"Ачтан" эмнэлгийн хашааг нурааж, газрыг чөлөөлөв | News.MN

"Ачтан" эмнэлгийн хашааг нурааж, газрыг чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2021.08.03-нд нийтлэгдсэн

"Ачтан" эмнэлгийн хашааг нурааж, газрыг чөлөөлөв

"Ачтан" эмнэлгийн хашааг нурааж, газрыг чөлөөлөв

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Ачтан” эмнэлгийн хашааг нурааж, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөв. “Ачтан” эмнэлгийн урд хэсгээс 57 дугаар байр хүртэл хоёр урсгалтай 300 метр зам тавих ажлыг хийх ёстой байжээ. Гэвч эмнэлгийн зүгээс хашаагаа татахгүй олон жил болсон гэдгийг албаныхан мэдээллээ. Хашааг албадан буулгах зардлыг нийслэлийн төсвөөс гаргаж байгаа аж. 

Уг хашааг албадан буулгаж, хоёр эгнээ автозам тавьснаар Улсын  гуравдугаар төв эмнэлгийн арын замын ачаалал багасч, замын түгжрэл буурна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга н.МӨНХБАЯР:

-“Ачтан” эмнэлэг нь энэ газраа өмчилж аваагүй. Төрийн өмчийн газрыг тодорхой хугацаа, болзолтойгоор эзэмшиж байгаа. Уг газарт нь автозам тавих шаардлага гарсан тул 2020 оноос хойш бид "Эмнэлгийн удирдлагуудад энэ хашаагаа татаач. Тодорхой хэмжээний зардал өгье" гэж олон удаагийн уулзалт хийсэн байдаг. “Ачтан” эмнэлэгт удаа дараа шаардлага тавьсан боловч "Эмнэлгийн стандарт ийм байх ёстой" гээд хүлээн зөвшөөрөхгүй байсан.

Бид өмнө нь "Ачтан" эмнэлэгт 2020, 2021 онд хашаагаа буулгах санал тавьсан. Нийтийн эрх ашгийг хангах зорилгоор өнөөдөр хашааг нураах ажлыг хийж байна.

Баянгол дүүргийн газрын албаны ахлах мэргэжилтэн н.БАТМЯГМАР:

-Энэ онд манай дүүргийн хэмжээнд зургаан багц автозамын ажлыг хийж байгаа. Өнөөдрийн байдлаар “Ачтан” эмнэлгээс 25 дугаар байр хүртэлх 300 метрийн урттай зам барилгын ажилд хоёр байгууллагын газар өртсөн. Уг газрыг чөлөөлөх шаардлагыг хүлээн аваагүй тул албадан чөлөөлөх ажлыг өнөөдөр хийж байна. Бүтээн байгуулалтын ажил богино хугацаанд өрнөдөг. Өнөөдөр гэхэд Баянгол дүүргийн зургадугаар хороонд зөвшөөрөлгүй баригдсан 50 гараашийг чөлөөлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-03 202.72.240.18

Орон сууцны байрнаас татаж илүү гаргаж барьсан амбааруудыг буулгах хэрэгтэй, мөн хаягнуудыг цэгцлэх хэрэгтэй,

Avatar

Zochin 2021-08-03 211.36.144.163

Bairni oiroltsoo barisan tuurs delguur nertei ambaaruudig nuraaj heregtei .Zam daguu .

Avatar

Зочин 2021-08-03 192.82.84.11

Одоо Ачтан эмнэлэгт зөвшөөрөл өгсөн МАНгар намын албан тушаалтануудаа гэр бүлээр нь цаазлах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-08-03 64.119.27.141

СБД.н 2 р хорооны гарагуудын буулгамаар байна.

Avatar

Зочин 2021-08-03 64.119.27.141

Гараашуудыг

Avatar

Үнэн 2021-08-03 122.201.22.5

13-р хороолол дундуур явах аргагүй түгжээ болсон хашаануудыг буулгамаар байна.

Avatar

Үзэл санаа 2021-08-03 103.212.118.50

Hotiin tuvd barigdsan hashaanuudiig toirch yavj humuus unet tsag zav, eruul mend, ediin zasgaaraa mash ih hohirch bn. Hashaand hashigddag setgelgeeg uurchluh ni zuvuu.

Avatar

зочин 2021-08-03 202.179.25.40

Маш зөв дөө. Ийм газруудыг чөлөөлж иргэдийн амар тайван стресгүй орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Хотын мээр маань энэ талаар ёстой гаршиж байна шүү. Амжилт. Харин тэр шөнийн цэнгээний газруудыг 00 цаг хүртэл гэдэг чинь эргэж харах ёстой байхаа. Иргэд их шүүмжилж байна шүү..

Avatar

Сумтайбазар 2021-08-03 192.82.84.11

х** хошноoго ммнь

Avatar

Зочин 2021-08-03 192.82.72.141

Маш зөв ажил хийж байна. Баяр хүргэе!

Avatar

Зочин 2021-08-03 202.21.108.42

БАЯН МОНГОЛ ХОРООЛОЛ САРУУЛ ОЛИМП КРИСТАЛЛ ИХ МОНГОЛ ХАВИЙН ОРОН СУУЦНУУДЫН ХАШААГ БҮГДИЙГ БУУЛГАЖ ЗАИ ЗОГСООЛ БОЛГОМООР БАЙНА ДАА…

Avatar

Зочин 2021-08-03 202.21.108.42

АЧТАН ЭМНЭЛЭГИЙН БАРИЛГЫГ ӨӨРИЙГ БАС БУУЛГАЖ ХАЯ…

Avatar

Зочин 2021-08-03 202.21.108.42

БАЯН МРНГРЛ ХХОРООЛОЛ ХАВИЙН ОРОН СУУЦНУУДЫН ХАШААГ БҮГДИЙГ БУУЛГАЖ ЗАМ БОЛГОЁ…

Avatar

Зочин 2021-08-03 103.80.210.183

хотын бүх хаалт хашааг буулгаж ав. явган хүн ч амар газраар яюж байг. жаргалтай УБ гэдгээ гарга

Avatar

irgen 2021-08-03 202.9.40.55

Huuchin Zevleltiin barisan horoolol ymar shan zai talbaitai blaa.Odoo baishin horoolol dotor duuren TUTS.Horooni ZD zuvsheerel .SEHiin dargiin zuvsheerel.hajuud n baahan shoo durveljin 4.5 davhar barilguud barisan.Chigjeestei .Bairan dundah TUTS.Mahnii delguur geed ambaaruudaa zailuulaach.Grajuudiig buulgaad shan bolgoloo.Bayngoliin 5.6 r horoon dundah tuts.mahnii delguuree zailuul.Hajuud tom super markat.Nomin bhd.

Avatar

Зочин 2021-08-03 202.9.46.54

BRAVO!

Avatar

Зочин 2021-08-03 202.21.107.125

zow shde

Avatar

Зочин 2021-08-03 66.181.182.186

Орон сууцны хорооллудын гадна хашааг бүгдийг нурааж зам талбай болгох нь зөв Сумъяабазар дарга маш зөв сайн ажиллаж байнаа талархал дэвшүүлье

Avatar

zochin 2021-08-03 202.179.24.13

nogoon gerleeree garchil chadachgui um!!!, maschin n dairchichgaad !!!, boon zovlon

Avatar

Зочин 2021-08-03 64.119.19.181

Хотын удирдлагууд Энэ ажлыг л тасралтгүй хийгээд байхад тэгээ л болоо! Хамгийн хүндрүүлж байгаа асуудал энэ.

Avatar

Zochin 2021-08-03 202.126.88.213

Зөв шуналын хүүдүүнүүдийг төр төмөр нүүрээ гаргах хэрэгтэй

Avatar

ИРГЭН 2021-08-03 202.9.47.58

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ГАДУУРАА БИТҮҮ ХЭРМЭН ХАШАА БАРЬСАН ОРОН СУУЦУУД БАЙХ ЮМ. ДЭЭР НЬ ӨРГӨСТ ТОР ТАТСАН БАЙХЫГ ЯАНА. .АЛАН БАЙГУУЛЛАГА, ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛУУДАД БИТҮҮ ХАШАА БАРИХЫГ ХОРИГЛОХ ЁСТОЙ. ХОТЫН ҮЗЭМЖИЙГ ГУТААЖ БНА.

Avatar

Зочин 2021-08-03 103.80.210.183

хулгайчууд шорондоо сууж байгаа юм аа.

Avatar

зочин 2021-08-03 64.119.23.212

Зөв шүү. Явган зорчигчид хажуугаар өнгөрөх машины тоосонд булуулж,
зундаа шаварт цацуулж дайруулчих шахан олон жилийг өнгөрөөлөө.
Бас ч төртэй гэдгээ мэдрэх сайхан байна. Үргэлжлүүлээрэй ийм ажлыг.
Дэмжиж байна.

Avatar

ИРГЭН 2021-08-03 202.9.47.58

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ГАДУУРАА БИТҮҮ ХЭРМЭН ХАШАА БАРЬСАН ОРОН СУУЦУУД БАЙХ ЮМ. ДЭЭР НЬ ӨРГӨТ ТОР ТАТСАН БАЙХЫГ ЯАНА. .АЛАН БАЙГУУЛЛАГА, ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛУУДАД БИТҮҮ ХАШАА БАРИХЫГ ХОРИГЛОХ ЁСТОЙ. ХОТЫН ҮЗЭМЖИЙГ ГУТААЖ БНА.

Avatar

Зочин 2021-08-03 124.158.96.179

Ийм ажлыг улам олон газар хийх ёстой. Хувийнхан арай дэндүү, бараг өөрт нь шаардлагагүй шахуу хашаа барьчихаад хүмүүсийг чирэгдүүлдэг. Зүгээр л шунал гэдгээ ойлгах хэрэгтэй. Нийслэлийн Засаг дарга сайн ажиллаж байнаа. УБ хотод иргэд аятайхан амраад суучих газар байдаггүй юм шүү дээ. Алхам тутамдаа машинтай зөрөлдөж байдаг тух муутай новшын хот болчихоод байгаа. Үүнийг зоригтой засах ёстой.

Avatar

zochin 2021-08-03 122.201.23.84

13-р хорооллын байшингуудын хашааг буулгаж, миний хайпермаркет дэлгүүрийн 3 контайнерыг зайлуулж өгөөч

Avatar

Монгол 2021-08-03 192.82.76.26

Баянзүрх дүүрэг, Халдвартын урд уулзвараас урагш Улаанбаатар сургууль гэдэг газар үүдэндээ хашаа бариад явган хүний замыг автомашины зам руу шахаад нарийхан болгочихсон. Тэр хашааг буулгуулмаар байна аа, тусална уу.

Avatar

Зочин 2021-08-03 103.10.23.157

Энэ сумъяа дарга эмнэлэг,шүүхийн хаалга янзлаад байх юм зам өргөн болгох хэрэгтэйг хараач

Avatar

зочин 2021-08-03 202.131.245.69

Баянгол дүүргийн 4-р хорооны 20-р сургууль, 164-р цэцэрлэг дагасан гаражуудаа хурдан нураагаач ээ. архичид, согтуу хөлчүү хүмүүс, тамхи татаж шээж баасан, машины элдэв хортой үнэр ханхалсан хөдөлгөөний аюултай байдал үүссэн газраа хурдан цэгцлээч.

Avatar

Зочин 2021-08-03 202.21.109.121

ЗӨВ

Avatar

Zochin 2021-08-03 43.228.129.40

zov

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж