АНУ, ОХУ-ын талууд Элчин сайдын яамны асуудлаар маргав | News.MN

АНУ, ОХУ-ын талууд Элчин сайдын яамны асуудлаар маргав

Хуучирсан мэдээ: 2021.08.03-нд нийтлэгдсэн

АНУ, ОХУ-ын талууд Элчин сайдын яамны асуудлаар маргав

АНУ, ОХУ-ын талууд Элчин сайдын яамны асуудлаар маргав

АНУ, ОХУ-ын Элчин сайдын яамд өчигдөр /2021.8.2/ аль аль талын ажилтнуудын халаа сэлгээний асуудлаар маргаан үүсгэжээ. Сүүлийн үед байнгын зөрчилтэй байгаа хоёр улсын харилцаанд багагүй дэвшил гарсан ч Элчин сайдын яамд нь таарамж муутай байгаагаа нуусангүй. Тухайлбал, Вашингтонд суугаа ОХУ-ын Элчин сайд Анатолий Антонов хэлэхдээ “АНУ манай дипломатчдад үргэлж “бүтээлч бөгөөд тууштай” хандаж ирсэн. Тухайлбал тэдэнд олгох визний хугацааг гурван жилээр хязгаарласан” гэжээ.

Тэрбээр АНУ-ын “The National Interest” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Энэ оны есдүгээр сарын 3-наас өмнө АНУ-аас гарах ёстой 24 дипломатчийн нэрсийг бидэнд илгээсэн. Вашингтоны виз олгох журам чангарсан тул бид халааны хүнээ ч бэлтгэх боломжгүй боллоо" гэсэн юм. Харин АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс ОХУ-ын Элчин сайдын үгийг үгүйсгэв. Түүний хэлснээр Оросын дипломатчид гурван жилийн дараа визний хугацаа дуусна гэдгийг мэдэж байсан бөгөөд визний хугацаагаа ч сунгах боломжтой байжээ.

Прайс Оросын талаас АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудад тавьсан хоригийн талаар мөн дурдсан юм. Тухайлбал, ОХУ-ын талаас АНУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж буй өөрийн орны иргэн эсвэл гуравдагч орны хүмүүстэй хамтран ажиллахгүй гэж мэдэгдсэн. Ингэснээр АНУ-ын диломат төлөөлөгчдийн газрууд 200 гаруй ажилтнаа халахад хүрсэн байна. "Эдгээр арга хэмжээ нь ОХУ дахь АНУ-ын төлөөлөгчийн газрын боловсон хүчин бэлтгэх асуудал болон Оросын Засгийн газартай дипломат харилцаа тогтоох зэрэгт сөргөөр нөлөөлж байгаад харамсалтай байна" гэж Прайс сэтгүүлчдэд хэлэв.

Энэхүү маргаанаас хэдэн сарын өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа ОХУ-ыг цахим халдлага үйлдэж, сонгуулийн явцад нөлөөлсөн гэж буруутган Оросын 10 дипломатчийг хөөсөн юм. Дараа нь хоёр улсын тэргүүнүүд өнгөрсөн зургадугаар сард Женевт уулзсан нь хурцадмал байдлыг зөөлрүүлэх эхлэл болсон юм. Мөн уг уулзалтын үргэлжлэл болгож өнгөрсөн долоо хоногт хоёр улсын өндөр дээд албан тушаалтнууд Женевт уулзаж, цэрэг армийн хяналтын асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлсэн байдаг.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-03 124.158.96.179

Манай Төрийн 2-р хэл Англи болох ёстой. Монгол Төвийг сахисан орон. Англи хэлгүй бол ҮНЭНийг мэдэх боломжгүй. Ганц news.mn уншчихаад улс төр ярих нь инээдэмтэй.

Avatar

Заагч 2021-08-03 202.9.46.135

Ovgon нэрт хорт вирус хятадын я*****с энд Монголд орж ирээд вирусээ тарааж байна барьж аваад устгаад шавар хэрмэнд нь вирустэй нь шатаая Хог вирус хятадыг устгавал дэлхий цэвэршинэ.хог данжаадуудыг Монголоос зайлуулья.

Avatar

Хотын уугуул иргэн 2021-08-03 192.82.70.58

"ОХУ-ыг цахим халдлага үйлдэж, сонгуулийн явцад нөлөөлсөн" гэх юм. АНУ шиг цахим систем хөгжсөн улс гадны халдлагаас хамгаалах програм хангамж байдаггүй юм уу хаашаа юм. Их л марзан юм. Тэгээд ОХУ дуртай нэр дэвшигчийг дэмжээд АНУ-ын Ерөнхийлөгч болгоод байгаа юм уу. Ёстой марзан юмаа. Санал хураалтыг цаасаар авч болдоггүй юм уу. Трамп тэгээд ОХУ-ын дэмжлэгтэй гарч ирсэн АНУ-ын Ерөнхийлөгч юм уу. Ёстой шог юмаа

Avatar

Ovgon 2021-08-03 64.119.31.172

фашиаст путлер хурдан үхэж далд орохгүй бол орос орныг баллаж дуусгалаа, дэлхийн хар нүх хойд солонгосоос ялгарахгүй боллоо ш дэ. энэ чигээрээ ахиад жаахан удвал орос орныг зөвлөлтийн хойноос бүр мөсөн тамруу илгээх нь тодорхой боллоо.

Avatar

Зочин 2021-08-03 192.82.70.58

Чи эм тангаа цагт нь ууж байлдаа. Бас сэтгэцийн эмчдээ ойр ойрхон үзүүлж байх хэрэгтэй юм байна шүү

Avatar

Зочин 2021-08-03 202.55.188.99

Putin orosiig Soviet Union shig uls bolgoh geel chadaxgv ywaad bgamdaa. Orosiin jiliin tosow 1.7 trillion dollar rank 11
Solongosiin jiliin tosow 1.8 trillion rank 10
Oros zewsegleliin salbart delhiid 2t ordog bolohoos mongooroo 11t.

Avatar

болдоо 2021-08-03 150.129.142.227

хулмас орос үргэлж л хүнд ад үзэгдэж байх юм аа ….. хөгийн сдаанууд юмаа ….

Avatar

Zochin 2021-08-03 202.126.88.213

Новшоо чи харин өөрөө

Avatar

Зочин 2021-08-03 103.57.94.247

путин хурдан үхэж далд ороосой

Avatar

Зочин 2021-08-03 192.82.93.12

Hujaa hurliiz Chi l vheesei de.neg hog bhgui bolj delhii tsevershinee.

Avatar

Зочин 2021-08-03 203.91.115.48

Чи ч ёстой Монголыг хамгаалалтгүй болгох гээд яарчихсан нэгэн байна уу үгүй юу?

Avatar

Зочин 2021-08-03 64.119.26.33

Orosiin saltaanaas garah durgvi hvn yum uu daa, chi ?

Avatar

зочин 2021-08-03 64.119.31.172

путлер хурдан үхэж далд орохгүй бол орос орныг баллаж дуусгалаа, дэлхийн хар нүх хойд солонгосоос ялгарахгүй боллоо ш дэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж