Токиогийн олимпийн "Таван онцын эзэн"– Калеб Дрессел | News.MN

Токиогийн олимпийн "Таван онцын эзэн"– Калеб Дрессел

Хуучирсан мэдээ: 2021.08.03-нд нийтлэгдсэн

Токио 2020

Токиогийн олимпийн "Таван онцын эзэн"– Калеб Дрессел

Токиогийн олимпийн "Таван онцын эзэн"– Калеб Дрессел

Усэйн Болт, Майкл Фелпс, Симон Байлс тэргүүтэй агуу тамирчид л нэг олимпоос олон медаль хүртэж, цуглуулгаа баяжуулдаг байсан түүхтэй. Тэгвэл энэ удаагийн Токиогийн олимпоос Калеб Дрессел хэмээх АНУ-ын усан сэлэлтийн тамирчин таван алтан медаль хүртжээ. Тэрбээр 50 метрийн өврөөр даллах сэлэлт, 4х100м холимог багийн буухиа, 4х100м өврөөр даллах багийн буухиа, 100 метрийн өврөөр даллах сэлэлт, 100 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд тус тус түрүүлсэн аж.

Токиогоос таван алтан медаль хүртсэн Калеб Дрессел хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэлэхэд эвгүй ч оюун санааны хувьд илүү дутуу бодох юмгүй уралдаан бүр хялбар байсан. Хувцас солих өрөөнд байхдаа өөртөө бага зэрэг итгэлгүй байсан үе бий. Үнэнээ хэлэхэд, миний нэрийг хүмүүс мэддэггүй байх нь надад амар байсан. Одоо бага зэрэг сандарч байна шүү” гэжээ.

АНУ олимпийн нэг алтан медалийг 37,500 мянган ам.доллараар үнэлсэн. Тэгэхээр таван алтан медаль хүртсэн Дрессел 187,500 ам.долларыг шагнал авах аж.

Мөн энэ олимпоор Калеб Дрессел олимп, дэлхийн дөрвөн рекорд шинэчлэн тогтоожээ.

  • 100 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд олимпийн рекорд
  • 50 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд олимпийн рекорд
  • Эрэгтэйчүүдийн 4х100м багийн буухиа төрөлд дэлхийн рекорд
  • 100 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд дэлхийн рекорд

Өдгөө 24 настай Дрессел нь Флорида мужийн Грин Көв Спрингс хотоос гаралтай бөгөөд түүний аав, ээж малын эмч аж. Тэрбээр ахлах сургуулийн сурагч байхдаа төрөлх хотынхоо сургуульд сурдаг байсан хэдий ч хөрш Жэксонвилл хотын Боллес сургуульд бэлтгэлээ хийдэг байжээ.

Дрессел 2012 онд 15 насандаа АНУ-ын олимпийн багийн сонгон шалгаруулалтанд оролцсон ч багт сонгогдож чадаагүй гэнэ. Харин 2013 онд өсвөрийн дэлхийн аваргаас зургаан медаль хүртэж, 2015 онд үндэснийхээ аварга болж байв. 2016 онд анхны олимпдоо оролцож, Майкл Филпс, Райн Хелд, Натан Адриан нарын хамтаар 4х100 метрийн өврөөр даллах багийн буухиа тэмцээнд түрүүлж, олимпийн анхны медалиа хүртсэн түүхтэй.

Домогт Майкл Фелпс болон Калеб Дрессел нар
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Одоо болио 2021-08-03 43.242.242.24

Монгол 1 медалыг 1 удаагийн тэтгэмж л өгөх хэрэгтэй. Бүх насаар нь тэтгэмж гэхээр 85 хүртэл насалбал бараг 60 жил бгбх нь Түвшинбаяр аварга гэхэд жилд 90 сая төгрөг авна. Үхтэлээ 5,4 тэрбум төгрөг авна. Ийм хүний хийх юмгүй хэрэг төвөг орооцолдоод хор найруулаад явахаас яах вэ дээ. Бүгд эрт зодог тайлж зорилгогүй болж байна. Энийг болиочээ. Нэг удаагийн л тэтгэмж өгөөч.

Avatar

Зочин 2021-08-03 202.9.41.25

1 номерийн эдийн засагтай улс нэг алтан медалийг 106 сая төгрөгөөр үнэлж байхад манайх 1 алтан медаль авбал насаараа тэтгэмж авна. 40 жил тэтгэмж авна гэж тооцоход энэ мөнгөнөөс 31 дахин их мөнгө өгөх нээ. Манайх ямар баян юм бээээ

Avatar

ЗОЧИН 2021-08-03 66.181.176.148

ОЛИМПЫН ГЭЖ ЗӨВ БИЧЭЭЧ СЭТГҮҮЛЧЭЭ

Avatar

Зочин 2021-08-03 64.119.19.181

Манай улсад ганцхан байдаг тэр медалийг энэ залуус зүгээр тоглоом шиг л олж авах юмаа. Хөх толбогүй л хүмүүс юм гэсэн яагаад тэгдэг юм бол?!

Avatar

Зочин 2021-08-03 202.21.108.130

Манайд хоёр бий.

Avatar

Зочин 2021-08-03 59.153.112.50

2

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж