Цар тахлын үеэрх хүний эрхийн зөрчлийн эсрэг #ЭрхээЭдэлье аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.08.03-нд нийтлэгдсэн

Цар тахлын үеэрх хүний эрхийн зөрчлийн эсрэг #ЭрхээЭдэлье аян эхэллээ

#ЭрхээЭдэлье аян нь хуулийн хүрээнд хүний эрхийн зөрчлийг арилгуулах зорилготой

Цар тахлын үеэрх хүний эрхийн зөрчлийн эсрэг #ЭрхээЭдэлье аян эхэллээ

Монгол Улсад коронавирус цар тахлын эхний тохиолдол бүртгэгдсэнээс хойш гадаадад байгаа иргэдээ татан авах, олон улс болон дотоодын иргэдээс цугласан хандив тусламжийг зүй зохистой захиран зарцуулах зэргээр төрийн захиргааны байгууллагуудын үүрэг хариуцлага ч, эрх хэмжээ ч нэмэгдсэн.

Гэвч энэ хугацаанд иргэд Үндсэн хууль болон Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа бусад хуулиар олгогдсон эрхээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн тохиолдол цөөнгүй бий.

Энэ талаар Монгол Улсад Ковид-19 цар тахлын үед хүний эрхийг хангах тухай НҮБ-ын мэдэгдэлд “Дэлхий даяар нүүрлэж буй эрүүл мэндийн хямрал бол хүний эрхийн хямрал юм” хэмээн онцолсон нь бий.

Тэгвэл Монгол Улсад түгээмэл ажиглагдаж байгаа хоёр гол асуудлаар өмгөөллийн “Фиделитас Партнерс” ХХН-ийн хуульч нар “Нээлттэй нийгэм” форум болон “Эмнести Интернэшнл”, “Хууль, хүний эрхийн радио FM 107” нарын дэмжлэгтэйгээр “Эрхээ эдэлье” нөлөөллийн ажлыг эхлүүлээд байна.

Эрхээ эдэлье аян нь хоёр үндсэн агуулгын хүрээнд үргэлжилнэ. Тухайлбал,

  • Ковид-19 цар тахлын үед захиргааны хууль бус шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг барагдуулах буюу гадаад улсаас эх орондоо эргэж ирсэн иргэдийг үндэслэлгүйгээр 21 хоног тусгаарласан явдал
  • Мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах замаар төрийн байгууллагуудын ил тод байдал, хариуцлагыг сайжруулах буюу Ковид-19 цар тахлын үеийн хандив, тусламжийн шилэн дансны хөтлөлтийн нөхцөл байдал

Энэхүү аяны хүрээнд хуулиар олгогдсон эрхийн тухай олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, зөрчигдсөн үед түүнийг танин мэддэг болох дадал суулгах, цаашлаад хуулийн дагуу өөрсдийн эрхээ сэргээлгэх боломжийг мэддэг болгоход чиглэсэн нөлөөллийн сошиал медиа аян мөн зохион байгуулагдах юм. Энэхүү аяныг Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв НҮТББ, Positive Dadal багийнхан хамтран хэрэгжүүлж байна.

Та бүхэн захиргааны хууль бус шийдвэрээс шалтгаалан өөрийгөө хохирсон гэж үзэж байгаа бол эсвэл энэхүү санаачлагыг дэмжиж байвал Fidelitas Partners фэйсбүүк хуудсаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, аянд нэгдээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж