийг алдсандаа харамсч байна. Монголынхоо ард түмэнд баярлалаа гэж хэлье. Цай сүүнийхээ дээжийг өргөж ард минь байсанд баярлалаа.
20:20
МУГТ С.БАТЦЭЦЭГ ТАВДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ
МУГТ С.Батцэцэг хүрэл медалийн төлөө Киргизстаны бөх Мээрим Жуманазароватай барилдаж, 10-1 гэсэн харьцаатай ялагдлаа.
С.БАТЦЭЦЭГИЙН ЭСРЭГ МЭЭРИМ ЖУМАНАЗАРОВА
МУГТ С.Батцэцэг өнөөдөр/2021.08.03/ 20.05 цагаас хүрэл медалийн төлөө Киргизстаны бөх Мээрим Жуманазароватай барилдах болно.
Өдгөө 31 настай С.Батцэцэг өчигдөр эхлээд Францын Коумба Ларрокийг, дараа нь Оросын Ханум Вельеваг тус тус ялж хагас шигшээд шалгарсан. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Нигерийн Блессин Оборудудутай барилдаж, ялагдал хүлээсэн. Хэдийгээр олимпийн мөнгөн медаль цаашлаад алтан медаль хүртэх боломжоо алдсан ч тэрбээр олимпийн хүрэл медалиа ихэрлүүлэх боломжтой болоод байна.
Дэлхийн аваргын хошой алт, мөнгө, хүрэл медальт С.Батцэцэг 2012 онд Монголын чөлөөт бөхийн 32 жил тасраад байсан олимпийн медалийг авчирч байсан билээ.
Харин түүний өрсөлдөгч 22 настай Киргизстан тамирчны хувьд өчигдөр эхлээд Болгарын Мими Христоваг ялж, дараа нь Оборудудутай барилдаж, 3-2 гэсэн харьцаатай ялагдсан. Дагах барилдаанаа өнөөдөр Азербайжаны Элис Маноловагийн эсрэг хийж, ялалт байгуулан хүрэл медалийн төлөө шалгарчээ.
Мээрим Жуманазарова нь Азийн аварга, Азийн наадмын хүрэл медальтай аж.
Холбоотой мэдээ