Төв аймгийн Аргалант суманд өчигдөр /2021.08.02/ зам тээврийн ноцтой осол гарч хоёр хүн автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ. Тодруулбал, 39 настай иргэн Б-ийн жолоодож явсан “Волво” загварын том оврын ачааны автомашин эсрэг урсгалд орж чиргүүлээрээ цохисны улмаас иргэн З-ийн жолоодож явсан “Приус 20” загварын суудлын автомашин замын хажуу руу онхолдсон байна. Ослын улмаас “Приус 20” суудлын автомашинд явсан 46-75 насны хоёр хүн газар дээрээ нас барж, гэмтсэн нэг иргэнийг Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна. Мөн осол гаргасан жолооч Б-г мөн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэдгийг Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээлэв. Дээрх ослын хэргийг Тээврийн цагдаагийн алба үргэлжлүүлэн шалгаж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ