Эсрэг урсгалд орсны улмаас осол гарч хоёр хүн нас баржээ | News.MN

Эсрэг урсгалд орсны улмаас осол гарч хоёр хүн нас баржээ

Эсрэг урсгалд орсны улмаас осол гарч хоёр хүн нас баржээ

Эсрэг урсгалд орсны улмаас осол гарч хоёр хүн нас баржээ

Төв аймгийн Аргалант суманд өчигдөр /2021.08.02/ зам тээврийн ноцтой осол гарч хоёр хүн автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ. Тодруулбал, 39 настай иргэн Б-ийн жолоодож явсан “Волво” загварын том оврын ачааны автомашин эсрэг урсгалд орж чиргүүлээрээ цохисны улмаас иргэн З-ийн жолоодож явсан “Приус 20” загварын суудлын автомашин замын хажуу руу онхолдсон байна. Ослын улмаас “Приус 20” суудлын автомашинд явсан 46-75 насны хоёр хүн газар дээрээ нас барж,  гэмтсэн нэг  иргэнийг Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна. Мөн осол гаргасан жолооч Б-г мөн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэдгийг Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээлэв. Дээрх ослын хэргийг Тээврийн цагдаагийн алба үргэлжлүүлэн шалгаж байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

М 2021-08-03 122.201.21.223

Авилга өгч авсан ангилалын балаг шүү джж

Avatar

зочин 2021-08-03 202.179.25.242

Манай хүмүүс ертөнцийн зүгийг мэдэхгүй ч хамгийн гол нь өөрийнхөө баруун, зүүн гараа мэдэж, зорчих чиглэлийнхээ баруун гараа барьж явбал том ухаан болоод байна

Avatar

adsf 2021-08-03 202.179.26.46

p**a chin achaanii mashin unachaad guitseed bhdaa yadag mal ve

Avatar

Зочин 2021-08-03 59.153.113.198

Ачааны машины жолооч нар гэж оркуудыг сайн хянаач ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж