Мелинда Гейтс нөхрөөсөө мөнгө биш овгийг нь авч салав

Хуучирсан мэдээ: 2021.08.03-нд нийтлэгдсэн

Мелинда Гейтс нөхрөөсөө мөнгө биш овгийг нь авч салав

Мелинда Гейтс нөхрөөсөө мөнгө биш овгийг нь авч салав

Дэлхийн толгой баячуудын нэг, “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс 27 жилийн дараа эхнэрээсээ салахаар шийдсэнээ өнгөрсөн тавдугаар сард мэдэгдсэн. Тэгвэл тэдний салалт өчигдөр шүүхээр эцэслэгдсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр Мелинда 130 тэрбум ам.долларын хөрөнгөтэй нөхрөөсөө мөнгөн тэтгэмж авахгүй, овгийг нь л хадгалж үлдэхээр болжээ. Ингэснээр өдгөө 56 настай түүний овог, нэр нь бүтнээрээ Мелинда Френч Гейтс хэвээр үлдэж байна.  Тэд хөрөнгөө салалтын гэрээний дагуу хамтдаа бүтээсэн хөрөнгөө л хуваахаар тохиролцжээ.

Билл, Мелинда нар насанд хүрсэн гурван хүүхэдтэй учраас хүүхдүүдээ асран халамжлах эрхийн маргаангүй байв.

Тэднийг салах өргөдлөө өгсний дараа Билл Гейтс найздаа “хайр сэтгэлгүй гэрлэлт” байсан гэж хэлснийг шар хэвлэлүүд онцолж байв. Түүнчлэн түүнийг эхнэрээ хуурсан гэх мэдээлэл ч гарч байжээ. Улмаар тэрбээр 20 жилийн өмнө “Microsoft” компанийнхаа нэг ажилтантай амрагийн холбоотой байснаа хүлээн зөвшөөрсөн юм.

ЭХ СУРВАЛЖ: RADAR ONLINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж