"Ачтан" эмнэлгийн хашааг нурааж, газрыг чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2021.08.03-нд нийтлэгдсэн

"Ачтан" эмнэлгийн хашааг нурааж, газрыг чөлөөлөв

"Ачтан" эмнэлгийн хашааг нурааж, газрыг чөлөөлөв

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Ачтан” эмнэлгийн хашааг нурааж, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөв. “Ачтан” эмнэлгийн урд хэсгээс 57 дугаар байр хүртэл хоёр урсгалтай 300 метр зам тавих ажлыг хийх ёстой байжээ. Гэвч эмнэлгийн зүгээс хашаагаа татахгүй олон жил болсон гэдгийг албаныхан мэдээллээ. Хашааг албадан буулгах зардлыг нийслэлийн төсвөөс гаргаж байгаа аж. 

Уг хашааг албадан буулгаж, хоёр эгнээ автозам тавьснаар Улсын  гуравдугаар төв эмнэлгийн арын замын ачаалал багасч, замын түгжрэл буурна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга н.МӨНХБАЯР:

-“Ачтан” эмнэлэг нь энэ газраа өмчилж аваагүй. Төрийн өмчийн газрыг тодорхой хугацаа, болзолтойгоор эзэмшиж байгаа. Уг газарт нь автозам тавих шаардлага гарсан тул 2020 оноос хойш бид "Эмнэлгийн удирдлагуудад энэ хашаагаа татаач. Тодорхой хэмжээний зардал өгье" гэж олон удаагийн уулзалт хийсэн байдаг. “Ачтан” эмнэлэгт удаа дараа шаардлага тавьсан боловч "Эмнэлгийн стандарт ийм байх ёстой" гээд хүлээн зөвшөөрөхгүй байсан.

Бид өмнө нь "Ачтан" эмнэлэгт 2020, 2021 онд хашаагаа буулгах санал тавьсан. Нийтийн эрх ашгийг хангах зорилгоор өнөөдөр хашааг нураах ажлыг хийж байна.

Баянгол дүүргийн газрын албаны ахлах мэргэжилтэн н.БАТМЯГМАР:

-Энэ онд манай дүүргийн хэмжээнд зургаан багц автозамын ажлыг хийж байгаа. Өнөөдрийн байдлаар “Ачтан” эмнэлгээс 25 дугаар байр хүртэлх 300 метрийн урттай зам барилгын ажилд хоёр байгууллагын газар өртсөн. Уг газрыг чөлөөлөх шаардлагыг хүлээн аваагүй тул албадан чөлөөлөх ажлыг өнөөдөр хийж байна. Бүтээн байгуулалтын ажил богино хугацаанд өрнөдөг. Өнөөдөр гэхэд Баянгол дүүргийн зургадугаар хороонд зөвшөөрөлгүй баригдсан 50 гараашийг чөлөөлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж