“Бүх тамирчид маань ялахын төлөө явж байгаа шүү”

Хуучирсан мэдээ: 2021.08.03-нд нийтлэгдсэн

Токио 2020

“Бүх тамирчид маань ялахын төлөө явж байгаа шүү”

“Бүх тамирчид маань ялахын төлөө явж байгаа шүү”

Чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга:

-Зуны олимпийн XXXII наадмын чөлөөт бөхийн төрлийн гурав дахь өдөр өнгөрч байна. Бид нар олимпийн есөн эрх авсан. Жин бүрт дэлхийн шилдэг 16 тамирчин өрсөлддөг. Манай тамирчид аль хэдийнэ 2,3 даваа давж энд ирсэн. Одоогоор бид хүрэл медалийн төлөө барилдаад байна. Маргаашнаас эхлэн дахин гурван өдөр зургаан тамирчин барилдана. Спорт бол бэлтгэлтэй тамирчдын сэтгэл зүйн тулаан байдаг. Бид нарыг дэмжиж байгаа ард түмэндээ баярлалаа. Дараагийн гурван өдөр сайхан барилдаануудыг үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа. С.Батцэцэг эхний үе тактикийн дагуу барилдсан. Хоёрдугаар үед өрсөлдөгчийн дархан мэхэнд ороод оноогоо нөхөх гэж яваад тактикийн алдаа гаргалаа. Бүх тамирчид маань ялахын төлөө явж байгаа шүү.


12:21

ЧӨЛӨӨТ БӨХ: Х.БОЛОРТУЯА ХАРАМСАЛТАЙГААР ЯЛАГДЛАА

Х.Болортуяа хоёр дахь барилдаанаа Болгарын Тайбе Юсеинтай хийж, 10-0 гэсэн харьцаатай ялагдлаа.

Түүний өрсөлдөгч нь үдээс хойш хагас шигшээд Японы Юкүко Кавайг ялсан тохиолдолд Х.Болортуяад маргааш дагах болон хүрэл медалийн төлөө барилдах боломж гарч ирнэ.


11:43

Х.БОЛОРТУЯА ЭХНИЙ ЯЛАЛТАА АВЛАА

Токиогийн олимпийн наадмын бөхийн төрлийн гурав дахь өдрийн барилдаан эхэллээ. Манай улсаас өнөөдөр эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд ОУХМ Х.Болортуяа эхний барилдаанаа Энэтхэгийн Сонам Маликийн эсрэг хийж, 2-2 гэсэн харьцаатай тэнцсэн ч хамгийн сүүлд авсан бүхэл оноогоороо манай тамирчин ялалт байгуулав.

Хагас шигшээ шатны төлөө Болгарын Тайбе Юсеинтай барилдах болно.

Холбоотой мэдээ

С.Батцэцэг өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана

С.Батцэцэг өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж