Шатахууны үнийн талаар хамтарсан уулзалт хийж байна
Шатахууны үнийн талаар хамтарсан уулзалт хийж байна
Posted by News.mn on Monday, August 2, 2021
НЭМЭЛТ:
УУЯ, Монголбанк, АМГТГ болон аж ахуй нэгжүүд шатахууны талаар хамтарсан уулзалт боллоо. Энэ үеэр шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулж байгаагаа дуулгав
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “БНХАУ-ын АИ-92 шатахуун 2020 оны нэгдүгээр сард 2702 байсан бол мөн оны гуравдугаар сард 2200 төгрөг хүртэл буурсан. Үүнээс хойш тогтмол өссөөр өнөөдрийн байдлаар 3111 төгрөгт хүрсэн. ОХУ-ын АИ-92 шатахуун 2020 оны нэгдүгээр сард 1790 байсан бол мөн оны дөрөвдүгээр сард дэлхийн зах зээлийн үнэ хамгийн бага байхад хүртэл ОХУ үнийг буулгаагүй. Ердөө 100 хүрэхгүй төгрөгөөр л буулгасан. Ийнхүү тогтмол байсаар өнөөдөр 1929 төгрөгт хүрсэн. Брент газрын тосны үнэ дэлхийн зах зээлд 2020 оны нэгдүгээр сард 65.37 ам.доллар байсан бол тус оны дөрөвдүгээр сард цар тахлын улмаас эдийн засаг хумигдаж 19.9 ам.доллар болж хамгийн доод түвшиндээ хүрсэн. Улмаар 2020 оны дөрөвдүгээр сараас хойш үнэ нь тогтмол өссөөр өнөөдрийн байдлаар 73.85 ам.долларт хүрээд байна.
Монгол Улсын хувьд 2020 оны нэгдүгээр сард АИ-92 шатахуун 1735 төгрөг байсан. Дөрөвдүгээр сард хамгийн доод түвшиндээ буюу 1350 төгрөг болсон. Бид шатахууны үнийг жил гаруйн хугацаанд тогтмол нэг түвшинд барьж чадсан. Энэ хугацаанд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 19.9 ам.доллараас 74 ам.доллар хүртэл буюу 3.6 дахин нэмэгдсэн. Сүүлийн нэг жилийн хугацаанд Засгийн газар шатахууны үнийг зохицуулах арга хэмжээ авч ирсэн. Ингэснээр шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд 2020 оны нэгдүгээр сард /ААН/ тодорхой хэмжээний алдагдал хүлээж эхэлсэн. Нэгдүгээр сараас эхлэн зургадугаар сарын сүүл гэхэд ААН-үүдийн алдагдал литр тутамд 600 төгрөгт хүрсэн. Үндсэндээ дэлхийн зах зээлийн үнэ өсөхөд жижиглэнгийн үнийн 70 гаруй хувь нь өсдөг. Цар тахлын үед шатахууны үнийг барихын тулд импортлогч ААН-үүдтэй уулзалт хийж вакцинжуулалтыг нийт иргэдийн 60 хувьд хүрэх хүртэл буюу эдийн засаг идэвхжих хүртэл АИ-92 шатахууны үнийг 1450 төгрөгт барих хэлэлцээр хийсэн” гэлээ.
"НИК" ХХК-ийн захирал Н.Наранбат: Шатахууны жижиглэнгийн үнийг хэрхэн тогтоодог нь шилэн буюу ил тод байдаг. Энэ салбарт нэг компанийг монополь гэж иргэд буруу ойлгодог. 30 жилийн өмнө өрсөлдөөн бий болж, 30 орчим ААН үйл ажиллагаа явуулж байна. Ирэх есдүгээр сард үнэ өсч болзошгүй. Компаниуд олон сарын турш алдагдал хүлээсэн байгаа. Тэд нийт 10 мянган хүнийг ажлын байраар хангадаг. Хэдий алдагдал хүлээсэн ч нэг ч хүнийг халаагүй. Гэхдээ шатахуун түгээх станц барих гэх мэт хөрөнгө оруулалтын ажил хийх боломжгүй болов. Шатахууны салбарт шинэ техник технологи нэвтрүүлэх шаардлага байсаар байна. Өргөн хэрэглээний барааны үнэ шатахууны үнийн нэмэгдлээс өмнө 7-20 хувиар өссөн байсан. ШӨХТГ-аас манай компанид шатахууны чанартай холбоотой ямар нэг албан бичиг явуулаагүй. Чанарын хяналт алдаатай болов уу даа гэж би бодож байна. ШӨХТГ шатахуун импортлогч компаниудыг муухай харагдуулж, иргэдийг эргэлзэхэд хүргэсэн, хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Манай салбарт сайн компаниуд бий.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: ОХУ-ын дотоод зах зээл маш том. Хэдийгээр тус улс өөрсдөө экспортлогч орон боловч дотооддоо хомсдол үүссэн. 2021 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд “Дөрөвдүгээр сараас эхлэн шатахууны импортыг цуцлах шийдвэрийг Засгийн газартаа танилцуулна” гэж мэдэгдсэн. Тус улс одоогийн байдлаар АИ-95, 98 шатахуун дээр хориг тавьсан бол АИ-92 шатахууныг хориглоогүй. Тиймээс хомсдол, доголдол үүсгэхгүй байх нь чухал учраас Монгол Улсын шатахуун импортлогч компаниуд яаралтай арга хэмжээ авч БНХАУ-тай хэлэлцээрүүдийг хийсэн. Өнгөрсөн бямба гаригт Эрээний боомт дээр 1130 тонн АИ-95 шатахуун ирсэн. Түрүүчээсээ наашаа гараад эхэлсэн. Өнөөдрийн байдлаар дотооддоо АИ-95 шатахууны нөөц 40 орчим хоногийнх бий. Хэрэв өнгөрсөн хугацаанд шатахууны үнийг үе шаттай нэмсэн бол иргэдийн амьжиргаанд хүндээр нөлөөлөх байсан. Үе шаттай нэмсэн бол үнэ бага байна гэсэн үг биш. Учир нь зах зээлээ дагаад үнэ нь өсч байна. Хэдийгээр гэнэт шатахууны үнийг нэмсэн боловч, нөгөө талаасаа импортлогч компаниудын үйл ажиллагаа доголдох гээд байсан. Хөл хориог сулруулаад ихэнх ААН-үүдийн үйл ажиллагаа сэргэчихсэн учраас шатахууны үнийг чөлөөлсөн.
"НИК" ХХК-ийн захирал Н.Наранбат: Вакцинжуулалтыг 60 хувь хүртэл шатахууны үнээ тогтвортой барих хэлэлцээр хийсэн учраас бид үнээ нэмээгүй. Долдугаар сар хүртэл үнэд өөрчлөлт оруулаагүй ч гэсэн өргөн хэрэглээний барааны үнэ өссөн. Үүнээс харахад шатахууны үнэ өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлж байна гэж харах нь өрөөсгөл. Манай компани БНХАУ-ын компанитай гэрээ хийж АИ-95 шатахууныг эхнээсээ оруулж ирж байна. Мөн чанарыг сайжруулах зорилгоор Евро төрлийн стандартыг мөрдөж эхлэхээр яригдаж байна. Үүний хүрээнд олон улсад хэрэглэж байгаа Евро-5 класс зэрэглэлийн шатахуунуудыг импортлох ажлыг эхлүүлсэн.
Шатахууны үнийн өсөлттэй холбогдуулан хамтарсан уулзалт хийнэ
Шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор Уул уурхайн яам, Монгол банк, Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/болон бусад аж, ахуй нэгжүүд хамтарсан уулзалтыг өнөөдөр /2021.08.03/ 10.00 цагт хийнэ. Тодруулбал, "Гадаад зах зээл дэх нефтийн ханш манай дотоодын жижиглэнгийн шатахууны үнэд шууд нөлөөлдөг. Учир нь Монгол Улс үйлдвэрлэгч орон биш. Наймдугаар сард ОХУ импортоор АИ-95 шатахууныг нийлүүлж чадахгүй гэх хариуг манайд өгсөн” гэх асуудлыг долдугаар сарын 29-нд АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлсэн. Улмаар нэр бүхий шатахуун түгээх станцууд долдугаар сарын 30-нд 300 төгрөгөөр үнээ нэмж АИ-92, 95 шатахуун 2050 төгрөгт хүрээд байна.
Зочин 2021-08-03 202.9.47.16
ш**, буурсан юм байхгүй худлаа жижиг тавихаа боль.
Зочин 2021-08-03 66.181.161.60
Сайд захирал хоёр үгсээд байна уудаа.Бид ч өнгөрчээ
зочин 2021-08-03 64.119.25.91
Бил баярлах ёстой юу
Заагч 2021-08-03 202.9.46.135
Хогийн худалч хуурамч бензин шахагчдын карманы хошного зайлаарай хятадын хаягдлаа тэгээд хог хятадаас бvр ендер vнээр бензин пвч Монголчуудыг шулж вирус хятадыг тэжээхээ болиочэж данжаад пиздакаа.
Лорд 2021-08-03 192.82.70.52
ш** ш** тэгээд 500-аар нэмэгдсэн болж байгаа юм уу!? Хуцна биз
Бадмаа 2021-08-03 122.201.24.222
ш*****а бадмаа
Одхүү 2021-08-03 64.119.17.71
Энэ бол доромжлол, оросын роснефтийг оруулбал дээр байна, зүгээр сууж байгаад мөнгө олдог энэ хэдэн новшуудыг зайлуудбал таарна.
Зочин 2021-08-03 202.126.89.169
Роснефть дотоодын хэрэглэгчдээ хүртэл мөлжиж байгаа юм чинь "муусайн монголчуудыг" ясыг нь цайтал мөлжинө л дөө!! Оросууд нэг л ороод ирвэл гарна гэж байхгүй, ганц Роснефть компани л Монгол Улсыг захираад суучихна!!!!
Зочин 2021-08-03 103.229.122.89
Нефтийн үйлвэртэй болчихоод роснефтийг оруулж ирнэ жоохон тэсчих
Зочин 2021-08-03 202.21.111.170
Эргүү МАНгарууд юм даа п***а
Зочин 2021-08-03 202.126.89.137
МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР ЕРӨНХИЙ САЙД ЯМАР НЭГ ШИЙДВЭРТЭЙ ЗӨВ АЛХАМ ХИЙГЭЭГҮЙ БАЙХАД ЯАЖ ААН ҮЙЛ АЖИЛЛАГАА САЙЖИРХАВ ДЭ НӨГӨӨ ЭЭЛЖИТ ХУЛХИДАЛТ МАН ЕРДӨӨ ИЙМ Л ХИЙЖ ИРСЭН ИЛҮҮГ ЧАДАХГҮЙ Л БОЛ УУ
GG 2021-08-03 64.119.25.9
Hogiin nowshnuud arai denduu buur doromjilchih ymaa uiliin uree edelnee muu p**a nar ard tumen hend ch urgui shvv l**a ta nariin ur huuheded chinl muudaa
Зочин 2021-08-03 124.158.107.35
сонгууль дууссан тул үнэ чөлөөллөө СОНГО УУЛЬЦГАА
санаа 2021-08-03 112.72.8.90
Үнийг дээд цэгтээ хүргэчихээд хуурамч шатахуун нийлүүлээд хуурамч шатахуун нийлүүлсэн үнэнийг нь илчилсэн байгууллагыг гоочлож байна. Тохиролцоо байдаг байхаа гэхдээ хуурч мэхлүүлмээргүй байна. Хартай болчихлоо доо иргэд чинь
Ё 2021-08-03 66.181.161.98
Ялсан хулхи зугтдаг хурандаа МАН мафи Одоо та нар хэрэггүй Элгэнрээ хэвт бидний угахдсыг долоо
Зочин 2021-08-03 66.181.179.12
Иргэдийн халаас нимгэрэх нүүр дээ
Зочин 2021-08-03 59.153.112.89
Улсын эдийн засагт хүндрэлтэй байвал чөлөөт зах зээлийн зарчмаар нь явуулсан нь дээр. Гэхдээ сонгуулийн өмнө барьж жүжиглэдэг нь л онцгүй дээ.
Ард түмэн минь яаж амьдрана даа 2021-08-03 139.5.217.189
Юун ААН-дийн үйл ажиллагаа сэргэсэн тул… вэ ??? Ихэнх нь дампуурчихсан байхад
Зочин 2021-08-03 202.21.109.121
МАХ НОГОО
Batbayar 2021-08-03 64.119.25.109
AAH-n uil ajillagaa sergesen tul une choloolson gechihjee,Bitgii hudlaa s*** l daa.Ta nar icheech toriin ajliig ingej hiicheed tegeed iim yum yaraiad suuhaasaa!!!!.Zugeer l tordoo nefti importloh erhiig ni av.Tegeed olon ulsiinhaa zarchmaar yavah heregtei
Зочин 2021-08-03 202.126.88.225
Хятад, .Оросын голонгуудыг маш олноор оруулмаар байна. Тэгэж байж энэ үнийн
Г алзуурал зогсоно
зочин 2021-08-03 64.119.16.37
Орос улсад нефтийн үнээ нэмсэн гээд ТВ-ээр харагдаад байсан өнөөдрийн Яндекс дээр Нефть -2,65% гэж байна. Нефть импортлогчид худлаа мэдээлэл цацдагаа болих хэрэгтэй. Ард түмэн чинь дэлхийн мэдээллээс хоцордоггүй гэдгийг санаарай
Зочин 2021-08-03 202.126.90.90
юу хуцаад байгаа МАНгасууд вэ манай компани гэхэд одоо хүртэл хаалтай нээх зжвшөөрөл өгөөгүй байгаа шдээ
Зочин 2021-08-03 202.126.89.238
Зайлаа, ААН-үүдийн үйл ажиллагаа сэргэсэн гэнэ үү. Хөлдүү новшнууд ийм юм ярьж суух гэж дээ.
Зочин 2021-08-03 202.126.88.56
Gazarin tos haaij olyo hurungu oruya geheer haaj bodogoo bolih heregtej, tur zasag agentlagaaraa bugd shantajand ortson
Zochin 2021-08-03 202.126.88.213
Оросуудын саналын дагуу 100 колонк оруулахыг зөвшөөрсөн бол энэ муу луйварчид ингэж даврахгүй бсын дээрээ дандаа хуйвалдаан,мапи
Зочин 2021-08-03 202.179.25.90
Монгол улсыг Хятадууд Оросууд биш зөвхөн Бидний дээр Луйвараар гарсан Авилгачид Хулгайчууд л энэ Улс орныг Мөхөөж, Иргэд ээ Ядуурал руу зориудаар оруулж байна , Энэ дээр байгаа Авилгачид Хулгайчуудыг үндэсээр нь Устгаж байж өнөөгийн энэ Муухай тогтоолцоог Эрс өөрчлөөгүй цагт Монголчууд бид хэзээ ч дээшээ гарахаасаа өнгөрсөн шүү,
Зочин 2021-08-03 202.21.109.121
БӨМБӨГДӨХ ДЭЭР
Зочин 2021-08-03 66.181.161.98
Сонгууль дууссан Одоо МАН мафи жинхэнэ нүүрээ харуулна Зах зээл шийднэ гэнээ Өмнө нь юу шийдээд байсийн
Зочинзочин 2021-08-03 66.181.161.100
Монгол улсад Төрийн оролцоозохицуулалт чухал шаардлагатай Түлшшатахуун Эрчимхүчний салбар бна аа? Бид Түлш шахуун гэх бүтээгдэхүүнийг 100 хувь гаднаас авч Нийгмийн хэрэгцээ ,хөгжилөө хангаж бдг Улс шдээ?! Ийм үед ЗахЗээлийн зарчим хэрэгжих боломжгүй!!!Харин ч Төр хатуу хяналтын дор зохицуулж Нийгэмд учирах дарамтааас урьдчилан сэргийлэх шаардлагатай бус уу?! Энэ асуудлыг цэгцлэхэд болдог бол Замын-Үүдэд томилогдсон бгаа МХ-н дарга Эрдэнэчулуун мэтийн Шудрага зохион байгуулагч менежерүүдийг дайчл
Зочин 2021-08-03 202.21.120.66
төрийн бодлого алдагдсан нэгэнт шатахууныг гаднаас авах нь тодорхой нөхцөлд Төрд өөрийн гэсэн шатахууны агуулах байх ёстой байсан бүгдийн хувьд шилжүүлсэн нь хамгийн буруу, үнэ чөлөөлсөн бол Цахилгаан дулааныг хамтад нь шийдэх ёстой байсан юм Одоо хувийн шуналуудыг зогсоох аргагүй
санаа 2021-08-03 112.72.8.90
Сошиалаар мэдээллэж байгаагаар манай шатахуун борлуулагч нар эх орондоо найруулсан хуурамч хорыг бага үнээр зарж байсан яг одоо жинхэнэ чанартайг нь авах болохоор үнээ нэмэхээс зайлшгүй боллоо гэж …….. ОХУ д ямар ч үед шатахууныхаа үнийг 40-50 хувиар гэнэт нэмэхгүй. Шатахуун борлуулагч нартай улаан гараараа үзээд хаячихгүй байгаагийн ард үнэ нэмэгдэх өөр шалтгаан байгаа юмаа даа гэж ойлголоо
Зочин 2021-08-03 139.5.218.192
95 ХОМСДОХООР 92 ЫН ҮНИЙГ НЭМДЭГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ? БӨӨН ШУНАЛУУД
Зочин 2021-08-03 150.129.143.196
NEM NEM BAS DAHIN NEM TUGRELGUI UB
Иргэн 2021-08-03 59.153.115.127
Уулзаад юу гэж иргэдээ хуурах гэж байгаа бол доо. Шийдчих асуудал эдэнд байх ч биш. Тартагтаа тулж тараа таниучихаад…