Сэлэнгэ, Дорнод, Ховд аймгуудад хурдан морины уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2021.08.03-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ, Дорнод, Ховд аймгуудад хурдан морины уралдаан болно

Сэлэнгэ, Дорнод, Ховд аймгуудад хурдан морины уралдаан болно

Засгийн газрын өгсөн чиглэл, УОК-ын шийдвэрээр гадаа талбайн спортын арга хэмжээ, тэмцээн уралдааныг үзэгчгүй, халдвар хамгааллын дэглэм дор, холбогдох хүмүүсийн зөвшөөрлөөр зохион байгуулахаар болсон билээ. Үүнтэй холбогдуулан аймаг, бүсийн хурдан морины уралдаанууд зарлагдаж эхэлжээ.

  • Сэлэнгэ хурд – 2021

Төвийн бүсийн хурдан морины зуны уралдаан Сэлэнгэ хурд – 2021 нь наймдугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ. Энэхүү уралдаанд морьдыг сэрвээний өндрөөр нь хэмжиж уралдуулахаар болжээ.

  • Гиннесийн уралдааны 8 жилийн ойн уралдаан

Монголын морин спорт уяачдын холбооны 25 жилийн ой, Гиннесийн уралдааны 8 жилийн ойн хурдан морины уралдаан Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд наймдугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд явагдана. Энэхүү уралдаанд морьдыг мөн сэрвээний өндрөөр нь хэмжиж уралдуулах аж.

  • ММСУХолбооны 25 жилийн ойн уралдаан

Монголын морин спорт уяачдын холбооны 25 жилийн ой, Гиннесийн уралдааны 8 жилийн ойн хурдан морины уралдаан Ховд аймгийн Буянт сумын нутаг “Цалуугийн дэнж” хэмээх газарт наймдугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Морьдыг сэрвээний өндрөөр нь ялгаж уралдуулах гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж