Хаврын чуулганд найман гишүүн 100 хувийн ирцтэй оролцжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.03-нд нийтлэгдсэн

Хаврын чуулганд найман гишүүн 100 хувийн ирцтэй оролцжээ

Хаврын чуулганд найман гишүүн 100 хувийн ирцтэй оролцжээ

УИХ-ын хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийж долдугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилсэн билээ.  Тэгвэл УИХ-ын хаврын чуулганд 100 хувийн ирцтэй оролцсон гишүүдийн мэдээллийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс гаргасан байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Т.Аюурсайхан, Б.Баярсайхан, Д.Ганбат, Б.Дэлгэрсайхан, С.Чинзориг, Б.Пүрэвдорж нарын найман гишүүнийг нэрлэжээ.

Харин хүндэтгэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй тасалсан гишүүдээс дурдвал Ж.Батсуурь 4, Ц.Мөнх-оргил 5, Ж.Эрдэнэбат 6 удаа тасалсан байна.

Энэ удаагийн чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан 34 удаа хуралдаж бие даасан хууль 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 84, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 3, Улсын Их Хурлын 52 тогтоол, нийт 163 хууль тогтоомж баталсан байна.

ХОЦРОГДОЛ, ТАСЛАГДАЛГҮЙ, ХАМГИЙН ӨНДӨР АМЖИЛТ ҮЗҮҮЛСЭН ЧУУЛГАН БОЛЛОО

Хаврын чуулганы хаалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ хаврын чуулганаа цахимаар хуралдуулж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа ажлын 75-аас дээш  өдөр буюу 83 өдөр чууллаа. Энэ удаагийн чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан 34 удаа хуралдаж, 188 асуудал хэлэлцсэн, Байнгын хороодын хуралдаан 110 удаа, Дэд хороод 6 удаа, Түр хороод 13 удаа буюу нийт 127 удаа хуралдаж, 274 асуудал хэлэлцсэн байна. Нийт хуралдааны хугацаа 317 цагт хүрч, 462 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанууд яг цагтаа эхэлж, өнгөрсөн 30 жилийн парламентын түүхэнд хоцрогдол, таслагдалгүй, хамгийн өндөр амжилт үзүүлсэн чуулган боллоо” гэдгийг онцолсон удаатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж